Сэрэмжлүүлэг: 113 согтуу жолооч саатулагджээ
2016/06/17
2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 325 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 218 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 11 бүртгэгдэж 1 хүний амь нас хохирч, 13 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 3, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 0. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 113 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.
2016 оны 1 сарын 1-нээс 2016 оны 6 сарын 16-ны байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 143 хүний амь нас хохирсон үүнээс нийслэлд 37, орон нутагт 106 хүн, зам тээврийн ослын улмаас 604 хүнд хөнгөн гэмтсэн ба нийслэл хотод 382, орон нутагт 222 байна. Урин дулаан цаг ирж хөдөө орон нутгийн замд явахдаа жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар шалгах, гүйцэт түрүүлэх үйлдэл хийхдээ аюулгүй байдлаа сайтар хангахаас гадна бусад замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн хурдыг зөв тооцоолох, тээврийн хэрэгслийн хурдыг замын хөдөлгөөний дүрэмд заасан дээд хязгаараас хэтрүүлэхгүй байх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хамгаалах бүсээр тоноглогдсон тээврийн хэрэгслээр зорчихдоо хамгаалах бүсийг байнга хэрэглэж хэвших, гэрэлтүүлэгүй замд харанхуй бүрий үзэгдэлт хязгаарлагдсан үед ойртон ирж байгаа тээврийн хэрэгсэлд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлж замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж оролцохыг анхааруулж байна.
Тухайлбал: БЗД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, 13-р хорооллын хойд явган хүний гарц замд N.Tida марзийн авто машины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад явган зорчигч 48 настай эрэгтэй Д-г мөргөж амь насыг нь хохироогоод хэргийн газрыг орхиж явсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн.
Найлайх дүүрэг 5 –р хороо Тангадын хөндий гэх газар шороон замд Р жолоочтой мотоцикль онхолдож жолооч 60 настай эрэгтэй Р нас барсан.
Тиймээс замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг Замын цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.