Гадаадын хэвлэлд бидний тухай: Монголын зэвсэг хуучирсан, үүрэг гүйцэтгэх чадваргүй
2016/06/09
"Энэ бүх техник нь хуучирч, хөгширсөн, тодорхой хэсэг нь үүрэг гүйцэтгэх чадваргүй болохоор энэ тоо бас эргэлзээтэй" хэмээн ОХУ-ын улстөр, цэргийн шинжилгээний мэргэжилтэн бичиж байна.
Монгол Улсын тусгаар тогтнолын цор ганц баталгаа нь Орос. Энэ нь тэд бидэнд гэхээсээ илүүтэй бид тэдэнд илүү их хэрэгтэй гэсэн үг бас биш.
90-ээд оны эхээр ОХУ-ын гадаад хэргийн сайд Козырев байх үеэс л Москва гадаад бодлогоо зөвлөлт маягаас өөрчилж холбоотнуудаа сөргөлдөгчдөөрөө солин харилцаж эхэлсэн. Харин 90-ээд оны дундуураас харин хуучин түншүүдтэйгээ харилцаагаа хэсэг хэсгээр сэргээж эхэлсэн юм. Үүнд нөхөрсөг орнуудын удирдагчид бараг бүгдээрээ орост боловсрол эзэмшсэн, орос хэл мэддэг, эдийн засгийн болон цэргийн нягт холбоотой байсан нь дөхөм болсон юм.
Холбоотнуудын арми нь зөвлөлт маягаар зохион байгуулсан, манай зэвсгийг хэрэглэдэг, барууны тогтолцоо, техникт шилжихэд хүнд, хүсэл байвч өртөг ихтэй байлаа.
Дорно дахин Өмнөд Ази нь уламжлал ёсоор Европын бодвол манай гадаад харилцааны хоёрдугаар эгнээнд байсан юм. Гэхдээ энд уламжлал ёсоор Монгол, Вьетнам, Энэтхэг, БНАСАУ манай гол түнш байлаа.
Энд бид Ази дахь манай хамгийн хуучны холбоотны тухай өгүүлэх гэж байна.
Монгол бол Оросын ачаар л тусгаар тогтнолоо олсон улс. Нарийн хэлбэл 1911 онд Синьхайн хувьсгалын нөлөөгөөр Хятадааас өөрсдөө тусгаар болсон. Гэхдээ тусгаар тогтнолоо хадгалах нь бол эхлээд оросын дараа нь зөвлөлтийн дэмжлэгийн ачаар л бүтсэн. ЗХУ л монголыг албан ёсоор зөвшөөрөхийг Бээжинд ятгасан. БНХАУ-тай энэ асуудлаар аль эрт гэрээ хэлцэл хийчихсэн болохоор өнөөдөр үгүйсгэх аргагүй. Хятадын түүхэн хэвлэлүүдэд Монгол улсын тусгаар тогтнол нь хууль бус, харин ЗХУ энэ улсыг хүлээн зөвшөөрч байсан гэж бичээстэй байгаа. Энэ бол албан ёсны маргашгүй баримт. 1,56 сая хавтгай дөрвөлжин км газар нутагтай, үүгээрээ дэлхийн 18-д ордог ч арай гэж гурван сая хүнтэй, энэ нь дэлхийд 138-д жагсдаг энэ улс хятадын түрэмгийллээс өөрийгөө хамгаална гэдэг ямар ч боломжгүй зүйл.
1990-ээд онд Монгол бас социализмаас татгалзаад ардчилсан хөгжил, зах зээлийн эдийн засагт шилжиж баруунтай идэвхтэй харилцаж, зэвсэгт хүчнийх нь ихээхэн хэсэг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэн. Монголын цэрэг офицерууд хангалттай сайн гэдгээ ч харуулж чадсан. Гэлээ гэхдээ энэ нь Хятадын ардын чөлөөлөх армийн эсрэг босоход хаана нь ч хүрэхгүй. Хятадын ардын чөлөөлөх армийн хүний тоо чинь энхийн цагт монголын нийт хүн амаас арай бага шүү дээ.
Харин барууныхан болохоор Монголын тусгаар тогтнолын баталгаа болж чадахгүй.
Нэгдүгээрт, газар зүйн байрлалын хувьд монгол нь Орос, Хятадтай хиллэдэг, далайд гарцгүй орон. Гадаадын цэрэг монголд орж ирье гэхэд ядаж л Оросын зөвшөөрөл хэрэгтэй. Манай Алс дорнодод агаараас эсэргүүцэх хүчний онгорхой байгаа ч гэсэн америкчууд манай агаарын орон зайгаар нисч эрсдэл үүсгэхгүй.Хоёрдугаарт, АНУ өнөөдөр Европ, Японы тухай ярих ч үгүй байгаа юм чинь Монголыг аврах гэж Хятадтай дайтахгүй нь мэдээж.
Ажиглаж байхад үүнийг Улаанбаатар сүүлийн үест ойлгож байх шиг. Харин Москва болохоор бүх хүн нь орос хэл мэддэг энэ орныг арай гэж санаж эхэллээ. Ингээд л тэдний хуучирч муудсан цэргийн зэвсэг техникийн бага боловч шинэчлэхээр шийдэж байх шиг байна.
Монголын цэргийн техникийн хүчин чадал, сэлбэг
Монголын хуурай замын цэрэг нь мото буудлагын 016 дугаар бригад, барилгын 017 дугаар хороо, энхийг сахиулах 150 дугаар батальон, тусгай үүргийн 084 дүгээр батальон. Үүний зэрэгцээ хагас бүрэлдхүүнт зургаан хороо байгаа юм.
Танкийн парк нь 200-250 ширхэг Т-54, 170-250 Т-55, 100 орчим Т-62, 58 ширхэг Т-72 А байгаа. Зэвсэглэлд нь 120 ширхэг БРДМ-2, 310-400 ширхэг БМП-1, 20 ширхэг БТР-80, 50 ш ирхэг БТР-70, 50-60 БТР-60 байна. ИАртиллерийн хувьд 600 орчим их буу, 140-өөс багагүй миномёт, танкь эсэргүүцэх 200 ширхэг Д-44, 250 ширхэг Д-48, 25 БС-3, 24 ширхэг МТ-12 байгаа юм.
Энэ бүх техник нь хуучирч, хөгширсөн, тодорхой хэсэг нь үүрэг гүйцэтгэх чадваргүй болохоор энэ тоо бас эргэлзээтэй. Яахав Т-72 танк, БТР-70, БТР-80 гээд цөөн хэдийг Оросоос сүүлийн жилүүдэд авсан нь бий.
Монголын цэргийн нисэх хүчний хувьд өнөөдөр байлдааны ч, туслах үйлчилгээний ч ямар ч бүрэлдхүүн байхгүй. Уг нь өмнө нь зэвсэглэлд нь МиГ-21ПФМ 12 ширхэг, МиГ-21УМ хоёр ширхэг байсан ч хадгалалтад шилжүүлж, үнэндээ сэлбэгийг нь гадаадад зарчихсан юм. Монголын цэргийн нисэх хүчний цохилтын бүхий л хүч нь байлдааны 24 ширхэг М-24 нисдэг тэрэг. Үүнээс гадна тээврийн найман ширхэг Ми-8, хоёр Ми-17 байгаа. Ан-24, Ан-26 байсныг иргэний агаарын тээвэрт шилжүүлчихсэн.
Агаараас эсэргүүцэн хамгаалах газрын хүч нь ЗРК С-75, ЗРК С-125М-ийн хоёр дивзион, 250 ширхэг ПЗРК “Стрелла-2”, ЗУ-23 болон С-60 маркийн зенитийн төхөөрөг л байна.
Харж байгаа биз дээ, Афган, иракийн кампанит ажилд оролцож, энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байсан Монголын зэвсэгт хүчинд америкийн зэвсэг төхөөрөг гэж хэдхэн тооны л юм байгаа биз дээ. Ингэхээр монголын зэвсэг нь 100 хувь оросынх л байна.
2008 оноос “Сэлэнгэ” хамтарсан хээрийн сургуулийг уламжлал болгон сэргээж, Монгол, тэдний угсаа нэгт Буриад хоёрт ээлжлэн зохион байгуулж байна.
Газар нутаг нь
Монголын асар уудам газар нутаг нь Орос, Хятадын хоорондох стратегийн чухал байрлал гэж болно. Дайны нөхцөлд аль ч тал нь Монголыг хянаж болно. Ийм болохоор Монголтой харилцах нь энэ хоёр улсад аль алинд нь маш чухал. Монголыг “хоёр галын хооронд” төвийг сахиулах нь үндсэндээ боломжгүй зүйл.
Харин Орос улсын Хятадаас зайлшгүй хамгаалах ёстой хоёр улс байгаа нь Казахстан, Монгол хоёр. Стратегийн энэ байрлалыг Бээжинд алдах л юм бол бид дорно зүгтээ Урал хүртэлх газрыг автоматаар алдана гэсэн үг. Хэдийгээр сүүлийн жилүүдэд Хятадтай харилцаа сайжирч байгаа ч гэсэн Кремль үүнийг баттай ойлгож байгаа нь мэдээж.
Улс төр, цэргийн шинжилгээний хүрээлэнгийн захирлын орлогч Александр Храмчихин Цэрэг аж үйлдвэрлэлийн vpk-news.ru сайтад энэ сарын 8-нд нийтэлжээ
Эх сурвалж: www.assa.mn
Зочин · 2016/06/10
bid gazar nutagaa avaad nuuj boloxgui yum chini xoer xorshteigee nairsag evtei baix ni chuxal
Зочин · 2016/06/10
nvbiin ner xvnd unsan tegxeer uls blgon zewseg texnike saijruulj bna bid zewsge saijruulax xeregte xurdan xurda
Зочин · 2016/06/10
er ni bl vnen ym bijsen bna bidnig xezeej amerikjuud xamgaalxgvi gedgig sanj ywax xeregtei
zzz · 2016/06/09
Za yahav hiimleer baiguulagdsan NYB-er ni Mongoliin tusgaar togtnoliig ter yed zovshoorohgui baih yamar erhtei baisan um be ???
Ter yeiin aldaag bid onoodor hyleen zovshooroh esgui , tegj yarival odoo NYB-iin orchin yeiin roliig ih yarj baigaa. Dahij daitahgui delhiid gej l baiguulagdsan baiguullaga. Heneerch zovshooryyleh hereggui shdee. Mongol uls baisan delhiin tyyhend , baina, baihch bolno. Odoo er ni olon ulsuudiin geree he helelzeer shaardlaga garval hamaagui bolson zag shyydee,,,Oorsdoo anhaaraltai baih heregtei.
Зочин · 2016/06/09
mongold meeh aimar nuugad baidag zewseg baigadiin muu
zochin · 2016/06/09
yag unen
Зочин · 2016/06/09
Bvh yumaa ingeed toochood nuuts gej bdaggvi bolson yumyy
Зочин · 2016/06/09
unen vg bhiin turiin teneg deedsvvdee yu bdj bn da
Зочин · 2016/06/09
yag unen
Зочин · 2016/06/09
Бурхан хөнөөе гэсэн хүндээ ухаан заяадаггүй гэх эртний үг бий. Өнөөгийн монгол хүнд шудрага ёс, ёс суртахуун гэж юу ч байхгүй. Мөнгөний төлөө ардчиллын ямар ч үнэт зарчмаас ухарч чадна.. Би мүүний шашинтай хүн. Өндөр технологийн хэрэгсэл, мэдээллийн өндөр хурд байгаад нэмэр алга, монголчуудын оюуны хоосрол улам л дордоод байх юм. Хэн нэгэн нийгмийг хутган хагаралдуулахад үнэн худлыг ялгах логик ухаан, оюуны дархлаа ч алга. Дундад зуунд бол хамаа алга, хэзээ нэг цагт байдал сайжрана биз гээд найдаж явахад болох байсан. Цаг хугацаа богинссон мэт үйл явцыг таамаглах аргагүй катастрофын өмнөх гэмээр энэ цаг үед бид хэр удаан тэсэх вэ? Өөрийгөө биш бусдыг, нэг хүний эрх ашгаас нийтийн тусыг дээр тавьж явах цаг юмсан
Зочин · 2016/06/09
Хятатуудыг манайх руу дайрвал дийлэхгүй гээд л байхын. Дэлхий нийтээрээ глобалчлагдаж байгаа үед хэн нэг улс түрэмгий байлдаан хийхгүйгээ рер нь нэгдэцгээчих юм биш үү. Хятадад идүүлчихэлгүй хэдэн зууныг давсан улс хэдэн зэвсэг байхгүй гээд яадгийн. Улс төрчид нь ухаалаг бодлого явуулбал яаж ч чадахгүй дээ. Ухаант буурлууд үеийн үед л улс орноо аварсаар ирсэн уламжлалт түүхтэй улс шүү дээ.
аб · 2016/06/09
цэргийн нууц нь бүгд байх шиг
Мяагаа · 2016/06/09
Яг зөв бичжээ. Байдал ийм гэдгийг олон хүн сайн мэдэж байгаа. Гэтэл манай зарим хоосон толгойтой, хий цээжээ дэлдсэн зарим нөхөд шал өөр юм ярьж, оростой харилцах харилцах харилцаанд сэв суулгамаар юм бичиж, ярьж цэцэрхэх нь их байна шүү. Дотроо бодолтой, дороо суурьтай байх нь бидэнд хамгаас чухал. Ххил залгаа хоёр том гүрэн хоорондоо тохироод манай нутгийг хуваачихлаа гэхэд ямар улс ирж хамгаалж хуучин байранд нь оруулах юм бэ? Энэ хоёртой зэрэг үзэлцэх ямарч улс байхгүй нь хэнд ч ойлгомжтой. Батлан хамгаалахдаа зарж буй зардал, зэвсэг техникээ шинэчилж байгаа зэргийг нь уншиж, ажигладаг хүн бүхэнд дэндүү ойлгомжтой. Хэрэв ямар нэг юм болоход манай арми хагас өдөрч тэсэхгүй нь мэдээжийн зүйл. Иймд хоорондоо эвтэй, нэгдмэл үзэл бодолтой байхын дээр хөршүүдтэйгээ маш нарийн, алсын хараатай, эв түнжинтэй харилцаа хөгжүүлэх хэрэгтэй мэт санагдана. Хэзээ ч муу зүйл бүү болтугай.
Зочин · 2016/06/09
Unen l de
Зочин · 2016/06/09
Үнэн л юм бичсэн байна даа.