УИХ-ын гишүүн Х.Баттулгыг “Шинэ төмөр зам” төслийн 55 тэрбум төгрөгийг угаасан хэрэгт холбогдуулан хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн. Уг асуудлаар Х.Баттулга гишүүний өмгөөлөгч Д.Пүрэвбаатар өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийж, “Шинэ төмөр зам” төслийн хэргийн талаар АТГ-т хүсэлт хүргүүлсэн хэмээн мэдэгдсэн. Тэрбээр хоёрдугаар сарын 24-ны өдөр “Энержи ресурс Рейл” компанийн захирал Л.Оюунбатыг эл хэрэгт холбоотой хэмээн үзэж, баривчилж саатуулсан. Гэтэл цагдаагийн удирдлагууд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зорчиж маргааш өдөр нь очиж сулласан. Тиймээс ЦЕГ-ын дарга Р.Чингисийг албан тушаалаас нь түдгэлзүүлж шалгах шаардлагатай” хэмээн мэдээлсэн. Тэгвэл үүнд Цагдаагийн байгууллагаас хариу тайлбарыг өгсөн. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Энержи ресурс Рейл” компанийн захирлыг цагдан хорьж шалгасан шалгалтын явцад түүнийг үргэлжлүүлэн барьж, хорих шаардлагагүй гэж үзээд сулалсан гэтэл өмгөөлөгч Д.Пүрэвбаатар ЦЕГ-ын дарга Р.Чингис үгсэн хуйвалдаж Л.Оюунбатыг хууль бусаар сулласан гэх баримт нотолгоогүй, өөрийн таамагласан зүйлээ үнэн бодит мэтээр олон нийтэд ойлгуулахыг зорьсон хэмээн мэдээлсэн билээ. Эдгээр мэдээллийг “24 VS 24” буландаа онцолж байна.

 

Б.Баатархүү: Д.Пүрэвбаатар ЦЕГ болон Р.Чингисийн нэр хүндийг гутаах оролдлого хийлээ

 

 

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Өмгөөлөгч Д.Пүрэвбаатар баримт нотолгоогүй мэдээллийг олон нийтэд хүргэж байгууллагын нэр хүндийг гутаах оролдлого хийсэн.

 

Цагдаагийн байгууллагаас “Шинэ төмөр зам”-тай холбоотой асуудлаар “Энержи ресурс Рейл” компанийн захирлыг тусгаарлан саатуулж шалгах шаардлага байсан тул баривчлах арга хэмжээ авч, мөрдөн байцаалт, мэдүүлэг авсан. Шалгалтын явцад түүнийг үргэлжлүүлэн барьж, хорих шаардлагагүй гэж мөрдөн байцаагч үзсэний үндсэн дээр ажлын хэсгээс батлан даалтад өгч, таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм.

 

Одоогоор мөрдөн байцаалтын ажил үргэлжилж байна. Гэтэл Өмгөөлөгч Д.Пүрэвбаатар ЦЕГ-ын дарга Р.Чингис үгсэн хуйвалдаж Л.Оюунбатыг хууль бусаар сулласан гэх баримт нотолгоогүй, өөрийн таамагласан зүйлээ үнэн бодит мэтээр олон нийтэд ойлгуулахыг зорьсон. Энэ нь хувь хүнийг болон байгууллагын нэр хүндийг гутаах оролдлого гэж цагдаагийн байгууллагаас үзэж байна.

 

Цаашид энэ мэт хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байхыг албан ёсоор анхааруулж байна. Хэрэв хувь хүн болон байгууллагын нэр хүндийг гутаах зорилготой энэ мэт үйлдэл гаргасан тохиолдолд Монгол Улсын хуулийн дагуу буруутай эдгээдэд хариуцлага тооцно гэдгийг мэдэгдэж байна” хэмээв.

 

Д.Пүрэвбаатар: Р.Чингисийг албан ажлаа өгөөд, өөр хүн томилж шалгуулахыг хүсэж байна

 

Хоёрдугаар сарын 24-ны өдөр “Энержи ресурс Рейл” компанийн захирал Л.Оюунбат эл хэрэгт холбоотой хэмээн үзэж, баривчилж саатуулсан.

 

Гэтэл Р.Чингис тэргүүтэй цагдаагийн удирдлагууд ямар аргаар тэр хүнийг гаргасан нь мэдэгдэхгүй гаргаад аваад явчихсан. Тиймээс энэ хэрэгт цагдаагийнхан оролцсон гэж үзэж байна. Цагдаагийн ерөнхий газрын дарга, Тэргүүн комиссар Р.Чингисийг албан ажлаа өгөөд, өөр хүн томилж шалгуулахыг хүсэж байна.

 

Энержи Ресурс Рэйл компанийн өнөөгийн байдал хүнд байна. Тус компанийн авсан зээлийн хугацаа нь дуусах гээд байна. Тиймээс баримт материал бүрдүүлэхгүйгээр яаж ийгээд улсаас авчих санаатай байна. Энэ ажилд нь саад хийгээд байгаа хүн нь Х.Баттулга, Б.Батзаяа, А.Гансүх, н.Ганбат нар байна. Эдгээр хүмүүсийг эхний ээлжинд “далд хийчих юм бол” мөнгөө олж авахад саад учрахгүй гэсэн санаатай асуудалд хандаж байна гэж ойлгогдохоор байна. Энэ Р.Чингис гэдэг хүн 2000 оноос хойш MCS-ээс салсангүй. Энэ асуудал нэг ангийн хүүхдийн гурвалжин холбоо болоод Л.Оюунбат гэдэг хүн өөрсдийнхөө гүйцэтгэсэн ажлын өртөгийг онц их хэмжээгээр нэмэгдүүлж, улсыг залилсан нөхцөл байдал үүсээд байна. Энэ булихайгаа дарахын тулд 40 орчим сая төгрөг УИХ-ын гишүүн Х.Баттулга, А.Гансүх нар тус бүр Зам тээврийн сайдын албыг хашиж байхдаа нэр бүхий хүмүүстэй нийлж өөрийнхөө дансанд шилжүүлээд авчихсан байна гэдэг яриаг гаргасан. Хэрэв Л.Оюунбатыг баривчилж байсан тухайн үед дэлхий нийтийн сонирхлыг татаж байсан" хэмээн мэдээлсэн.

 

Эх сурвалж 24tsag.mn