2016 оны сонгуулийн хамгийн хачирхалтай 5 явдал
2016/07/01
1. Орон нутгийнхны эрхийг булаасан царцаанууд
Сонгуулийн өмнөхөн автобус, автобусаар хөдөө орон нутгийг зорин нүүдэллэсэн царцаанууд илэрхий санал хураалтын дүнд нөлөөллөө. Царцааны нүүдэл хаа сайгүй болсон гэж буй ч Баянхонгор, Хөвсгөл, Увс аймагт хамгийн их буюу сонгогчдын 10 хувийн саналыг төлөөлөх хэмжээнд хүрлээ. Энэ бол нэр дэвшигчид хүчтэй өрсөлдөж буй үед шийдвэрлэх сонголт тухайн орон нутгийнхны гарт бус хаанаас ч юм ирсэн хэн нэгний гарт орно гэсэн үг. Хэдийгээр мөнгөтэй, бизнестэй бизнесмэнүүд улстөрд орохын тулд хуулийн цоорхойг ашиглан бяр хүчээ харуулж, сонгогчдын зарим нь чадаж байгаа юманд арга байхгүй гэсэн байдлаар хандаж байгаа ч шударга ёс, ёс зүйн зарчмын хувьд хүлээн зөвшөөрч боломгүй жишгийг MCS компанийнхан Монголын улс төрд тогтоочихлоо. Ялангуяа Баянхонгор аймгийн 9 дүгээр тойрогт MCS компанийн удирдлагуудын нэг Л.Элдэв-Очир 2900 хүн аваачиж саналаа өгч, 200 хүрэхгүй хүний саналаар “ялалт” байгуулж, УИХ-д хууль тогтоох эрх авсныг хүлээн зөвшөөрч боломгүй. Баянхонгор, Хөвсгөл, Увсын иргэдийн ирэх дөрвөн жилийн төлөөллийг Улаанбаатар, Өмнөговиос очсон түр шилжин суурьшигсад шийднэ гэж байж болох уу...
2. АН-ын лидерүүд шинэ үетэйгээ хамт тоглоомын гадна үлдлээ
Өнгөрсөн дөрвөн жил эрх барьсан Ардчилсан намд сонгогчдын итгэл алдарсан нь сонгуулийн өмнө ч тодорхой байсан. Гэвч намын дарга З.Энхболдоосоо эхлээд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Х.Баттулга зэрэг лидерүүд, АН-ын ирээдүй үе гэж итгэж байсан М.Батчимэг, Х.Тэмүүжин зэрэг залуу улстөрчид хүртэл өвдөг шороодоно гэж төсөөлөөгүй. Сонгуулийн дүн гарахад АН ердөө есөн суудал авсны дотор намын лидер гэхээр хүн Д.Эрдэнэбат, С.Зундуй, Л.Болдоос өөр үнэндээ алга байгаа нь бүр ч хачирхалтай. Өнгөрсөн дөрвөн жил засагласан энэ намыг ирэх дөрвөн жил парламентад Ж.Батзандан, З.Нарантуяа, Д.Мурат, Б.Пүрэвдорж гэсэн гишүүд л төлөөлөх болох нь.
3. Ганц бие даагчаас юу хүлээх вэ
Энэ удаагийн сонгуульд 69 бие даагч нэр дэвшсэний дотор олны итгэл найдвар тавьж байсан шинэ залуус цөөнгүй байсан. Гэвч монголчууд хамгийн сайн таньдаг бие даагчаа ганцаар нь парламент руу илгээсэн нь С.Жавхлан байлаа. Энэ удаагийн сонгуульд ялсан нэр дэвшигчдээс авсан саналын хувиараа тэргүүлэгчдийн тоонд багтах гавьяат жүжигчний талаар “Үнэнээр явбал үхэр тэргээр УИХ-д хүрнэ” гэж цахим ертөнцөд хошигнож байгаа ч 2016-2020 оны парламентад цор ганцаараа бие даагч болсон түүнээс баянзүрхчүүд юу ч хүлээх хэрэггүй мэт. Улс төр, нийгэм, эдийн засгийн бодлого боловсруулсан туршлага үгүй дуучинд тоглолт хийх ямар ч боломжийг ирэх дөрвөн жил олгохгүй л болов уу.
4. Нэг намд хариуцлага тооцсон ч эцэстээ дахиад л нэг намыг сонголоо
Энэ удаагийн сонгуулд МАН ялсан юм биш, АН-д ард түмэн дүн тавилаа гэдэг дүгнэлтийг олон хүн хийж байна. Гэвч сонгогчид нэг намд хариуцлага тооцсон ч, эцэстээ дахиад л нэг өөр намыг үнэмлэхүй олонхиор сонгогчихлоо. Тэр намаар бид бас бишгүйдээ нэг удирдуулж байсныг сонгогчид мартаагүй биз ээ. Нийтээрээ нам харж хийсэн сонголт хэр мэргэн байсан нь ирэх дөрвөн жилд тодорхой болох ч энэ давалгаанаар МАН гэсэн зүүлтээр л УИХ-д орж ирсэн буруу сонголтууд цөөнгүй байна. Өмнөх УИХ-д суугаад ямар үр дүн гаргасан нь үл мэдэгдэх сэтгүүлч угшилтай нэг эмэгтэй дээр бас нэг сэтгүүлч нэмэгдлээ. Түүгээр ч зогсохгүй шүлэг, яруу найргаас өөр зүйл оролдож байгаагүй эмэгтэй бүхэл бүтэн аймаг төлөөлөөд орж ирж байна. Мөн 30 нас ч хүрээгүй төрийн ажлын байтугай хувийн амьдралын туршлагагүй шахам залуу, хэдхэн сарын өмнө оффшор данстай нь зарлагдсан, бизнесийн зам мөр нь дардан бус нэгэн ч хууль тогтоогч болох нь.
5. Хотод ирцээ дутаасан царцаанууд орон нутгийн саналын хуудсыг дутаав
Сонгогчдын тоогоор саналын хуудсыг тухайн саналын хэсэгт илгээдэг хөдөө орон нутагт, зарим газар бүр саналын хуудас дутсан явдал гарсан нь энэ удаагийн сонгуулийн бас нэг гажуудлын илрэл байлаа. Энэ бол сонгуулиас урьтаж шилжилт хийсэн царцаануудын үр дүн гэдэг нь тодорхой. СЕХ-ны даргын мэдээлснээр сонгуулийн өмнө 18 мянган хүн орон даяар шилжилт хөдөлгөөн хийсэн бөгөөд зарим тойрогт төлөвлөөгүй олон сонгогч гэнэт гарч ирснээр саналын хуудас дутагдаж, сандаргалаа.
Б.Сэвжидмаа
newscom.mn
Зочин · 2016/07/01
cool
songuulimaa · 2016/07/01
ManI toirog ,minii am buliin too ers ihessen blaa, 3-8 huneer beg aild am bul nwmsen bsan,minii oir dotnii tanij medeh urh aild
Зочин · 2016/07/01
Naad muu hog shaarnuudaa sain shalga bitgii dawartsgaa shudraga orsoldoj chadahgui bol shorond hii tsartsaanuuda mcs.tei tsug
Зочин · 2016/07/01
Naad tsartsaanuudaa ochson gazraas ni bitgii ywuul naad humuus chin hurtel gemthertnuud shuu de mgloos shuud hoo zailuul huil bna uu naadah chin huiliin tsoorhoi ashiglaj bna shuu de bitgii butsaaj burtegj awaarai da
Shuu
Oos
Зочин · 2016/07/01
Ter muusain Xvn Tsartsaanuudiig tendene xataa Xotiin irgenees xas
irgen · 2016/07/01
iimerhyy lyivryyd yavagdaj baihad meddegyi um baihdaa tyhain yedn taslan zogsooh heregtei shdee zavaan lyivriin congyyli bolov ter olon teneg hyyhnyyd uych ve dee esgii hiih gazar nohoi hereggyiee gej hairan oron too boglood negch gesen zuv hyn garch baisan bol ashtai uy daa