Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарыг “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшиж улсад онц ноцтой хохирол учруулсан хэмээн прокуророос Л.Гансүхэд 5 жил, Б.Мөнгөнтуяад 7.5 жил, Н.Даваахүүг 7 жилийн ял оноох санал гаргасан байдаг. Улмаар Л.Гансүхэд анхан болон давж заалдах шатны шvvхээс 4.5 жилийн хорих ял оноогоод байгаа. Тиймээс тэрбээр хоёр шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхэд хянуулахаар гомдол гаргаад байгаа.

Хэргийг энэ сарын 10-ны өдөр хэлэлцэнэ гэх мэдээлэл гараад байгаа нь ташаа мэдээлэл юм. Тодруулбал Улсын дээд шүүх өөрийн сайтанд шүүх хурлын зарыг байршуулдаг бөгөөд энэ долоо хоногийн хуралдааны товд Л.Гансүх нарын хурлын зарыг байршуулаагүй байсан юм. Энэ нь 2016.03.07-3.11-нийг дуусталх хугацаанд Л.Гансүх нарын хэргийг хэлэлцэхгүй гэсэн үг юм.

Л.Гансүх нарын гомдлыг УДШ-ээр хэлэлцэх хуралдааны тов болон шүүх хурлын талаар бид эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа