Өнөөдөр гуравдугаар сарын 20 - Олон улсын аз жаргалын өдөр
2016/03/20
Аз жаргалд тэмүүлэх эрмэлзлэлийг манай гарагийн бүх хүний нийтийн хүсэл зорилго байлгахүзэл санааг дэмжих зорилгоор 2012 онд НҮБ өөрийн 66/281 тоот тогтоолооргуравдугаар сарын 20-ныг Олон улсын аз жаргалын өдөр (International Day Happiness) гэж зарласан байна. Аз жаргал нь хүн төрөлхтний үндсэн зорилгын нэг байдгийг энэ баяр харуулах учиртай гэж уг өдрийг бий болгогчид үздэг юм. Үүнтэй холбогдуулан тэдхүн бүрийн амьжиргааг дээшлүүлэхэд хүч чармайлтаа чиглүүлэхийг бүх оронд уриалж байна.
НҮБ олон улсын аз жаргалын өдрийг бий болгосноор, эдийн засгийн хөгжил нь тэнцвэртэй, бүхнийг хамарсан байх ёстой гэдэгт дэлхийн олон нийтийн ахнхаарлыг хандуулахыг бас эрмэлзэж байна.Улс орнуудын эдийн засаг тогтвортой хөгжиж, улмаар ядуурлын түвшинг бууруулсан эдийн засгийн тогтвортой хөгжил нь хөгжлийн ийм загварыг хэрэгжүүлсний үр дүн болох ёстой. Үүнээс гадна, дэлхий нийтээр аз жаргалд хүрэхийн тулд эдийн засгийн өсөлтийг нийгмийн болон экологийн хөтөлбөрөөр дэмжих шаардлагатай гэж НҮБ үзэж байна.
Bataar.mn
davaajav · 2016/03/20
hun buhnii az jargaliin tuluu ;delhiin buh uls oron, hun bur ajillah heregtei.