Сүүлийн үед сонгуулийн уур амьсгал орж иргэдийн дунд үнэн худал нь мэдэгдэхгүй олон яриа гарах болсон билээ. Түүнчлэн урлагийн салбараас хэд хэдэн эрхэм сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэдгээ ч мэдэгдээд авсан.

Тэгвэл эдгээр эрхмүүдийн дунд дуучин Ц.Амарбаяр буюу Ноён Бондгорын нэр давхиж явсан билээ. Харин дуучин залуу энэ яриа худлаа гэдгийг хэлжээ.

Өчигдөр Ц.Амарбаяр өөрийн цахим хуудсаараа дамжуулан сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ зарлалаа. Тэрбээр “Намайг нэр дэвшүүлээд байгаа хүмүүстээ баярлалаа. Ерөөлтэй ч юм шиг зүйл боллоо. Гэхдээ би урлагийн хүн, урлагтаа л үлдэнэ. Муу муухай бүхэнтэй нэр дэвшиж биш урлагийн бүтээлээрээ тэмцэнэ. Бохир шоундаа намайг битгий хутгаачээ” гэжээ.