Засгийн газраас гэр хорооллын иргэдийн цахилгааны шөнийн тарифыг 50 хувиар хөнгөлөх шийдвэр гаргасан билээ. Энэхүү хөнгөлөлтөд Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний 280 гаруй мянган айл өрхүүд хамрагдах бөгөөд цахилгаан халаалт залгах шаардлагатай хүйтний улиралд буюу 2015 оны 12, 2016 оны 1, 2, 3 сар хүртэл оройн 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг 50 хувиар хөнгөлүүлэхээр болсон.

Хөнгөлөлтөд хамрагдсан 120 орчим мянган айл өрхөд 1.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн гэх дүн гарчээ.

Ингэснээр гэр хорооллын иргэд шөнийн нэг квт цаг эрчим хүчийг 77.10 төгрөгөөр тооцож худалдан авдаг байсан бол энэ үнийг 50 хувь хөнгөлснөөр 38.55 төгрөг болон үнэ нь бууруурлахаар болсон юм. Ингэснээр утааг бууруулах, гэр хорооллын иргэдийн цахилгаан халаагуурын хэрэглээг дэмжих зорилготой юм. Эхний жил болохоор утаа буурсан зүйл байхгүй бөгөөд иргэдийн хувьд цахилгаан халаагуур хэрэглээ байж болох юм.

160 орчим мянган айл өрх ердийн цахилгаан тоолууртай учраас уг Засгийн газраас үзүүлсэн хөнгөлөлтөд хамрагдаж чадаагүй гэж ойлгохоор байна.

Тэгвэл өнгөрсөн хугацаанд шөнийн цагийн цахилгаан, эрчим хүчний үнийн хөнгөлөлтөд 120 мянга орчим айл, өрх хамрагдсан байна. Урьдчилсан тооцооллоор 280 гаруй мянган айл өрхүүд хамрагдах боломжтой гэж байсан ч уг тоо хоёр дахин буурсан үзүүлэлттэй гарав. Уг хөнгөлөлтөд хамрагдахын тулд заавал электрон тоолууртай байх ёстой хэмээсэн. Тэгэхээр 160 орчим мянган айл өрх ердийн цахилгаан тоолууртай учраас уг Засгийн газраас үзүүлсэн хөнгөлөлтөд хамрагдаж чадаагүй гэж ойлгохоор байна. Хөнгөлөлтөд хамрагдсан 120 орчим мянган айл өрхөд 1.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн гэх дүн гарчээ. Үүнээс харахад гэр хорооллын айл өрхийн тал хувь нь Засгийн газрын хөнгөлөлтөд хамрагдсан гэж ойлгож болохоор байна. Үлдсэн тал хэрэглэгч ирэх жил хамрагдаж чадах болов уу.

Т.Буянаа