УИX ба “Стратегийн Орд”
2016/03/20
2014 оноос хойш Тавантолгойн гурван гэрээ болон ММС-гийн тухай улс даяараа бужигналаа. Тэгэхээр яг энэ асуудал дээр ерөөсөө гурван бүрэн гүйцэд ойлголт өгмөөр байна.
НЭГТ. "Стратегийн Орд” гэж ангилах үндэслэл:
УИX бол Төрийн гурван өндөрлөгийн хууль боловсруулах байгууллага. 2006 онд УИX "Ашигт Малтмалын тухай хууль” батлахдаа "Стратегийн Орд” гэж тусгай ангилал гаргасан. /4.1.12.”стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд” гэж үндэсний аюулгүй байдал, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг; http://www.legalinfo.mn/law/details/63. /Энэхүү заалтын гол зорилго нь улс орны хөгжилд их хэмжээгээр нөлөөлөх ашигт малтмалыг төрийн хяналтад байлгаж, нийгэм-эдийн засгийн өгөөжийг албан ёсоор бий болгох шаардлагыг тавьсан юм. "Стратегийн орд” гэсэн ангилалд орсон одоогийн болон ирээдүйн ордуудтай хамаарагдах төслүүд бүгд УИX-аар дамжиж, шүүгдэнэ. Учир нь, яг заалтад байгаа утгаараа: улс орны хөгжилд их хэмжээний нөлөө үзүүлэх баялгийг УИX=ард иргэдийн дуу хоолой болж сонгогдсоны учир, иргэдийн өмнөөс шүүж, энэ улс оронд хэрэгтэй хэрэггүй, аюултай, аюулгүйг шүүнэ. Иймээс ч, Тавантолгойн орд бол яалтачгүй Монгол улсын эдийн засгийн хөгжил, бүтээн байгуулалт болон ирээдүйд бий болох олон дэвшлийн томоохон хэсэг. УИX өөрсдийн бий болгосон 2006 оны хуулиа баримталж, Тавантолгойн гэрээг их хурлаар оруулахыг шаардсан. Oруулаад унасан. "Стратегийн ач холбогдолтой” энэ том ордыг ашиглах төсөл нь Монгол улсын нийт эрх ашиг, эдийн засгийн хараат бус байдал, нийгэм-иргэдийн хөгжлийг дэмжих, хамгаалах байтугай онц ноцтой заалтууд ч бий байсан. Дүгнэлт:http://www.parliament.mn/news/info/categories/77/pages/23139
ХОёРТ. УИX-ын зарим гишүүд Тавантолгойн ордыг эргэлтэд оруулахын тулд ерөөсөө АМтX-ын 4.1.12 "Стратегийн Орд” гэдэг тусгай томьёогоо орхиод хувийн хэвшилд өгье гэсэн санал ч гарсан. Бид өнөөдөр Тавантолгойн асуудлыг маш бодитоор жишээ болгож харах хэрэгтэй. ММС гээд хувийн хэвшлийн компани ТТ-д оролцсон Хонгконгийн компани. http://www.legalinfo.mn/law/details/63 Өрөндөө баригдаж, нэг өдрийн дотор хувьцаа нь -33.33% болсон. ТТ, ММС, ЗГ, УИХ-ын энэ асуудал бол түүхэнд бичигдэх маш бодит жишээ. Монгол шиг хөгжиж байгаа оронд, төлөвшөөгүй хувийн хэвшилд 100~300 жилийн хөгжлийн баялгаа даатгана гэдэг хамгийн том, аюултай эрсдэл. Өнөөдөр 2016 оны 3-н сар, ТТ-н гэрээг дөнгөж орж ирэхэд УИX зогсоогоогүй байсан бол бид өнөөдөр баялаггүй, мөнгөгүй, ирээдүйгүй сууж байх байсан. 2015 оны 11 сарын 2нд УИX 45-н гишүүн ТТ-н гэрээг дэмжээгүй. Эдгээр гишүүд үндэсний эрх ашгийг нэгт тавьж, намын төлөө үхэлдээгүй, иргэдийн эрх ашгийн төлөө нэгдсэн билээ. Гарын үcэг зурсан 45 гишүүд болон ажлын хэсгийн, Л. Эрдэнэчимэг, А. Гансүх нарт талархал илэрхийлье. Гишүүд: Л. Эрдэнэчимэг, Р. Амаржаргал, Д. Арвин, О.Баасанхүү, Ж. Батзандан, Х. Баттулга, Д. Батцогт, Ц. Баярсайхан, Б. Болор, Х. Болорчулуун, Р. Бурмаа, С. Ганбаатар, Д. Ганбат, Д. Ганхуяг, Б. Гарамгайбаатар, Ц. Даваасүрэн, С. Дэмбэрэл, М. Зоригт, С. Одонтуяа, Ц. Оюунбаатар, М. Сономпил, Д. Сумьяабазар, А. Тлэйхан, Д. Тэрбишдагва, ш. Түвдэндорж, ч. Улаан, Г. Уянга, Л. Цог, Б. Чойжилсүрэн, З. Энхболд, С. Эрдэнэ, З. Баянсэлэнгэ, Ж. Батсуурь, Д. Сарангэрэл, Б. Батэрдэнэ, Ц. Цолмон, Н. Алтанхуяг, А. Бакей, Н. Батбаяр, Л. Болд, Р. Гончигдорж, Б. Наранхүү, Я. Санжмятав, ба Д. Бат-Эрдэнэ). Үлдсэн 31 нь яасан вэ? Та нарын шуугаад байгаа НҮҮРСчИН намын гишүүд.
ГУРАВТ. УИX-ын 76 гишүүн бол ард иргэдийн сонгосон 76 хүмүүс. ТТ-н гэрээг дэмжээгүй 45-н гишүүн байхад, 31-н хүн гэрээг дэмжсэн. ТТ-н гурван гэрээн дээр хийсэн дүгнэлтийг уншсаны хойно дэмжсэн гишүүд бол ашиг сонирхлын зөрчилтэй. Хууль боловсруулж баталдаг гишүүд нь өөрсдийн гаргасан хууль тогтоол, журмыг үл харгалзаж байвал асар их ашиг сонирхлын зөрчилтэй байгаа нь бодит. Бүр цаашилбал, үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг үл тооно гэдэг бол төрийн албан тушаалтан, иргэдийн эрх ашгийг хамгаалах үүрэг тангаргаа няцаах байтугай, Монгол орны хөгжил, үндэсний аюулгүй байдал тэдэнд падлай ч алга. 2010 оны 5 сарын 18 нд гаргасан Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар "Тавантолгойн ордын хэлэлцээрт төрийн өндөр албан тушаалтан оролцохыг хориглосон болно” гэсэн заавар байсан бол ЗГ-ын М. Энхсайхан сайд энэхүү зааврыг зөрчиж Тавантолгойн ордын хэлэлцээрт өөрийн биеэрээ оролцсон. Бас, Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд, "Урьдчилсан сонгон шалгаруулалтын баримт бичиг боловсруулах, сонгон шалгаруулах, хэлэлцээ, хийх ажлын хэсгийг тус тусад нь байгуулж ажиллуулах, Хэлэлцээ явуулахдаа мэргэжлийн зохих төвшинд хадгалж, улс төрийн албан тушаалтанг хэлэлцээрийн аль нэг талд оролцуулахгүй байх зарчмыг баримтлах. гэсэн байр суурийг зөрчиж, Монгол улсын эрх ашгийг хамгаалж чадсангүй. Хэрвээ үнэхээр ийм чухал хууль, заалт, Төрийн гурван өндөрлөгийн зөвлөмж чухал биш юм бол ер нь Төртэй байж яадаг юм? ТТ-г явуулсангүй гэж өдөр болгон хэн нэгнийг гэмт хэрэгтэн болгож баривчилж байна. ТТ-г явуулаагүй 45 гишүүдээ бүгдэнг нь барих уу?
Энэ эрэмдэг зэрэмдэг Ардчиллын золиос бидний үе, дараагийн үе ч байж магад. Гэхдээ бид зөв тийш нь залж байгаа хүмүүсийг буруутгаж болохгүй, харин байнга татаж зулгааж, уруудуулж байдаг хүмүүсийг Төрийн эрхээс авч хаях хэрэгтэй. Тавантолгойн асуудал дөнгөж эхлэл бөгөөд маш тод, бодит жишээ. Улсаас олгосон хайгуулын лицензээр иймэрхүү "стратегийн орд”-ыг булаацалдсан үйл явдал ирээдүйд их гарч ирнэ. ТТ-ноос суралц.
Монгол Төр минь цэвэршиж, эрүүгийн хатуу чанга хууль урвагч нарт үйлчлэгтүн.
/ЭНД БИчСЭН БҮХ ЗҮЙЛ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ, УИX-ын БАТАЛСАН ХУУЛь, БАРИМТ БИчИГ, ЭХ СУРВАЛЖИЙН ХАМТ БИчИГДСЭН БОЛНО./
Эх сурвалж: Улс төр судлаач, Л. БОЛОР
МУын иргэн · 2016/03/20
31ийг МОНГОЛ УЛСЫН ирэгний бүртгэлээс хаслаа
Зочин · 2016/03/20
Hutswaa odoo deerdsen ni haa bna urund barigdchaad
dabaa · 2016/03/20
masn ynen vg