Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд байрлах “Буянт” дэлгүүрээр үйлчлүүлсэн нь:

-Танайх хэзээнээс НӨАТ-ын баримт өгч эхлэх юм бэ. Баримт өгөх­гүй болохоор надад хо­хи­ролтойбайна шүү дээ?

-Манайхаар үйлчлүүлж байгаа хүмүүс төдийлөн нэхэхгүй л байна. Хамгийн идэвхтэй нь чи байх... /худалдагч инээв/

-Тэгэлгүй яахав дээ. Би өмнө нь оруулсан баримтынхаа нэгээр нь 20 мянган төгрөг хожсон юм шүүдээ?

-Тийм үү. Сугалааны тохирол шударга явдаг юм байна. Удахгүй машин авч тавина аа.

-Хүмүүс хэт өндөр үнэтэй гээд байгаа юм билээ. Гэхдээ хямдхан хэвлэх төхөөрөмж байдаг гэсэншүү?

-Манайх захиалгаа өгчихсөн байгаа. Удахгүй ирж суурилуулж өгнө гэсэн.

Ийм яриа хоёрдугаар сарын сүүлчээр болж өнгөрсөн юм. 10 хоногийн дараа өнөөх дэлгүүртээ ортол кассын машин суурилуулсан байлаа. НӨАТ-ын тухай хууль хэрэгжээд даруй 68 хоног өнгөрчээ. Энэ хугацаанд 25 мянга гаруй аж ахуйн нэгж шинэ системд холбогдсон бөгөөд 32549 баримт хэвлэх цэг байгаа аж.

 

ЭРГЭЛЗЭЭ

 

Зарим газар үнийн дүнгээс хамааралтайгаар бар код бүхий баримт хэвлэх тухай үйлчлүүлэгчдээ тайлбарлаж байх юм. Тэдний үзэж буйгаар нэг кг дээд гурилыг 1300 төгрөгөөр авч 1400 төгрөгөөр зардаг. Тэгэхээр 100 төгрөгийн ашиг харж буй гэнэ. Энэхүү ашгаар түрээсийн төлбөр болон бусад зардлыг гаргаж байгаа бөгөөд цэвэр ашиг бараг л гарахгүй. Өөр бусад бүтээгдэхүүнээсээ нөхдөг бололтой. Үнэн хэрэгтээ энэ тайлбар хэтэрхий арга ядсан, арга заль гэдгийг учир мэдэх нэг нь төвөггүйхэн ойлгоно. Учир нь гурил нь үйлдвэрээс гарахдаа НӨАТ-ыг шингээсэн үнээр борлуулагддаг. Ингээд дараагийн борлуулах цэг буюу бөөний худалдааны төв өөрийн нэмсэн үнэдээ мөн л НӨАТ шингээсэн байдаг билээ. Тэгэхээр тухайн дэлгүүр нэг кг дээд гурилд 10 төгрөгийн НӨАТ төлнө гэсэн үг. Мэдээж эцсийн хэрэглэгч 140 төгрөгөөс хоёр хувийн урамшуулал авна. Тэгэхээр эцсийн хэрэглээнд борлуулж буй газрууд бараа, бүтээгдэхүүн авах бүрдээ баримт авч баталгаажуулж байх нь чухал. Түүнээс эргэлзээд, иргэдийг хохироож болохгүй гэдгийг албаны эх сурвалж тайлбарлаж байлаа. Анх НӨАТ-ын урамшууллын систем хэрэгжиж эхлэх үед хүмүүс жилийн эцэст худалдан авалтынхаа үнийн дүнгийн 20 хувь, НӨАТ-ынхаа хоёр хувийг авах нь хэмээн баярлаж байсан. Гэвч хэрэгжилт нь удааширч давааны цаана дахиад даваа байна гэж төсөөлөөгүй нь олон. Аж ахуйн нэгжүүд хойшоо сууж, доошоо малтах тусам хүмүүсийн жилийн эцэст авах мөнгө болон сугалаанд оролцон азтан болох боломжийг боомилж буй. Тиймээс өөрийгөө бас өрөөлийг хохироолгүй хуулиа дагаж мөрдөх хэрэгтэйсэн.

ИЧИГ, ИЧИГ

 

НӨАТ-ын хууль шинээр хэрэгжиж эхэлснээс хойш 7-14 хоног тутам 20 мянгаас 20 сая төгрөгийн азтан тодорсоор байгаа билээ. Тухайлбал, хууль хэрэгжиж эхэлснээс хойш таван удаа сугалааны тохирол явагдсан юм. Тохирлоор нийт 44736 баримтад сугалааны тохирол таарч азтан болжээ.

Хүмүүс ихэвчлэн гэрийнхээ болон ажлынхаа ойролцоох үйлчилгээний газруудаар үйлчлүүлдэг байна. Тиймээс тэр бүр QR код бүхий баримтаа авч чадахгүй байна хэмээн гомдол гаргаж байгаа юм. Учир нь зарим газар дээрх баримтыг өгөхгүй байгаа нь иргэдийн сугалаанд оролцон азтан болох боломжийг боомилж буй. Гэвч түүнийгээ юман чинээ тоохгүй байгаа нь харамсалтай. Тухайлбал, Барс захаар үйлчлүүлсэн ч баримт авч чадсангүй. Хувиараа лангуу түрээслэж байгаа болохоор татварт тайлан гаргаж өгдөггүй гэнэ. Тиймээс энэ хууль тэрхүү худалдагчид хамаагүй хэмээн хилэгнэв. Гэхдээ тэд НӨАТ-ын буцаан олголтын талаар хагас дутуу мэдээлэлтэй байгаа ч энэ асуудал өөрсдөд нь хамаагүй хэмээн тэд үзэж байгаа ажээ. Тус жимсний худалдаачин “Манайх байгууллага биш. Би хувиараа борлуулалт хийдэг учир энэ асуудал надад хамаагүй. Тэглээ ч баримтыг заавал тусгай машин авч байж хэвлэж өгөх юм гэсэн. Тэгэхээр хувиараа наймаа хийж, хэдхэн төг­рөгийн ашиг харж суугаа бидэнд үнэтэй төхөө­рөмж авах боломж алга” хэмээв. Зарим нь НӨАТ-аас чөлөөлөгдсөн байдаг хэмээн хүмүүсийн тархийг угааж байгаатай ч таарав. Энэ мэтчилэн элдэв арга саам хийгсэд ичиг, ичиг гэмээр санагдана.

Үүнээс харахад худалдааны захуудад үйл­чилгээ үзүүлдэг иргэдийн үйлчилгээг НӨАТ-ын хувьд хамруулж, тусгай код бүхий баримттай болгоно гэдэг ч хэцүүхэн даваа, урт хугацаа шаардах бололтойдог. Гэвч хуулийг чандлан сахих, дагаж мөрдөх үүргээ хариуцлагатайгаар биелүүлэх хэрэгтэй юм.

Г.АНУДАРЬ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин