“Цэрэн турс” ХХК-ийн захирал Э.Цэрэндолгор БСШУ-ны яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насарбаярыг Монголд МҮҮН-ий гаж урсгалыг хөгжүүлэхэд хамгийн их нөлөөлсөн. Цаашилбал боловсролын салбарт уг шашиныг дэлгэрүүлж, хүүхэд залуусыг буруу зүйлд татан оруулж байгаа хэмээн буруутгаж хуулийн байгууллагад шалгуулахаар хандаад байгаа билээ. Харин БСШУ-ны яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр уг мэдээллийг эрс няцааж, “Би МҮҮН-д хэзээ ч ажиллаж байгаагүй. Э.Цэрэн гэх бүсгүй намайг олон удаа гүтгэж байгаа. Тиймээс би уг асуудлыг шалгуулахаар хууль, шүүхийн байгууллагад хандсан” хэмээн тайлбарлаж буй. Ингээд тус хоёр бүсгүйн тэс өөр тайлбаруудыг 24VS24 онцолж байна. Тэд маргалдаж эхэлснээс хойш юу ярьцгаав.

"Цэрэн Турс" ХХК-ийн захирал Э.Цэрэндолгор

 

Боловсролын Яамны Стратеги бодлого хариуцсан газрын дарга Баавгайн Насанбаярыг Монгол Улсын бүх түвшний боловсролын бодлогын уламжлалт аргыг санаатайгаар эвдэн гуйвуулж, хүүхэд залуусийг хэл соёлоо өв тэгш хүртэх өөрсдийгөө илэрхийлэх боломжыг боомилж, шинэчлэх нэрээр өөрчлөлт байн байн хийж буйд иргэний хувьд ээж хүний хувьд сэтгэл ихэд эмзэглэж байна. Солонгос улсаас гаралтай Мүүн буюу Эв Нэгдлийн сүмийн мөнгийг Боловсролын яамаар дамжуулан давталттай угааж буй гэсэн миний хардалтыг шалгаж Монгол үндэстний оюун санааг төөрөгдүүлэх ажлыг зогсоож өгнө үү хэмээн энэ хүсэлтийг гаргаж байна. Мүүн гэгч гаж урсгал нь Энх Тайван, Гэр бүл, Олон Улсын эмэгтэйчүүд, Дэлхийн Энх тайвны төлөө гэх мэт олон сайхан нэрс, халхавчин дор Монголын нийгмийг талцуулах, өсвөр үеийг урхидан боолчлох ажлаа бэлтгэгдсэн сайн дурын ажилчдаар хийлгэдэг ба цаашилбалболовсон хүний наймаа хийдэг болно. Монголоос итгэл сүсгээр дамжуулан олон тооны бүсгүйчүүдийг нутагтаа ирэх аргагүй гэрээгээр харьд илгээж байна. Эрх мэдлээ давуулан ашиглаж Монголын бүх аймаг нэгжийн Боловсролын Газарт Мүүний гаж урсгалаар тархиа угаалгасан залуу шавь нар нь Насанбаярын шууд удирдлага дор ажиллаж байна. Монголын хамгийн чухал эрдмийг түгээх салбарт харийн шашны гаж урсгалынхан ажиллаж байна.


Цаашилбал
энэ хүний удирдан явсан бүх Төрийн бус байгууллагуудыг шалгаасайхэмээн хүсэж байна.


Б. Насанбаяр улс төрд орохоор шулуудсан ба
түүний санхүүгийн орлого зэргийг шалган өгөхыг хүсч байна.


Гурван цагийн хэлхээс ажиллах ёстой Боловсролын Салбарыг боловсорч гэгээрч дуусаагүй өөрийн гаж урсгалын залуусаар өргөтгөн тэлсээр байна.

 

БСШУ-ын яамны СБТХ-ийн дарга Б.Насанбаяр

Би буддын шашинтай. Миний аав, ээж ч шашинтай. Аавын маань талд өндөр мэдлэгтэй мундаг лам нар байсан. Манай нөхөр Дорнод аймгийн хүн. Би Завхан аймагт төрж, өссөн. Бид хоёр хүн яаж хайрлаж, учирдаг билээ, тэр жамаар л гэр бүл болсон. Би амьдралдаа Мүүн гэдэг байгууллагад хэзээ ч ажиллаж байгаагүй. Харин залуу хүний хувьд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор үеэлийнхээ зөвлөснөөр Дэлхийн энхтайвны байгууллагад очиж байсан. Төрийн албаны тухай хуулийн дагуу бүх юм болдог. Анх би 2012 оны наймдугаар сард БСШУЯ-д томилогдон ажиллахдаа шууд дарга биш орлон гүйцэтгэгчээр ирж ажилласан. Тэгээд дүрэм журмынхаа дагуу шалгалтаа өгч, тэнцээд жинхэлсэн гэж хэлж болно. Миний ажлын байранд тухайн үед хоёр удаа сонгон шалгаруулалт зарласан ч надаас өөр хүний материал байгаагүй. Академийн дэргэдэх Улаанбаатар их сургуулийг МУИС-тай нэгтгэх шийдвэрийг 2010 онд тухайн үеийн Ерөнхий сайд Сү.Батболд гаргасан байсан. Мөн тэр үед БСШУЯ-ны сайдаар Ё.Отгонбаяр ажиллаж байсан. Үүнийг намайг гаргасан гэж байгаа бол маш том гүтгэлэг. Монголын боловсролын системд -Мүүний талаар нэг үг, үсэг, өгүүлбэр ч байхгүй. Байгаад гараад ирэх юм бол би ажлаасаа халагдахад бэлэн. Монгол улсын боловсролын системийг нэг хүн хийдэг ажил биш. Боловсруулсан бүх бодлого, хөтөлбөрийн нэрс болон хүмүүсийн нэрс цахимаар хайхад гараад ирнэ. Бага боловсролын сургалтын хөтөлбөрт нэг ч Мүүний тухай мэдээлэл байхгүй. Мүүн эцэг, мүүний хайр гэх нэг ч үгийг бага боловсролын сургалтын хөтөлбөрөөс олж харахгүй. Хэрэв тийм үг, үзэл суртал байвал энэ ажлыг шууд өгөхөд бэлэн байна. Энэ хөтөлбөр батлагдсан өдрөө шууд онлайнд тавигдсан учраас би хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Тэрийг хэн ч үзэж болно. Намайг гурван жилийн турш олон нийтийн сүлжээ, мэдээллийн хэрэгслээр олон төрлийн гэмт хэрэгт сэжиглэх нэрийдлээр гүтгэсээр ирлээ.

 

Тухайлбал мэдээллийн вэб хуудсуудад миний тухай 146 нийтлэл, мөн тооны телевизийн мэдээ, фэйсбүүкийн 300 гаруй нийтлэл, твитерт ойролцоогоор 1500 орчим гүтгэлэг, доромжлол бичигджээ. Хамгийн сүүлийн жишээ нь хэд хоногийн иргэн Э.Цэрэндолгор өөрийн фэйсбүүк хуудастаа намайг гүтгэсэн нийтлэлийг 3714 хүн цааш хуваалцаж ойролцоогоор 20000 хүнд шууд мэдээлэл болон хүрчээ. Тиймээс албан ёсоор хуулийн байгууллагад хандсан. Боловсролын салбарт зарцуулах хөрөнгийг шашины байгууллага руу шилжүүлэх ямар ч боломж байхгүй. Бүгд хуулиараа явагддаг зүйл. Боловсролын салбарт шашны нөлөө орох ямар ч боломж байхгүй. Ах дүүгээ албан тушаалд томилсон ч тохиолдолд байхгүй. Энэ бол цэвэр гүтгэлэг. Тиймээс хуулийн байгууллагад шалгуулахад айж, эмээгээд байх зүйлгүй. Би бэлэн. Боловсролын салбарт шашны нөлөө орох ямар ч боломж байхгүй.

 

Т.Хулан