Хуучны автомашинаар аялагчид Монголд саатав
2016/06/17
Бээжин хотоос Парис хүртэлх замыг ХХ зууны үеийн хуучны автомашинтай туулж байгаа аялагчид Монгол Улсын нутгаар дамжин өнгөрч байна.
Тэд өнөөдөр Улаанбаатар хотноо Чингисийн талбайд түр саатлаа. Францын нийслэлээс автомашинуудаа усан онгоцоор Бээжин хүртэл ачуулсан байна.
Тус авто машинаараа аялагчид Монгол Улсын нутгаар дамжин өнгөрч, ОХУ болон Европын зарим улсаар дамжин Парис хот хүртэл 13 мянган км зам туулах аж. Эдгээр аялагчид энэ сарын 14-22-ны өдөр Монгол Улсын нутгаар зорчино.
Д.Өлзий
монцамэ.мн