Өнөөдөр УИХ-ын чуулган нээлтээ хийж, шинэ парламент тангаргаа өргөлөө. Анхдугаар чуулганы дараа Их Хурлын даргаа сонгосон юм.

Энэ удаагийн УИХ-ын даргаар МАН-ын удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр М.Энхболдыг нэр дэвшүүлэн УИХ-ын шинэ гишүүдийн дунд нэр дэвшүүлэлтийн санал хураалтаар 66 гишүүн дэмжиж М.Энхболдыг УИХ-ын даргаар томилохыг зөвшөөрсөн юм.

 

Хамгийн их саналтай байгаа М.Энхболдын ажил, боловсролын туршлагыг хүргэе.

Боловсрол:

1982 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр лаборатори дунд сургууль,

1987 онд Монгол Улсын Их сургуулийг төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгссөн,

1996 онд Япон улсад Төрийн захиргааны байгууллагын удирдлага, зохион байгуулалтын асуудлаар мэргэжил дээшлүүлсэн,

1998 онд ХБНГУ-д Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн,

2000 онд Эдийн засгийн магистр,

2002 онд НҮБ-ын Олон улсын мэдээлэл зүйн Академийн жинхэнэ гишүүн,

2003 онд БНСУ-ын Гуан-Үн их сургуулийн төрийн захиргааны Хүндэт доктор,

2006 онд Орхон их сургуулийн Хүндэт доктор,

Ажил эрхлэлт:

1987-1989 онд Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний удирдах газарт эдийн засагч,

1989-1991 онд Нийтийн аж, ахуйн үйлчилгээний яамны төлөвлөлт аж ахуйн механизмын хэлтэст мэргэжилтэн,

1991-1992 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны Ахуйн үйлчилгээний хэлтсийн дарга,

1992-1996 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч,

1996-1998 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга,

1999-2005 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч,

2005 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн,

2006-2007 онд Монгол Улсын Ерөнхий сайд,

2007-2012 онд Монгол Улсын Шадар сайд,

2012 оноос Монгол Улсын Их Хурлын дэд дарга,

Улс төрийн сонгуульт ажил:

1990 онд Монгол Ардын Намд элссэн,

1991-1992 онд Нийслэлийн МАН-ын 214 дүгээр үүрийн дарга,

1992-1997 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дарга,

1997-2006 онд Нийслэлийн МАН-ын хорооны дарга,

2005-2007 онд Монгол Ардын Намын дарга,

2007-2012 онд МАН-ын нарийн бичгийн дарга,

2013 оноос МАН-ын дарга

1998 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн,

1997 оноос МАН-ын Бага хурлын гишүүн,

МАН-ын 21, 22, 23, 24, 25, 26, 27 дугаар Их Хурлын төлөөлөгч,

МАН-ын 21 дүгээр Их хурлаас “ШИНЭ ҮЕ” жигүүрийн санаачлагч,

1995 онд “Залуучууд хөгжил төв”-ийн үүсгэн байгуулагч

1997 онд Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо буюу одоогийн Нийгмийн ардчилал, монголын залуучуудын холбоог үүсгэн байгуулагч,

Төрийн бус байгууллагын сонгуульт ажил:

2000-2012 Үндэсний Олимпийн хорооны тэргүүлэгч гишүүн,

2008 оноос Монголын морин спорт, уяачдын холбооны Ерөнхийлөгч,

2009 оноос Шинжлэх Ухааны Академийн Тэргүүлэгч гишүүн,

2011 оноос “Манзушир хутагт” сангийн Тэргүүн,