​"Монгол туургатан" миссийн тэмцээний үеэр халимаг охин монгол аавтайгаа уулзсан сайхан үйл явдал болсон билээ. Тодруулбал халимаг улсын мисс Сарантуяа Ганбаатаровна Даваасүрэн Монголд байгаа аавтайгаа уулзах чин хүслийг тээн иржээ.

Учир нь түүний ээж гурван настай байхад нь өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн бөгөөд аав нь охиноо аван Монгол руу буцах гэсэн ч өвөө, эмээ нь өгөлгүй авч үлдсэнээр эцэг охин хоёр холбоо тасарчээ. Гэхдээ шантралгүй аавыгаа хайж, түүнд монголчууд тусалж аавыг нь олж өгснөөр аавтайгаа тэмцээний үеэр уулзжээ. Тэрбээр “Мисс Авьяас” үзүүлбэрийн үеэр аавтайгаа хамт тайзнаа гарсан бөгөөд аавдаа зориулан үндэсний бүжгээ нулимс дуслуулан бүжиж алд цагаан хадаг аяга дүүрэн мэлтэлзэх сүүг өргөн барьсан юм.

Н.Чимэг