Шуурганд уруудсан 53 иргэнийг эсэн мэнд оллоо
2016/03/04
2016 оны 03дугаар сарын 03-04-ний өдрүүдэд ихэнх нутгаар их цас орж, хүчтэй цасан шуурга шуурсны улмаас үзэгдэх орчин хязгаарлагдах, хальтиргаа гулгаа үүсэх, зам, даваа цасанд хаагдах нөхцөл байдал үүссэн тул 03 дугаар сарын 03-ны өдрийн 21:00 цагаас эхлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг цаг агаарын нөхцөл байдал сайжиртал тодорхойгүй хугацаагаар түр хязгаарлаад байна.
Одоогийн байдлаар 7 аймгийн 20 суманд (Архангай аймгийн Хашаатсум, Баян-Өлгий аймгийн Буянт, Бугат сум, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Завхан аймгийн Асгат, Баянхайрхан, Дөрвөлжин, Завханмандал, Нөмрөг, Отгон, Сонгино, Түдэвтэй, Тэлмэн, Тэс, Улиастай, Шилүүстэй, Эрдэнэхайрхан сум, Өмнөговь аймгийн Сэврэй сум, Увс аймгийн Давстсум) их цас орж, цасан шуургатай байна.
Их цас, цасан шуурганы үеэр сураггүй болсон 83 иргэнээс (үүнээс 14 малчин малтайгаа шуурганд уруудсан)53 иргэнийг эсэн мэнд олж, 30 иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна.
Цасан шуурганы улмаас Увс аймгийн Давст сумын нутагт 700 гаруй бог мал цасанд дарагдсаныг тус аймгийн Онцгой байдлын газар, орон нутгаас шуурхай арга хэмжээ авснаар нийт 10 толгой мал хорогдсон.
Эрэн хайх, аврах, хор уршгийг арилгахад төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагаас 24 албан хаагч, 4 автомашин, нутгийн захиргааны байгууллагын 155 хүн, 28автомашин, нийт 179 хүн, 32 автомашинтай ажиллажээ.
Иргэн · 2016/03/04
Сэрэмжлүүлэг их өгч байгаа шдээ . Амь насаа тоохгүй байхад өрөөлиин хүн санаа тавих илүүц.
Зочин · 2016/03/04
cool