2016 оны 3 дүгээр сарын 19, 20-ны өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 520 авснаас зам тээврийн ослын 326 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдэж бүртгэгдэж, 1 хүн нас барж, 23 хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 7, явган зорчигч 5, Зам тээврийн осолд 2 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 2 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 194 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ .

Тухайлбал: БЗД-ийн нутаг Ургах наран хороололын баруун замд H.Sonata маркын авто машины жолооч Н нь явган зорчигч Б-г мөргөж амь насыг нь хохироосон.

БЗД-ийн нутаг Шар хадны зам, Эмнэлгийн 6-р гудамжинд H.Mobilio маркын авто машины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явган зорчигч 21 настай эрэгтэй А-г мөргөж гэмтээсэн.

Монгол цэргийн баярын өдөр буюу 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 127 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна. Баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолоо барихгүй байхыг жолооч нарт анхааруулж байна.

А.Баярмаа