"Шинэ ертөнц"-өөр хамтдаа
2016/04/28
Антонин Леопольд Дворжак Чех улсаас төрөн гарсан дэлхийн алдарт хөгжмийн зохиолч юм. Тэр хайр дурлалын сэдэвт хөгжмийн бүтээлүүд, тэр дундаа "Славони бүжиг" /Slavonic Dances/, "Америк хүн" /"American" String Quartet/, "Морин хийл хөгжимд зориулсан концертын В нот" /Cello Concerto in B minor/, “Шинэ ертөнц №9 Симфони” (New World) зэрэг дуурь, симфони, найрал болон танхимын хөгжмийн бүтээлүүдээрээ алдартай нэгэн. 1892 -1895 онуудад АНУ-ын Үндэсний Консерваторийн захирлаар ажилласан бөгөөд энэ хугацаанд түүний дэлхий дахинд хамгийн ихээр алдаршсан бүтээлүүдийнх нэг “Шинэ ертөнц №9” симфонио туурвисан байна. Энэхүү бүтээлийг нь Нью Йоркийн Филармон 1893 оны 12-р сарын 16-ны өдөр Карнеги холлд Антон Сэйдлийн удирдлагаар анх удаа үзэгч сонсогчдод хүрчээ.
Тэгвэл нэрт хөгжмийн зохиолчийн “Симфони №9” (Шинэ Ертөнц), Морин хийлийн Концерт (in B minor) зэрэг бүтээлүүд нь 2016 оны 04-р сарын 29-ны 19:00 цагт улсын Филармонийн концертын танхимд эгшиглэх аж. Тоглолтонд улсын Филармонийн Симфони найрал хөгжим, удирдаач Д.Нямдаш /СТА/, гоцлол хөгжимчин морин хийлч Н.Анхмаа, хөтлөгч тайлбарлагч Ч.Буянхишиг /СГЗ/ нар оролцоно. Тоглолтын тасалбарыг Филармонийн кассаар болон TICKET.mn сайтаар худалдаалж байгаа аж.
“Шинэ ертөнц”-өөр хамтдаа аялахыг урьж байна.