Дэлхийд гайхагдаж байгаа энэхүү олдворууд нь 2001 онд Тува улсын Красноярск мужын өмнөд хэсэгт байрлах Аржаан тосгоны орчимоос олдсон бөгөөд 2500 жилийн өмнө амьдарч байсан эртний хаан хатадын оршуулга гэж эрдэмтэд үзэж байна.Энэхүү түүхийн үнэт олдворуудыг дэлхийн нэр хүндтэй музейнүүд өөртөө авахыг хүсэж олон сая доллар санал болгосон хэдий ч Тувагын ард түмэн өөрсдийн өв соёлоо Аржаан-2 Музейдээ хадгалж үлджээ.

 

Монгол туургатан Миссийн тэмцээнийг санаачлан зохион байгуулагчид энэхүү үнэт олдвороос санаа авч “Гуа Марал Эрдэнийн Титэм”-ийг тэргүүн миссдээ зориулан бүтээжээ. Титэм нь хаданд авирах Гуа маралын сүрэгийг дүрсэлсэн бөгөөд орой дээрх сүргийн манлай Гуа Марал нь дөрвөн туурайгаар нэгэн цэгт гишгэж ихэмсэгээр тэнгэр өөд ширтэж байгааг биетээр бүтээжээ.

 

Титэмийг бүхэлдээ мөнгөөр цутгаж “Хувилгаан” үнэт чулуугаар чимэглэсэн бөгөөд орой дээрх Гуа марал нь 999 сорьцтой алтан шармал юм. Монголын нууц товчооноо хүмүүний үүсэл гаралыг Бөрт чоно, Гуа маралаас үүдэлтэй гэсэн билэгдэлээр Монгол туургатны гоо бүсгүйн титэмээ Гуа Маралаар урласан гэж зохион байгуулагчид тайлбарласан юм.

Дашрамд дурьдахад энэхүү титэмийг уран дархан Т.Энхтайван урласан бөгөөд бүтээлийн өртөг нь 4,5 сая төгрөгөөр бүтсэн бол Монгол Туургатан хацар гоо охидын тэргүүнийг чимэж жил ирэх тутам үнэ цэнэ нь өснө гэдэгт итгэлтэй байна.