Олон улсын худалдааны Нарантуул төв шатсантай холбогдуулан манай сэтгүүлч Ш.Сайхансамбуутай утсаар холбогдсон юм. Тэрбээр цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөх гэж байгаа болохоор дэлгэрэнгүй тайлбар өгөх боломжгүй байна гэсэн ч товч тайлбар өгсөн. Тодруулбал “Энэ бол анхны тохиолдол биш гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Өмнө жилүүдийнх бас шөнө дунд буюу үүрээр шатсан. Энэ бол явуулга, санаатай хэрэг гэж үзэж байна. Галд өртсөн лангууны хохирлыг бид нар барагдуулахгүй. Яагаад гэхээр тийм гэрээ хэлцэл байхгүй, хийж байгаагүй. Бараагаа битгий гадаа тавьж бай гэж хэлж байсан” хэмээн хэллээ.

 

О.Номин

А.Баярмаа