Худалдаа хөгжлийн банкнаас 424 сая төгрөг дээрэмдсэн ах дүүсийг шүүнэ
2016/04/18
Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Таван шард байрлах Худалдаа хөгжлийн банкинд дээрэмчин халдаж 380 сая төгрөг дээрэмдсэн хэрэг гарсан билээ. Цагдаагийн байгууллагаас шуурхай ажиллан гэмт этгээдүүдийг 2015.12.14-ны өдөр барьсан билээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн 147.3-т зааснаар хэрэг үүсгэн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж, прокуророос яллах дүгнэлттэйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Тодруулбал Д.Б, Д.Э нарыг цагдан хорьж байгаа бөгөөд тэдэнд Эрүүгийн хуулийн 147.3, 148.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа юм. Эрүүгийн хуулийн
- 147.3. Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, урьд нь уулгалан довтлох гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол, бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан бол эд хөрөнгийг хурааж арваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
- 148.2.Энэ гэмт хэргийг давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, эсхүл албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Тэднийг 2016.04.22-ны өдрийн 11 цагт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүхэд шүүх юм.
Хэргийг эргэн сануулахад төрсөн ах, дүүс болох сэжигтэн Э, Б нар нь хулгайлсан мөнгөө машиндаа нуугаад өөрсдөө тус тусдаа саунд бүгэж байгаад баригдсан. Тэд цахим хуудсанд байршуулсан зараар “Дробинк" маркийн буу худалдан авч, банк дээрэмдсэнийхээ дараа гол руу шидсэн байдаг. Албаны эх сурвалжийн хэлж буйгаар тэд нийт 424 сая төгрөг дээрэмдсэн бөгөөд дээрмийн хэрэг үйлдэхдээ ашигласан гэж мэдүүлсэн. Тэдний автомашинаас 394 саяыг, мөн ломбарданд тавьсан автомашинд нуусан 30 сая төгрөгийг хураан авч банкинд хүлээлгэн өгч хохиролгүй болгосон гэнэ. Тэд өмнө нь найман нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан ч тэр нь дампуурч, их хэмжээний өрөнд орсон тул дээрэм хийсэн ажээ.
А.Баярмаа
irgen · 2016/04/18
sain neriig husevch olohgui muu neriig husavch arilahgui gedeg ugtei hulgai hiij nerendee har tolbo suulgaj baih gej de