П.Aнужин: Hадад богтлуулсан гээд байгаа эрчүүд гараад ир
2016/04/08
"Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн санаачлагч П.Анужин мэдээллийн цахим сайтуудаар сүүлийн үед бичигдэж байгаа өөртэй нь холбогдсон зарим асуудалд фэйсбүүк хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр нэр бүхий сайт, сэтгүүл, хувь хүмүүсийг нэр төрийг нь удаа дараа зохион байгуулалттай гутаах гэсэн, айлган сүрдүүлж заналхийлсэн, олон нийтэд буруу ташаа мэдээлэл санаатайгаар цацсан гэх үндэслэлээр шүүхэд өгч байгаа гэдгээ мэдэгдсэн байна.
Ингээд түүний мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
"Энэ сэтгүүл зүй тэр дундаа сайт энэ тэр гээчид үнэхээр ёс зүй байтугай юу ч алга аа! Намайг жирэмсэн гэж бичжээ, жирэмсэн гэж бодож мэдэж бичсэн бол монголчууд бид ийм дээрээ тулаа юу?!! Хэрэв би тулгар байгаа бол, хэрэв надад хүн байгаа бол ингэж нулимаж, доромжлуулах юу бас хийсэн бэ?
Бүсгүй хүнийг хайр найргүй нулимах увайгүй, адгийн бичвэрийн дор шүлсээ үсчүүлж, нүүрээ нуун, балиар савраараа бичих улсын хэн нь хэд нь надтай уулзаж учирч байсан бэ?!! Хэд нь бичээд байгаагаа нүдээрээ харсан бэ? Тэр амьдралаараа тоглуулсан гээд байгаа улс, надад богтлуулсан гээд байгаа эрчүүд гараад ир! Энэ түм буман доромж гүтгэлэгт аадрын бороо, мөндөрт цохиулах адил намайг ганцаар нүдүүлж байхад хамт амьдарч, туслан дэмжиж, хайрлаж байсан хүн байгаад байгаа юм бол гараад ир!
Би нэр хүндээр чинь тоглосоон, худал ярьж явсаан гээд уйлан дуугарч, уучлал гуйдгаа одоо түмний өмнө хэлэх цаг чинь болжээ! Миний нэр хүнд дор салсан болж, садар самуунаа хийж, өчнөөн хүүхний өр зүрхийг цоолж, амьдралыг нь буртаглан яваа сэтгэл хийгээд биеийн хиртэй увайгүй эрийн тухай зориг чинь хүрвэл сэтгүүлч хүүхнүүд та нар бич! Эр эмийн явдлаар биесээ дарамталж, идэх хоол, өмсөх хувцас, ярих яриагаа баяжуулж нэр, мөр бүтэн яваа улсын дэргэд хэнд ч гомдоллохгүй, хэнээс ч нэхэхгүй мөрөө хөөн амьдарч байгаа!
Садар самуун, шуналтай, завхай, зальтай, айл үймүүлдэг, хуурамч, худалч хэмээх үйл, үг миний бодол санаанд бүү хэл яс цус, удамд үгүй!
Өчнөөн жил монголын ард түмэнд сайн сайхныг түгээх гэж, энэ бие, нэрийг үл хайрлан хичээж өдий хүрлээ! Хажууд минь хамт байх байтугай сэтгэл өргөх эр хүн байгаагүй, би үр хүүхэд, өөрийн амьдралаа бүсээ чангалан авч яваа!
Нэр бүхий сайт, сэтгүүл, хувь хүмүүсийг нэр төрийг минь удаа дараа зохион байгуулалттай гутаах гэсэн, айлган сүрдүүлж заналхийлсэн, олон нийтэд буруу ташаа мэдээлэл санаатайгаар цацсан, хэмээх үндэслэлээр шүүхэд өгч байна! Нүүрээ нуугаад хүн доромжилж, хөлөө жийн баярлаж байгаа бол цахим ертөнцийн аливаа бүхэн мөртэй, эзэнтэй байдгийг хэлье!
Цахим хуудсаараа дамжуулан намайг хайрлан дэмнэдэг өдий төдий хүмүүстээ баярлаж явдгаа хэлье! Буртаглах гэсэн атаач цөөн байхад хайраараа ивээх нь хавьгүй олон бийд сэтгэл минь үргэлж тэнүүн байдаг. Тэднийхээ төлөө, өөрийнхөө төлөө би үнэний төлөө явахаар шийдсээн!
Б.Дэжид
gereg.mn
Зочин · 2016/04/15
Hi udrin mend hairan saihan setgvvlch bvsgvig bvv oroldtsgoo ydaj hamt nebtrvvlegr orolchdog ubgunig n tanimar da nuhurlsnuur nshinj
Зочин · 2016/04/10
Heden beldsen asuult toti shg davtaad tseejleed asuudag baatariin hucheer olond tanigdsan l huuhen .odoo yund zargaldaad yavdag bnaa.
Зочин · 2016/04/10
Ene emegtei shig zorigtoi uhaantai goemsog fashion emegtei Er ni l hovor shuu. Buu gutraarai chamd ataarhaj bgaa shuu.
Зочин · 2016/04/09
bogtluulna gedeg yu gesen ug ve orchin tsagiin hellegeer tailbar hiinuu pojaluista vsem horoshego
Зочин · 2016/04/09
Ha ha ha ene huniig hen gdg ym.ene yu hiideg hun be
Баагий · 2016/04/09
Сайн явахад саад болох нөхөд зөндөөн олон Битгий бууж өгөөрэй
Гана · 2016/04/09
Зөв. Монголд "од" болох амархан. Телевизийн дэлгэцээр нэг дуу дуулаад л од болно.Эсвэл нэг ярилцлага өгөөд од болно. Харин дараа нь тэр хүнээ бах таваа ханатал доромжилж, гутааж, дэвсэлж байж санаа нь амардаг ард түмэн дээ бид. УИХ-ын гишүүний хуурамч амлалтыг мэдсээр байж сонгочихоод, маргаашнаас нь эхэлж муулна. Энэ бол бидний араншин. Анужин бол хийсэн юмтай хэлэх үгтэй эмэгтэй.
Зочин · 2016/04/09
ер нь ингэж байхаар тураах хичээлээ заагаад олондоо хүндлэгдээд явсан бол сэтгэл тайван байх бусуу
Зочин · 2016/04/09
ёстой өөрөө дуугүй л байна биз . бүгдийг өөрөө эхлүүлэх юм . эсвэл ямар нэг пи -ар уу . айл гэр үймүүлээгүй гэх . баатрыг гэр бүлээс нь салгаа л биз дээ . ингээд худлаа яриад эхлэхээр үнэмшилгүй жүжиг болж хувирлаа
anu d · 2016/04/09
ailgui zangaa tat amjilt
Зочин · 2016/04/09
Шуналтай завхай нь үнэн ш дээ
зочин · 2016/04/08
шантарч болохгүй шүү ухаалаг гоё нэвтрүүлэг хөтөлдөг шүү сайхан мундаг бүсгүй шүү амжилт хүсиё
Зочин · 2016/04/08
за тэгээд шүүх энд бичсэн.бүх хүмүүст ял өгөх байхоо.Хүэл бодол,хүний сэтгэхгүй ойлголтыг битгий боогдуулаарай хуульч гуай.Өөрийг чинь юу гэж магтах юм болж байна.Нэр хүнд нэр хүнд д гээд байх юм.Нэг нэвтрүүлэг л хөтлөө.биздээ.Тэгээд хүний ойлоголтыг өөрчилж чадах уу.
Зочин · 2016/04/08
Анужинг дэмжиж явдаг шүү. Одоо үеийн бүсгүйчүүдийн дунд зүс царай, гоо сайхан, мэдлэг боловсрол, энгүүн сайхан яриа хөөрөөтэй, ухаалаг, басхүү өхөөрдөм донжтой, ажил хэрэгч цөөн хэдийнх нь нэг шүү чи. Чиний сайхан бүхэнд атаархаж, хорон муу үгээр булагчдыг бүү тоо. Чи тэднээс толгой байтугай тохой илүү. Амьдралд чинь сайхан бүхнийг хүсье. Чи сайхан төрсөн сайн эмэгтэй болоод л адгийн амьтадын бай болж байгаа юм. Амжилт.
Зочин · 2016/04/08
Хүнд атаархаад муулаад байхлаар өөрийнхөө гэгээлэг талыг түүвэрлэж боддог болдгийм, тэр ч байтугай өөрийгөө дөвийлгөн магтмаар болдгийм Зөвөө Анужин минь. -Бурханыг нэг хүн нээх их загнаж гэнэ. Тэгсэн Бурхан юу ч хэлсэнгүй загнуулаа л байж гэнэ. Шавь нь: Та яагаад дугуй загнуулаад байваа? гэхэд Бурхан: Хэлсэн үгий нь өөрт нь өгөөд явуулчлаа. гэсэн юм гэнэлээ.
Зочин · 2016/04/08
Энэ чинь бүр хэрүүлээс салахаа байжээ.өөрийх нь элий балай үг мэдээлэлээс нь болоод байгаан бишүү.
davaa · 2016/04/08
Zuv yavaa zuv setgeltei hunee ugiin muuhaigaar mundurduhuu zogsoogooch
Зочин · 2016/04/08
БОГТЛУУЛСАН ГЭГДЭЭД БАЙГАА ЭРЧҮҮД ДУНД БИ БАЙСАНЧ БОЛООСОЙ
иргэн · 2016/04/08
АНУЖИНГ МУУЛААД БАЙГАА ЭРЧҮҮД ТА НАР БОЛИОЧ ГЭЖ ХЭЛИЙ, ТА НАРТ ЭХНЭР ОХИН ҮР БАЙГАА БИЗДЭЭ , ТЭД НАРТ ЧИНЬ АДИЛХАН ЭМЭГТЭЙ ХҮН . ХҮҮХЭНҮҮД ТА НАР АНУЖИНД БИТГИЙ АТААРХ ЗА. БААТАР БҮДҮҮН АМАРХҮҮҮГИЙН ААВ ТА 2 БОЛЬЖ ҮЗ ГЭЖ ХЭЛИЙ. АНУЖИН АЗ ЖАРГАЛ ХҮСЭЕ.
Зочин · 2016/04/08
ИЧМЭЭР АВГАЙ БАЛАЙ ЮМ / ХЕРО / НЭР НАВС УНЛАА
Зочин · 2016/04/08
ЭНЭ ИЧИХГҮЙ АВГАЙ ШҮҮ ГУДАС ГЭДЭГЭЭ ХҮЛЭЭ ЧАМШИГ ШАЛИГ ЗАВХАЙ ЯНХАН Г ХЭН ТООЖ ШААХ ЮМ БААТАР ШААХ БИЗ ХӨӨРХИЙ ХЕРОГ ГУТААЖ БАЙНДАА ЭНЭ АВГАЙ
Зочин · 2016/04/08
joohon gaigui ybaa negnee hemelj tuugeeree hool olj iddeg hogiin zantai humuus boliosoo morooroo ajlaa hiigeed amjilttai ybaa busgui hund ymar hetsuu baigaan oilgomjtoi shuu dee er n er shig baij em n em hun shig baij chadahgui muusain nobshiin zantai lalruud horboogoos zailaad ogoosoi
Эр хүн · 2016/04/08
Гайгүй эмэгтэй шүү! Юунд нэг гайгүй боловсролтой хүмүүсээ ингэж хэмлэнэ вэ
Ц.Мягмар · 2016/04/08
Зөв л бичсэн байна шүү дээ. Гүтгэгчид оргүй хоосон зүйлээр хүнийг доромжилж байхад мөрөөрөө яваа хүн чангахан дуугаар үгээ хэлж яагаад болохгүй гэж. Анужингийн санаачилгаар маш аятайхан нэвтрүүлэг явж, олон ч хүн үздэг байлаа. Сэтгүүлч гэдэг нэр зүүсэн зарим "Амьтад" хоосон зүйлээр хов хийж, хүмүүсийн дунд элдэв хардлага, үл итгэлцэл бий болгож, нийтийг үймүүлж байдгаа болимоор байна. Олигтой зүйлийн талаар ган гэхгүй хирнээ хоосон сенсаци дэгдээдгээ зогсоох хэрэгтэй. Эрүүл ёс зүйн төлөвшил зарим сэтгүүлчид үнэхээр алга. Бичсэн, ярьж байгаа зүйл нь гудамжны согтуучуудын хоосон ярианаас ялгарах юмгүй. Ядахдаа найруулгын болоод үсгийн дүрмийн алдаагүй ч бичиж чадахгүй юм. Анужинд амжилт хүсье. Хууль хяналтын байгууллагаар шалгуулж үнэнийг тогтоолгоод гүтгэгчдийн нэрийг зарлахаа бүү мартахыг захья
baraa · 2016/04/08
Зөвөө зөв хэлэх хэрэгтэй ажилаан хийж яваа хүнийг яааж гүтгэж доромжилдог байнаа тэр хүмүүсийг нэр устайн зураг хөрөгтэйн харах юм сан атаач арчаагүй шаар нууд
Зочин · 2016/04/08
Tor tumen nudtei torson bie 2 nudtei.
зочин · 2016/04/08
Эмэгтэй хүнийг гутаан доромжилдгоо болимоор юм.
Бодолсанаа · 2016/04/08
Бухимдаж бичсэн биз дээ. Гэхдээ л өөрийгөө арай өндөрт тавьж, эсрэг талын гэгдэх хүмүүсээ хэтрүүлэн загнасан санагдах юм. Сэтгүүлч бүсгүйчүүд бүгд л түүнд атаархаж, эрчүүд нь өч төчнөөнөөрөө түүний өмнө сөгдөж явсан гэвэл үнэн нийцэхгүй л санагдаж байна. Атаархаж хорсогчид байгаа л биз. Сайн яваадаа атаархдаг тамын тогооны үлгэр. Санал нэг байна. Гэвч эрхэм бүсгүй биеээ хэь үнэлээд бусдаас дээгүүр л алхсан мэт.
Зочин · 2016/04/08
МУНДАГ БҮСГҮЙ ШҮҮ.
Зочин · 2016/04/08
hundeldeg shuu buu shantar