"Академи авардс-2016" үзэгчдэд хүлээлт үүсгэж байна
2016/05/27
Монголын кино урлагийн шилдгийг тодруулах "Акедеми Авардс" зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа билээ. Жил ирэх тусам наадамд өрсөлдөж буй уран бүтээлүүд чанаржиж тооны хувьд өсөж байгаа тус наадам энэ жил "Их тэнгэр цогцолбор"-т ирэх сарын 4-ны өдөр болох юм.
Тус наадам нийт 17 төрлөөр шилдгүүдээ тодруулах бөгөөд өнгөрсөн жилүүдийн шилдэг бүтээлээр 2011 онд "Зөрлөг" УСК шалгарч байсан бол 2012 онд "Бодлын хулгайч", 2013 онд "Аравт" УСК, 2014 онд "Үргээлэг", 2015 онд "Аав" УСК тус тус шалгарч байсан юм.
Харин энэ жилийн хувьд "Атганд үлдсэн эрдэнэ", "Үргээлэг-2", "Тоглож болохгүй нас", "Lovers", "Содура" зэрэг кинонууд хамгийн олон төрөлд нэр дэвшээд байгаа бөгөөд "Академи авардс"-ын шилдгүүд ч эдгээрээс тодорно гэсэн хүлээлт байна. Нийтдээ уран сайхны 17 кино, баримтат 2 кино, богино хэмжээний 3 кино өрсөлдөж байна. Эдгээр бүтээлээс ямар кино уран бүтээл шилдгээр шалгарч "Академи авардс-2016"-ын шилдэг бүтээлээр тодрох бол гэдэг нь кино сонирхогчид болоод үзэгчидэд таавар хэвээр үлдэж байна.
"Атганд үлдсэн эрдэнэ"
"Үргээлэг-2"
"Тоглож болохгүй нас"
"Lovers"
www.URLAG.mn