56 согтуу жолооч саатуулагджээ
2016/03/15
2016 оны 03 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 329 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 266 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 14 бүртгэгдэж бүртгэгдэж, 18 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 5 үүнээс сургуулийн өмнөх насны 2 , сургуулийн насны 3, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд өртсөн жолооч 1, явган зорчигч 2. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 56 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн байна.
СБД-ийн нутаг 75 дугаар цэцэрлэгийн урд замд T.Prius маркийн авто машины жолооч Б нь T.Alphard маркийн М жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 05 настай И нарын 2 хүн гэмтсэн.
Хүүхэд зам тээврийн осолд өртөх тохиолдол нэмэгдэж байх тул эцэг эхчүүд та бүхэн үр хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулах, 0-10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, хүүхдийг тээврийн хэрэгслээр тээвэрлэхдээ зориулалтын хамгаалалтын суудал, хамгаалах бүсийг хэрэглэж хэвшин аюулгүй байдлыг нь хангаж зөв тээвэрлэх, замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та сургууль цэцэрлэг, автобусны буудал орчим тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулан , явган зорчигчоо хүндэтгэн анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөж байна.
Зочин · 2016/03/15
okay