Өнөөдөр НИТХ-ын анхдугаар хуралдаан эхэлж хотын даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэв. Энэ удаагийн сонирхол татсан зүйл нь Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын гишүүн бус хүнийг хотын даргад нэр дэвшүүлсэн явдал байлаа

Хотын даргад нэр дэвшигч Су.Батболдыг МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан танилцуулсан юм.

 

Су.Батболдын намтар

Төрсөн огноо, газар:

  • Төв аймгийн Зуунмод хотод 1968 оны 3 дугаар сарын 12-ны өдөр төрсөн.

Боловсрол:

  • 1985 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн дунд сургууль
  • 1990 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг Инженер-багш мэргэжлээр
  • 1995 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг Удирдлагын арга зүйч, зохион байгуулагч, менежерээр
  • 2000 онд Хөдөө аж ахуйн их сургуульд Техникийн ухааны магистрын зэрэг
  • 2010 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр
  • 2012 онд Удирдлагын Академи-д Төрийн захиргааны менежментийн доктор (Ph.D) – ын зэрэг тус тус хамгаалсан.

Ажил эрхлэлт:

  • 1990-1993 онд Төв аймгийн Нэгдлийн холбооны зөвлөлд инженер, ерөнхий инженер
  • 1993-1997 онд Төв аймгийн ЗДТГазрын Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны хэлтэст хөдөө аж ахуйн Ерөнхий инженер, хэлтсийн дарга
  • 1997-1998 онд тус газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн орлогч дарга
  • 1998-2000 онд тус газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга
  • 2000-2002 онд Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн дарга
  • 2002-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2005 онд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
  • 2005-2006 онд Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
  • 2006-2007 онд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
  • 2011-2012 онд Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дэд дарга
  • 2014-2015 онд Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга

Сонгуульт ажил:

  • Монгол Ардын Намын бага хурлын гишүүн
  • Монголын Нутгийн удирдлагын холбооны Тэргүүн
  • Монголын Хөдөө аж ахуйн инженерүүдийн холбооны Ерөнхийлөгч
  • Монголын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн Тэргүүлэгч гишүүн

Гавъяа шагнал:

  • “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”
  • “Алтан гадас” одон
  • Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медаль
  • Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль

Гэр бүлийн байдал:

  • Эхнэр, 3 хүүгийн хамт амьдардаг.