Элэгний өвчлөлийн талаар хэлэлцэж байна
2016/03/19
Элэг бүтэн Монгол зөвлөлдөх ардчиллын хэлэлцүүлэг яг одоо Тусгаар тогтнолын ордонд болж байна.
Энэ үйл ажиллагааг Оном сан, Монголын Элэгний эмч нарын нийгэмлэг, Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөл, Нэг Монгол ТББ хамтран зохион байгуулсан Элэг бүтэн Монгол зөвлөлдөх ардчиллын хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө. Гол зорилго нь Монгол улсад элэгний вирусийн эсрэг эмчилгээ олон дахин хямдраад орж ирсэн. Тэгсэн хэдий ч манай улсын иргэд төлбөрийг нь дийлэхгүй байгаа. Энэ үүднээс Эрүүл мэндийн даатгалын тогтолцоогоо хэрэглээд дэс дараалалтай иргэддээ хөнгөлөлт үзүүлбэл маш их боломж байгаа. Энэ талаар талцаж хэрэлдэж суух биш хоорондоо уялдаа холбоотой нэгдэж ажиллах зорилгоор дээрх нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм байна. Тус хэлэлцүүлэгт :
- Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл
- Эрүүл мэндийн даатгалын газрын төлөөлөл
- Хүн амын хөгжил, нийгэм хамгааллын яамны төлөөлөл
- Эрүүл мэнд, спортын яамны төлөөлөл
- Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн төлөөлөл
- Мэргэжлийн эмч нарын төлөөлөл
- Өвчтөн нийгмийн төлөөлөл
- Иргэний нийгмийн төлөөллүүд оролцохоор хүрэлцэн ирсэн байна.
Энэхүү хэлэлцүүлэгт 400 гаруй хүн иржээ.
Зочин · 2016/03/21
Сайн байна. Иргэд эмчилгээ хийлгэхдээ санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг. Энэ үедээ аав, ээж, үр хүүхдүүд, ах дүү, төрөл төрөгсөд, анд нөхөд зэрэг ойр хавийн бүх хүмүүсээс царайчилдаг буруу зуршлаасаа салж, бүх насаараа даатгалын шимтгэл төлсөөр байгаа, төлсөөр байгаад насыг барах даатгалдаа хандах, түүнээс нэхэж, шаарддаг зөв зуршлын эхлэл болсон сайн ажил болжээ. хандив өгч болох бүх хүмүүсээсбиш,
Зочин · 2016/03/20
Маш зѳв зүйл ѳѳрсдийнхѳѳ тѳлѳѳ хийх хэрэгтэй