Нарантуул захад дахин гал гарлаа
2016/03/03
Олон улсын Нарантуул худалдааны төвд дахин гал гарчээ. Галын дуудлага шөнийн 03:36 цагт ирсэн бөгөөд Онцгой байдлын албан хаагчид шуурхай ажиллан үүрээр 05:00 цагт унтраасан байна. Галын улмаас хүний амь нас эрсдээгүй ч торго бөс барааны хэсэгт гарсан гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна.
Одооогоор Нарантуул зах руу худалдаа эрхлэгчдийг оруулахгүй цагдаа нар хамгаалалтад аваад байна. Галын дүгнэлтийг гаргахтай холбоотойгоор тус захын үйл ажиллагааг 2-3 хонгийн хугацаатай хаах болжээ.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Зочин · 2016/03/03
cool