Цагдаагийн даргатай тохирсон гэх автомат тоглоомын төв хууль зөрчин ажилласаар байна
2016/03/11
Өнгөрсөн жилүүдэд автомат тоглоомын төвүүдтэй холбоотой гомдол удаа дараа гарч байсан билээ. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллага болон цагдаагийн газраас нэлээд хяналт шалгалт явуулж, зарим тоглоомын төвийг торгож, заримыг нь хаах хүртэл арга хэмжээ авч байсан юм. Гэвч саяхныг хүртэл зөрчилтэй байдал арилахгүй байсан учир Нийслэлийн соёл урлагийн газраас автомат тоглоомын төвүүдийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргажээ.
Ингээд Улаанбаатар хотын цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах газраас бүх тоглоомын төвүүдийг хааж, дахин үйл ажиллагаа явуулахгүй байхыг анхааруулан хяналт, шаардлага тавьж ажиллахыг тухайн дүүргүүдийнх нь Цагдаагийн хэлтэст даалгасан байна.
Тодруулбал өмнө нь Нийслэлийн соёл урлагийн газраас тоглоомын төвүүдэд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгодог байсан бол саяхнаас эхлэн уг эрхийг Улаанбаатар хотын цагдаагийн газарт шилжүүлжээ. Өөрөөр хэлбэл автомат тоглоомын төвүүд үйл ажиллагаа явуулах хүсэлтэй бол УХЦГ-аас зөвшөөрөл авах юм байна. Одоогоор нийслэлийн хэмжээнд нийтдээ 30 гаруй автомат тоглоомын төв байдаг бөгөөд үүний 11-нь Соёл урлагийн газрын зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан бол бусад нь ямар ч зөвшөөрөлгүй байжээ.
Гэхдээ энэ удаагийн шийдвэрээр зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй байсан бүх тоглоомын төвүүдийн үйл ажиллагааг хаасан ч одоогийн байдлаар хоёр автомат тоглоомын төв ажилласаар байгаа аж. Тодруулбал Баянгол дүүрэгт Хурд группийн барьсан Нарны хороололд байрлах уг автомат тоглоомын төвийн эзэн гэх залуу цагдаагийн ажилтны шаардлагыг эсэргүүцэж, улмаар “Даргатайгаа утсаар ярьчих, манайх угаасаа хаахгүй, танай даргатай чинь би тохирчихсон” гэх зэргээр эсэргүүцэл үзүүлж, үйл ажиллагаагаа явуулсаар байгаа юм байна.
Мөн уг газартай холбоотой бас нэгэн тоглоомын төв Баянгол дүүргийн 3,4-р хорооллын эцэст байрлах "Lion Tower" зочид буудлын нэг давхарт ажиллаж байгаа аж. Уг нь автомат тоглоомын төв оройны 22.00 цаг хүртэл ажиллах журамтай байдаг ч дээрх хоёр газар шөнөжингөө буюу 24 цагаар ажилласаар байгаа юм. Бусад тоглоомын төвүүдийн үйл ажиллагаа хаагдсан учир үйлчлүүлэгч ихтэй байгаа бөгөөд ийнхүү цагаа сунгахад хүрч, ашиг орлого арвинтай болжээ. Тиймээс хууль дүрэм үйлчилдэггүй уг тоглоомын төвүүдийн асуудлыг холбогдох хууль хяналтын байгууллага нь анхааралдаа авах биз ээ.
Н.Ганаа Эх сурвалж: Dorgio.mn
Үргэлжлэл бий...
Зочин · 2016/03/16
Энэ асуудал нь хууль зүйн хувьд ямар нэг тодорхой зохицуулалтгүй бөгөөд нэг талаас Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.5.8.-д Төлбөрт таавар, бооцоот тоглоом гэсэн ойлголтыг оруулж өгсөн байгаа боловч үнэн хэрэгтээ яг ямар төрөл, шинжээр ийн тоглоомыг тогтоох нь огтоос ойлгожмгүй нээлттэй хэвээр байгаагийн дээр Эрүүгийн хуулийн 243-дугаар зүлйиг тайлбарласан дээд шүүхийн тогтоол нь мөн л гэмт хэрэгийн бүрэлдэхүүний объектив талын шинжийг тодорхойлохдоо "Мөнгийг орлуулан хэрэглэлх зориулалтын хуванцар зоос (чип) буюу шоо, хөзөр" болон "Казиногийн зориулалтаар" хэмээн оруулж өгсөн нь хууль зүйн хувьд ийм төрлийн үйл ажиллагааг Монгол Улсын нутаг дэвсэгэрт ямар нэг тусгай зөвшөөрөлгүйгээр зөвхөн нийтлэг үндэслэл, журмаар бизнес эрхэлэгч, татавар төлөгч иргэн, аж ахжйн нэгжээр бүртгүүлээд татвараа төлөөд эрхэлсээр л болох үйл ажиллагаа юм.
Зочин · 2016/03/12
Би лав энийг эсэргүүцэхгүй байна
Зочин · 2016/03/12
Quiza нийслэлд дарга болоод мөнгө авч цэцэглүүлсэн ш дээ бүгд л мэднэ өгдөг хүндээ л зөвшөөрөл өгдийн байна лээ
Зочин · 2016/03/11
hetsuushuu ene togloomiin toboos bolj haviin baahan sogtuu holchuu baahan evgui etgeeduud enuugeer baahan ergeldene,ter baitugai HAS MUNKH tobiiin uner ernl hetsuudee
Зочин · 2016/03/11
Haagaachee chingis dargiin duu gd zaluu bdg gsn bizde
Зочин · 2016/03/11
Монгол Улсын хууль тохиролцооны мухлаг юм уу?
Зочин · 2016/03/11
ер ойлгохгүй юм, миний бодлоор шал худлаа мэдээлэл байна. цагдаа нар байнга л илрүүллээ, таслан зогсоолоо гэж заралж байсан. харин яг үнэндээ боловсролын яам зөвшөөрөл өгөөд байгаа юм билээ шүү, гол авлигач нь QUIZA
Зочин · 2016/03/11
XUJAA NAR L BN LEE
Зочин · 2016/03/11
tsagdaa nar uls torchidiin ugeer buhniig shiiddeg mongtoi hunii booluud shuu dee
Зочин · 2016/03/11
ugaasaal tomchuud iimerhuu gazruudiin ard tatbar abaal suuj baidag gee bizdee
Зочин · 2016/03/11
Цагдааг улс төрд хутгаад хаясан. Цагдаад ганц нэгхэн улс төрд хутгалдаагүй, баячуудын гар хөл болчихоогүй хүн байгаа даа. Яаж олигархууддыг цагдаагаас зайлуулах вэ.
зочин · 2016/03/11
УБХЦГ-ын Хэв журам хамгаалах газрын дарга нь мөнгө авдаг байхаа. өөрөө баараар явж арыг нь зохицуулдаг гэж сонссон. Энэ даргад нь хариуцлага тооцож ажлаас өөрчлөх хэрэгтэй.
Зочин · 2016/03/11
Одоогийн цагдаагийн дарга нар бол угаасаа юу ч мэдэхгүй мөнгөөр гарч ирсэн амьтад байгаа. Цагдаа завхай Тэмүүжингээс болж дампуурсан.
Зочин · 2016/03/11
haaj amjih uu tsagdaagiin dargad eejee shaalguulchihsan gar hereg bishidvel tsagdaagiinhaa dargiig huchingiin hereg bolgood shoglochihno shd
Зочин · 2016/03/11
ingej bolohgui, haah heregtei
Зочин · 2016/03/11
Battsengel gej novshtoi ni uytai heetei ni zailuulaach naad humuuseee
Зочин · 2016/03/11
Tsagdaagii ni halaad naad gazriig ni haagaachee.Uchnuun zaluuchuudiin zamiig harluulj bna sh dee.Turiin hyanalt bolon huchnii baiguullaguud gej bna uu,ajlaa hiigeechee