Кристиан Вулф шүүхийн өмнө очих ёстой гэж Ханновер хотын шүүх шийдлээ. Германы огцорсон екс Ерөнхийлөгч ашиг сонирлын асуудалд орооцолдсон гэж үзсэн тул шүүх хурлын тов өчигдөр гарлаа. Шүүх хуралдаан 11 сарын 1-нд болно.

Юу болсон вэ гэвэл.                                                                                     

2008 оны Мюнхен дэх Октоберфест-ээр тэр үед Ерөнхийлөгч байгаагүй харин Нидерзаксен муж улсын захирагч байсан Кристиан Вулфын буудалласан зочид буудлын төлбөр болох 800 евро хүрэхгүй мөнгийг Грюневолд гэгч кинопродюсер төлсөн явдал бол Төрийн өндөр албан хаагчын хувьд байж болохгүй зүйл, гэмт хэрэг гэж прокурорын газар үзжээ. Хавтас хэргийн бүрдүүлхэд 100 гаруй гэрчээс мэдүүлэг авч 20 000 хуудас материал цуглуулжээ.
Герман улсад К.Вулфийн нэр хүнд ард түмний дунд их унаж түүнийг “жижиг ашиг ологч” гэж нэрлэцгээж, түүхэндээ шүүхээр шийтгүүлэх гэж байгаа анхны экс Ерөнхийлөгч боллоо гэж сонин дээр бичиж байна.
Манайх шиг илт баригдсан ч гэсэн ямар нэгэн хариуцлага хүлээхгүй, иргэд нь эсэргүйцэхгүй хүлцэнгүй байгаа тул биднийг өнөөдөр хүртэл доромжлон УИХ-ын гишүүн хийж байгаа С.Баярцогт мэт гэмт этгээдүүдтэй улс оронд энэ бүхэн нэг л ойлгомжгүй инээдтэй санагдаж магадгүй. Гэхдээ үүнд л гол учир байгаа юм.
Энэ хоёр Үндэстний амьдрал яагаад өдөр шөнө шиг ялгаатай байгаагийн нууц. Хоёр туйл.
Дэлхийн хөгжлийн мотор болсон Герман улс нэг талд нөгөө талд дэлхийн хамгийн их хахуультай, хоцрогдмол, хөгжлөөр сүүлийн байр эзлэгчдийн нэг хулчгар ард түмэнтэй Монгол улс.

Ч.Өрлөг

http://www.spiegel.de/politik/deutschland/landgericht-laesst-anklage-gegen-wulff-zu-a-918768.html