М.Энхболд УИХ-ын даргын суудалд суух уу
2016/07/05
Өнөөдөр УИХ-ын чуулган нээлтээ хийж, шинэ парламент тангаргаа өргөнө. Анхдугаар чуулганы дараа Их Хурлын даргаар сонгох ёстой. Тэгвэл энэ эрхэм суудалд МАН-ын удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр М.Энхболдыг суулгахаар олонхи дэмжээд буй аж.
Мөн УИХ-ын даргад УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ц.Нямдорж нар ч яригдаж байна.
Хамгийн их саналтай байгаа М.Энхболдын ажил, боловсролын туршлагийг хүргэе.
Боловсрол:
1982 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр лаборатори дунд сургууль,
1987 онд Монгол Улсын Их сургуулийг төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгссөн,
1996 онд Япон улсад Төрийн захиргааны байгууллагын удирдлага, зохион байгуулалтын асуудлаар мэргэжил дээшлүүлсэн,
1998 онд ХБНГУ-д Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн,
2000 онд Эдийн засгийн магистр,
2002 онд НҮБ-ын Олон улсын мэдээлэл зүйн Академийн жинхэнэ гишүүн,
2003 онд БНСУ-ын Гуан-Үн их сургуулийн төрийн захиргааны Хүндэт доктор,
2006 онд Орхон их сургуулийн Хүндэт доктор,
Ажил эрхлэлт:
1987-1989 онд Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний удирдах газарт эдийн засагч,
1989-1991 онд Нийтийн аж, ахуйн үйлчилгээний яамны төлөвлөлт аж ахуйн механизмын хэлтэст мэргэжилтэн,
1991-1992 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны Ахуйн үйлчилгээний хэлтсийн дарга,
1992-1996 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч,
1996-1998 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга,
1999-2005 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч,
2005 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн,
2006-2007 онд Монгол Улсын Ерөнхий сайд,
2007-2012 онд Монгол Улсын Шадар сайд,
2012 оноос Монгол Улсын Их Хурлын дэд дарга,
Улс төрийн сонгуульт ажил:
1990 онд Монгол Ардын Намд элссэн,
1991-1992 онд Нийслэлийн МАН-ын 214 дүгээр үүрийн дарга,
1992-1997 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дарга,
1997-2006 онд Нийслэлийн МАН-ын хорооны дарга,
2005-2007 онд Монгол Ардын Намын дарга,
2007-2012 онд МАН-ын нарийн бичгийн дарга,
2013 оноос МАН-ын дарга
1998 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн,
1997 оноос МАН-ын Бага хурлын гишүүн,
МАН-ын 21, 22, 23, 24, 25, 26, 27 дугаар Их Хурлын төлөөлөгч,
МАН-ын 21 дүгээр Их хурлаас “ШИНЭ ҮЕ” жигүүрийн санаачлагч,
1995 онд “Залуучууд хөгжил төв”-ийн үүсгэн байгуулагч
1997 онд Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо буюу одоогийн Нийгмийн ардчилал, монголын залуучуудын холбоог үүсгэн байгуулагч,
Төрийн бус байгууллагын сонгуульт ажил:
2000-2012 Үндэсний Олимпийн хорооны тэргүүлэгч гишүүн,
2008 оноос Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгч,
2009 оноос Шинжлэх Ухааны Академийн Тэргүүлэгч гишүүн,
2011 оноос “Манзушир хутагт” сангийн Тэргүүн,
erdene · 2016/07/06
amjilt husii shildeg uls torch
Зочин · 2016/07/05
nice
Зочин · 2016/07/05
ene neg pindiij uheh tabilantai nobsh yaj ih huraliin darga hiih um be
даашка · 2016/07/05
МАН-аас хэн нь ч ийм ажлуудыг хийнэ дээ
Зочин · 2016/07/05
Ene hyniig sain hyn gj boddoggyi