Төрийн тусгай хамгаалалттай газрын дарга Б.Батсайханы хууль бус ажиллагаа болон мөнгө идсэн хэргийг тус тусад нь цувралаар хүргэж байгаа билээ. Өмнө нь бид ТТХГ-ын дарга Б.Батсайханы мөнгө идсэн баримт цуврал-1 хүргэсэн. Энэ удаад түүний хууль зөрчсөн үйлдэл №1 хүргэж байна.
Төрийн тусгай хамгаалалттай газрын дарга, Хурандаа Б.Батсайхан хууль зөрчсөн үйлдэл нэг биш нэлээн хэд гаргасан байдаг. Зарим нэг хууль зөрчсөн үйлдлийг нь анхан, давах, хяналтын шатны шүүх тогтоосон. Тухайлбал, Төрийн тусгай хамгаалалттай газрын хүний нөөцийн хэлтсийн дарга Ж.Самбалхүндэвийг 2014 оны 11-р сарын 27-ны өдөр шалтгаангүйгээр таван шатлал бууруулж Төрийн тусгай хамгаалалттай газрын харуулын дарга болгосон байдаг. Хэрвээ хэн нэгнийг шатлал бууруулах бол тодорхой шалтгаантайгаар 1-2 шатлал бууруулдаг байна. Гэтэл ямар ч тайлбар, шалтгаангүйгээр таван шатлал бууруулсан нь хууль зөрчсөн үйлдэл юм. Тиймээс Захиргааны хэргийн анхан, давж заалдах, хяналтын шатны шүүх Б.Батсайхан алдаа гаргасан гэдгийг тогтоосон байдаг. Тодруулбал, Улсын дээд шүүхээс 2015 оны 10-р сарын 05-ны өдөр уг асуудлыг хэлэлцээд Ж.Самбалхүндэвийг шатлал бууруулсан нь буруу хэмээн үзсэн байна. Өдгөө энэ шийдвэр хүчин төгөлдөр байгаа бөгөөд шүүхийн шийдвэр гарснаас таван сарын дараа биелүүлж Ж.Самбалхүндэвийг 2016 оны 03 сарын 07-ны өдөр ажилд нь эргүүлэн томилсон байна.
Гэвч Б.Батсайханы “хорон” үйл ажиллагаа үүгээр дууссангүй. Ж.Самбалхүндэвийг ажилд нь томилсныхоо маргааш өглөө нь хөрөнгө орлогын мэдүүлэгээ АТГ-т гаргаж өгөөгүй гэдэг шалтгаанаар ажлаас нь чөлөөлжээ. Тодруулбал, өнгөрсөн хугацаанд ажил хийгээгүй Ж.Самбалхүндэвийг ТТХГ-ын харуулын даргаар ажиллаж байсан хэмээн АТГ-т худалд мэдүүлсэн байна. Үүнд нь үндэслэн АТГ-аас ХОМ-ээ өгөөгүй хүмүүсийн нэрсийг олон нийтэд зарласан бөгөөд тэдгээр хүмүүсийн дунд Ж.Самбалхүндэвийн нэр орсон байдаг. Тиймээс ХОМ-ээ өгөөгүй гэдэг үндэслэлээр Ж.Самбалхүндэвийг ТТХГ-ын дарга Б.Батсайхан халсан байна. Хамгийн ноцтой нь ТТХГ-ын харуулын даргаар өнгөрсөн гурван жилийн турш Хошууч А.Түмэнбаяр ажиллаж байсан бөгөөд түүний ажлыг Ж.Самбалхүндэв хийж байсан мэтээр АТГ-т худалд мэдүүлсэн байдаг. Удахгүй түүний найруулсан асуудлын учир зангилаа, ээдрээ гарах биз.
ТТХГ-ын дарга Б.Батсайхан гэж хэн бэ?
Хурандаа Б.Батсайхан Монголын төрд насаараа зүтгэж байгаа. Ажиллаж байх хугацаандаа цөөнгүй асуудал гаргаж, сануулга авч, ажлаас халагдах дээрээ тулж байсан. Гэсэн ч ажлаа хийсээр ТТХГ-аас тэтгэвэрт гарсан. Улмаар АТГ-ын Аюулгүй байдлын албанд жил гаран ажиллаж байсан. Б.Хурц Тагнуулын ерөнхий газрын дарга болоход ТТХГ-ын даргаар ажиллаж эхэлсэн. Улмаар мөнгө хувьдаа завшиж, хууль зөрчсөөр байгаа.

 

А.Баярмаа