Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 28 ажилтан эргэж ажилдаа орохоор боллоо
2016/09/20
Бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор Хүүхдийн төлөө Үндэсний газрын дарга Э.Одбаяр долдугаар сарын 27-ны өдөр тушаал гаргаж албан хаагчдыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт цалингийн сангийн хамт шилжүүлжээ. Гэтэл тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Алтансүх 33 албан хаагчаас 28-ыг нь чөлөөлсөн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл энэ шийдвэр хүчингүй болж байгаа ажээ. Тодруулбал ажилчдыг халсан нь хууль зөрчсөн болохыг Төрийн албаны зөвлөл тогтоож ажилтнуудыг ажилд нь буцаан томилохыг үүрэг болголоо. Мөн О.Алтансүх нь хууль зөрчин томилогдсон болохыг тогтоожээ.