1993 оноос эхлэн ЮНЕСКО гишүүн орнууд жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх уриалга гаргасан. Энэ онд “Ус ба ажлын байр” гэсэн уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Өнөөдөр дэлхий дээр ажил эрхэлж буй хүн амын тэн хагас буюу 1.5 тэрбум хүн устай холбоотой ажил үйлчилгээ эрхэлдэг бөгөөд тэдгээрт чанартай, аюулгүй усан хангамжийн асуудал нэн тэргүүнд тавигдаж байна. Дэлхийд 7,3 миллиард тонн усыг нэг өдөрт ашигладаг. Энэ нь дэлхий дээр нэг жилд ашигладаг нийт ашигт малтмалын хэмжээтэй тэнцүү байгаа юм.

 

 

Т.Буянаа