Алан хядагч байгууллага Монголд байж болзошгүй гэж Турк анхаарууллаа
2016/09/21
Туркийн сөрөг хүчний лалын гэгээнтэн Фетхуллаха Гюлений байгууллагын бүтэц Монголд байж, аюул учруулж болзошгүй хэмээн Туркээс Монгол Улсад суугаа элчин сайд Мурат Карагез анхаарууллаа.
“Харамсалтай нь евразийн бүхий л орон зайд, Монголд ч террорист байгууллага гэж Анкарагийн үзэж байгаа FETÖ буюу Гюлений хэд хэдэн бүтэц байна. Энэ террорист байгууллагаас ямар нэг аюул учруулж магадгүйг Монголын эрх баригчид, олон нийтэд албаны шугамаар, хэвлэл мэдэллийн хэрэгслээр урьдчилан анхааруулж байна. Бид Туркийн ард түмэнд долдугаар сарын 15-нд тохиолдсон цэргийн эргэлт хийх гэсэн шиг явдал Монголд бүү тохиолдоосой гэж хүсч байна” хэмээн элчин сайд Карагез Anadolu агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.
Түүнийхээр бол Туркт төрийн эргэлт хийх гэсэн оролдлогын тухай Монголчууд анхааралтай ажиглаж, энэ орны олон нийт нь туркийн ард түмэнд тохиосон бэрхшээлийг сайн ойлгож байгаа гэнэ.
Долдугаар сарын 16-ны шөнө Туркийн хэсэг босогч цэргийн эргэлт хийхээр оролдож Анкара, Стамбул хот босогчдын гол төв болж 240 гаруй иргэн амь үрэгдэж, хоёр мянга гаруй хүн шархадсаны эцэст босогчдыг дарсан юм. Туркийн Засгийн газар Гюленийг АНУ-ын түлхээсээр төрийн эргэлт хийх гэсэн хэмээн буруутгаад байгаа. Гюленийг бослого хөдөлгөөний нь төлөө буруутгаж байгаа ч тэр өөрийгөө буруугүй гэж мэдэгдэж байгаа юм.
Туркийн цагдаа, хууль сахиулагчид Туркийн төв нутгийн Кайсери мужид ажиллагаа явуулж Фетхуллаха Гюлений талын 141 хүнийг баривчлан саатуулсан байна. Ийм ажиллагааг Анкара, Бурсу, Конью, Самсун зэрэг нийт 14 мужид явуулж байгаа юм байна.
Эх сурвалж: www.assa.mn
Зочин · 2016/09/22
анхаарах ёстой асуудал бна даа.Ер нь АНУ эвгүй шүү дээ 7.01-ы асуудал цаанаасаа турхиралт байсныг үгүйсгэхгүй шүү.
Зочин · 2016/09/22
Tsssss uur bichih sedev olsongui uuu
Ene siteiin setguul hid. Surguul tugsuugui yum uu dandaa aldaatai bichih yum soyolgui heden .....uud
Зочин · 2016/09/21
okay
Зочин · 2016/09/21
uchigdur neg notariatiin gazraar orson tend duuren 10 garan Turkuud yu ch yum notariataar batluulaad l changa changa hashigachaad l bma lee teriug jaraad manaid ch bas ihs olon turkuud baidag bolj dee l gej bodson doo, turk surguuli, turk hudaldaa Naimaa geed l evgui evgui
Unenshuu · 2016/09/21
Ene olon shashniig hazaarlahgui bol iim zuil bolohgui geh gazargui
Зочин · 2016/09/21
bitgiiishaaaaaaa