Замын цагдаагийн газраас байгалийн онц аюултай үзэгдэл болох тул урьдчилан сэргийлэх зорилгоор өчигдөр 21:00 цагаас хотоос гарах бүх замуудыг хаажээ. Иймд иргэд та бүхэнд хотоос гарахгүй байхыг зөвлөж байна.

Өнөөдөр ихэнх нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, орон нутгийн зам даваа хаагдах төлөвтэй байгаа учраас холбогдох албад яаралтай арга хэмжээг аваад байгаа юм. Замын цагдаагийн газраас хэзээ зам нээх талаар тодруулахад цаг агаарын байдал тогтворжих хүртэл хотоос гарах хөдөлгөөнийг нээхгүй хэмээн мэдэгдэв.

Т.Буянаа