Царцааны асуудлаар Х.Баттулга, Л.Элдэв-Очирын хэн нь үнэн яриад байна вэ
2016/07/07
УИХ-ын 2016 оны сонгуулийн дүн гарч, АН есөн суудалтай болж, намынх нь удирдлага, лидерүүдийн дийлэнхи нь ялагдсан билээ.Үүнд хамгийн их бухимдаж, түүнийгээ ч нуухгүй байгаа хүн бол МоАХ-ы дарга Х.Баттулга. Тэрээр сонгуулийн ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй, "царцаа" буюу Баянхонгор аймагт шилжилт хөдөлгөөн хийлгэн ирж, саналаа өгсөн иргэдийн асуудлаар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандаад буй.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар УИХ-ын сонгуулийн 9-р тойрогт МАН-аас нэр дэвшсэн Л.Элдэв-Очир, АН-аас нэр дэвшсэн Х.Баттулга нар аль аль нь л өөрсдийн хэмжээнд "царцаа" авчирсан гэх бөгөөд сонгуулийн дүн гарахад цөөн саналаар Л.Элдэв-Очир ялсан аж.
Иймээс Х.Баттулгын шаардлага ямар ч утгагүй гэх бөгөөд тэр бүү хэл "Царцаа"-гүй сонгууль явуулах уриалгыг УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр Л.Элдэв-Очир гаргасан ч Х.Баттулга өөрөө хүлээж аваагүй аж. Мөн Баянхонгорын иргэдийн өмнө нээлттэй мэтгэлцэх уриалгыг ч Х.Баттулга : " Жижиг цолтой хүн нь том цолтой бөхөө амладаггүй юм" гэх мэтээр ихэрхэн няцаажээ.
Л.Элдэв-Очирын : " Царцааны нүүдэл гэдэг ажиллагааг АН-ынхан явуулж байгаа. Хотоос маш олон компанийхаа хүмүүсийг авчирч байгаа. Галуут суманд гэхэд л 300 хүн ирсэн...
Х.Баттулга өөрийнхөө царцааны нүүдлийг надад нялзаах гэж байна. Би Эрдэнэцогтын ард түмнээр гэрч болгон, энэ мэдэгдлийг хийж байна. Би уриалга гаргая, 9-р тойрогт нэг ч сонгогчийн үнэмлэхээр шилжин ирсэн хүнийг санал өгүүлэхгүй байя. Хоёулаа шударгаар өрсөлдье" гэсэн уриалга ч ийн баримт болон үлджээ.
Э.Мягмардорж
сонин.мн
gana · 2016/07/11
AN-n ner hundiig hamgiin iheer ungaj uls ornii hugjluu olon jileer hoish tatsan orsiin tagnuul utsan huuheldei mal jinhene pyazdy uheesei
zochin · 2016/07/10
ODOO ENE ENDER SHAGNAL ABSAN JENKO BITON GANBAA NAR BOLIOCHEE ENDER SHAGNAL ABCHIHKAAD ICHDEGGYI JENKO BE ODOO AN ENHKBOLD, BATTULGA, BOLOBCROLGYI GANBAT NAR ODOO BOLIOCHEE .... dizainer BATTULGA BOLIOCHEE
Зочин · 2016/07/08
yalagdaj sur. Mungonii asuudlaa shiiduuleed Galuutdaa amidarbal yaasiin
Зочин · 2016/07/08
унасан бөх ч ууртай байнаа,
Зочин · 2016/07/07
Battulga ch yaxav duurch ungursun xun. Show uugeer duusch baigaa gej naidii. Gevch Naidangiin xuu l demii tsartsaadlaa.
Зочин · 2016/07/07
good
Зочин · 2016/07/07
Шүүх л шийдэг дээ,Гэхдээ шүүх ч гэсэн осолтой шүүхийхэн МАН руу хазайчихсан байгаа
Зочин · 2016/07/07
battulga gj valiar har sda bnaa
Гана · 2016/07/07
Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг. Баттулга гэдэг хүн АН ялагдахад томоохон үүрэг гүйцэтгэсэн шүүдээ. УИХ-ын гишүүний сэнтийд заларч, халдашгүй дархан_ эрх гэдгээр түрий барьж хууль бус үйлдэлээ хайцаалах аргагүй болсондоо их бухимдаж байгаа бололтой.
Зочин · 2016/07/07
Tuvshinbayar uuruu tsartsaadaj ochij devshee bizdee