Б.Ханбаатарын хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа
2016/03/01
2015 оны есдүгээр сарын 24-нд Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар гэгч нь 26 настай Б гэх бүсгүйг зодож, ёс бусаар хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарсан. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж, дуусаад харьяаллын дагуу прокурорт шилжүүлсэн. Прокурорын байгууллаагаас Төв аймгийн Баянчандмань сумын ЗДТГ-ын дарга Г.Ариунболд энэ хэрэгт хамаагүй, гэрчээр оролцож байгаа. Харин Засаг даргын орлогч Б.Ханбаатар гэгч энэ хэргийг ганцаараа үйлдсэн хэмээн үзжээ. Улмаар энэ хэрэгт Б.Ханбаатарыг Эрүүгийн хуулийн 125.1, 126.2.1, 126.2.2, 126.2.5-д заасны дагуу яллах саналтайгаар Баянгол, Хан-Уул, Сонгионхайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан.
Тэгвэл Баянгол, Хан-Уул, Сонгионхайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэн мөрдөн байцаалтад буцаажээ.
Өнөөдрийн байдлаар Б.Ханбаатар цагдан хоригдож байгаа бол хохирогч эмэгтэй эмчилгээ хийлгэж байгаа юм. Харин энэ хэрэгт гэрчээр оролцож байгаа Г.Ариунболд Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажлаа хийж байсан ч өөрийн хүсэлтээр ажлаа өгөөд байгаа юм.
Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Зочин · 2016/03/01
Dulmaa, Han-baatar yargaching mash hatuu shiitgeh ectoi,
зочин · 2016/03/01
шүүхийн үнэн нүүр царайг харъя