Аймаг, сумдын нөөцийн өвс дууссан байна
2016/03/14
Манай орны гурван сум тутмын нэг нь зудтай байна. Эдгээр сумдад цасны зузаан 10-60 см буюу мал бэлчээрлэх боломжгүй болжээ. Гэтэл энэ жил мал төллөлт эрт эхэлж байгаа нь малчдад бэрхшээл үүсгэж болзошгүй аж.
Өнөөдрийн байдлаар төл бойжилт 98 хувьтай гэж ХХААЯ-наас мэдээллээ. Одоогоор 209,4 мянган эх мал төллөж, 204,7 мянган төл хүлээн авчээ. Тодруулбал 2568 ботго, 301 унага, 5215 тугал, 125,9 мянган хурга, 71,4 мянган ишиг бойжиж байна. Гэтэл зуднаар хорогдсон малын тоо 416 мянга болон өсчээ. Энэ нь оны эхэнд тоологдсон малын 0,7 хувийг эзэлж байгаа юм.
Одоогоор аймаг сумдын нөөцийн өвс бүгд дуусчээ. Мөн Улсын нөөцөд байсан 6500 тонн өвс, 2600 тонн тэжээл ч дууссан гэсэн мэдээллийг ч өгч байна. Одоо малчдын хотонд л бага зэргийн өвс тэжээл бий гэхдээ цас хайлтал хүрэлцэхгүй гэдгийг албаныхан тодотголоо. Тиймээс малчдад туслах тусламжийн аянг өрнүүлж эхэлжээ.
Цаашид мал их хэмжээгээр хорогдохоос урьдчилан сэргийлж малын тэжээл, эрдэс долооцыг сувилгааны эм бэлдмэлтэй хослуулан хэрэглэж малыг тэнхрүүлэх шаардлагатай байна. Улмаар энэ чиглэлээр НҮБ-ын ХХААБ-тай хамтран 4,2 сая долларын тусламжийн бэлтгэл хангаж байгаа гэлээ.
Т.Буянаа
Зочин · 2016/03/14
nice
baska · 2016/03/14
nair naadam zugaa tsengel eldew yum huuj yavahaar uvulduu sain beld malnuudaaa huvidaa avsan yum bol naad heden malaa oligtoihon shig tordood yav jhn yum bolohoor l ulsaaas eldew yum nehej bdg hotiin bid bor zurheeree yavaad bolood l bn shde bidend ulsaaas ugsun unegui yum yu ch bhgui harin ch tatvaraas ih yum alga ,.,., denduu yum