С.Баярын холбогдсон хийгээд “мэнд мултарсан” хэргүүд
2013/10/15
С.Баяр явлаа. С.Баяр ирлээ. С.Баяр хүүтэй боллоо. С.Баяр хүүхэнтэй болзлоо. Түүний нэр орсон, хавчуулагдсан бүхэн монголчуудад сонирхолтой байдаг. Нэг үгээр хэлбэл, тэр энэ цагийн эгэлгүй эрэлт ихтэй нэгэн бөлгөө.
С.Баяр Монголын улс төрд хөл тавьсан цагаасаа л сонирхолтой “фигур” байсан, одоо ч байсаар. Томоохон хэргүүдэд нэр холбогдох нь бий ч Н.Энхбаяр шиг биш юмаа гэхэд ядаж Н.Хүрэлбаатарын хэмжээнд шалгуулах ёстой хүн гэдэгт нь итгэхийг хүсдэг, итгэдэг. Яагаад. Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсных нь хувьд, Монголын нэр нөлөө бүхий улстөрч байсных нь хувьд томоохон дуулиант хэргүүдэд нэр нь холбогдоод байхаар со-нирхохгүй гээд яах билээ. Тэр хэзээ ч жижиг зүйлтэй хутгалддаггүй билээ.
2008 ОНЫ VII САРЫН 1 & С.БАЯР
С.Баярыг Ерөнхий сайд байх үед буюу 2008 оны долоодугаар сарын 1-нд УИХ-ын сонгуулийн дүнтэй холбогдуулан томоохон үймээн дэгдсэн. Энэ өдөр Монгол Улс түүхэндээ анх удаа онц байдал тогтоож, үймээний улмаас таван хүний амь нас эрсэдсэн билээ. Энэ хэргийг зохион байгуулалттай гэж одоо ч ярьдаг бөгөөд ажлаа хийснийхээ төлөө цагдаагийн удирдлагууд хариуцлага хүлээж шоронд орсноор хавтаст хэрэг хаагдаад байна. Онц байдал тогтоохыг Ерөнхий сайд С.Баяр тулган шаардаж, онц байдлын бүсээс гадна явсан хүмүүсийг цагдаа, цэргийн хүчээр хоморголон баривчилж, албадан саатуулсан иргэдийн тоо 870-д хүрч байв. Ганцхудагт шүүхийн ямар ч шийдвэргүйгээр 250 иргэн хоригдож, 230 хүнд их бага хэмжээгээр ял оноов. Үймээний үеэр 1000 гаруй иргэн хүнд хөнгөн гэмтэл авч, 13 иргэн бууны суманд оногдож шархдан, дөрвөн хүн хараагүй болж, цагдаагийн 531 албан хаагч гэмтсэн гэх тоо баримт өдгөө ч хэвлэлийн хуудаснаа дурайж байна. Энэ бүх лай ланчгийг С.Баярын нам, МАН-ын бэлэн мөнгөний амлалт чирж ирсэн гэлцдэг. Гэвч тэр долоодугаар сарын 1-ний үймээний үеэр бууны суманд оногдож амь үрэгдсэн хүмүүсийн төлөө биш, гэмтэж бэртсэн олон зуун иргэнийхээ төлөө биш шатаж сүйрсэн намын байрандаа “эмгэнэл илэрхийлээд” л өнгөрсөн. Тухайн үед Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүйн сайдаар ажиллаж байсан хүмүүсээс хэн нь ч ард түмнээсээ уучлал гуйлгүй таван жил боллоо. Тэрбээр хоёр жилийн өмнө “Долоодугаар сарын 1 бол Монголын түүхэнд анх удаа гарсан эмгэнэлт хар өдөр. Үүнийг давтахгүй байх гол нөхцөл нь буруу зөрүү үйлдэл гаргаж, хуулиа зөрчсөн бол, буруутан нь мөн юм бол албан тушаалтнуудаасаа авахуулаад тэнд оролцсон олон субъект бүгд хариуцлага хүлээх ёстой. Би төрдөө, хууль хяналтын байгууллагад энэ хэрэгтэй холбоотой, өөрийн мэдэж байгаа бүхнээ нууж хаалгүйгээр, мушгиж гуйвуулалгүйгээр албан ёсоор тайлбар хийж, тодруулга хэлмээр байна. Гэрчийн мэдүүлэг ч байна уу, юу ч байсан би өгнө гэж бодож байгаа. Өгөх учиртай гэж бодож байгаа учраас би Улсын ерөнхий прокурорт хүсэлтээ гаргачихаад байна” хэмээн ярьсан нь бий. Харин мэдүүлгээ өгсөн эсэх нь тодорхойгүй. Хэрэв долоодугаар сарын 1-ний тэр өдөр жагсагчдын тавьсан шаардлага бүхий албан бичгийг С.Баяр намынхаа байрнаас гарч ирээд хүлээж авсан бол, “онц байдал зарла” гэж Ерөнхийлөгчийг шахаагүй бол дөрвөн хүний аминд хүрсэн хэрэгт буруутгагдсан цагдаагийн экс дарга нарын хэрэгт гэрчээр дуудагдахгүй л байсан болов уу.
ОЮУТОЛГОЙ & С.БАЯР
Оюутолгойн гадаад эзэд Монгол Улсын Засгийн газарт тунирхаж, далд уурхайн бүтээн байгуулалтад оруулах хөрөнгө оруулалтаа хойшлуулж, монгол ажилтнуудаа мянга мянгаар нь халж, бойкот хийж байна. Энэ жүжгийн ард Оюутолгойн гэрээг байгуулахад оройлон оролцсон С.Баяр байгаа гэдгийг хэлэх хүн ч байна. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх ёслолын ажиллагаан дээр “Оюутолгойн орд газрын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, цаашдын үйл ажиллагааг шуурхай өрнүүлснээр бидний дэвшүүлж, хэрэгжүүлж ирсэн таван төгөлдөршлийн зорилтын эдийн засаг-нийгмийн чиглэлтэй эхний гурав нь биелж эхэлж байгаад хязгааргүй баяртай байна. Хэдэн жилийн дараа Монгол Улсын эдийн засаг илүү төрөлжсөн, олон тулгуур бүхий хөгжингүй бүтэцтэй, ашигт малтмалыг боловсруулах эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл үлэмж хөгжсөн, өрсөлдөх чадвар сайтай улс орон болно гэдэг Ерөнхий сайдын хувьд би огт эргэлзэхгүй байна” хэмээн хэлж байв. Харин гэрээг үзэглэхийн өмнөхөн “Оюутолгойн гэрээ яагаад таван жил сунжрав. Гэрээ батлуулаагүйн хариуцлагыг хүлээх эзэнгүйдээ л байгаа юм. Гэрээ байгуулагдсан тохиолдолд хөрөнгө оруулалтын байдалд өөрчлөлт гарна. Гэрээг ийм хүндрэлтэй үед тэгш сайхан эсвэл бүр муу нөхцөлд байгуулна гэсэн ойлголт байхгүй. Нөхцөл байдалтай уялдуулж байгуулахаас өөр аргагүй. Оюутолгойн гэрээ агуулгын хувьд дараа дараагийн ордуудын гэрээнд жишиг болж чадахгүй” хэмээн хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлсэн байдаг. Гэрээ байгуулах нөхцөл бүрдээгүй байна гэдгийг тэрбээр мэдэж байсан хэрнээ гэрээг үзэглэсэн гэдэг нь эндээс харагдаж байна. С.Баяр 2009 онд МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Оюутолгойн гэрээг дэмжүүлж, УИХ дахь олон-хийн суудлаар далимдуулж батлуулж чадсан нь үнэн. Засгийн газрын бондоор барьцаалж жилийн 6.6 хувийн хүүтэй 150 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг Оюутолгойгоос авч сонгуулийн амлалт болох иргэн бүрийн 21 мянган төгрөгийг тараасан буруутан нь С.Баяр. Иргэний хөдөлгөө-нийхөн С.Баярыг зарим нэр бүхий сайдтай хамт эх орноосоо урваж, Оюутолгойн гэрээг гадаадынханд ашигтай хувилбараар хийсэн хэмээн тагнуулын байгууллагаар шалгуулсан удаатай.
“ЖАСТ”-ЫН ХЭРЭГ & С.БАЯР
Энэ удаа С.Баярыг “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэгт холбож байна. Ш.Батхүү Английн “Стандарт” банкны Өмнөд Африк дахь салбараас “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан 109.9 сая ам.доллар зээлснээ хүлээсэн. Хэргийг шалгах явцад тухайн үеийн Ерөнхий сайд асан С.Баярыг нэмж шалгах шаардлагатай болжээ. Ш.Батхүү, С.Баяр нар төө зайгүй найзууд. Ш.Батхүү энэ тухайгаа ил тод хэлсэн. Түүний ихээхэн хэмжээний зээлд Ерөнхий сайд найз нь тусалсан байх магадлалтай гэнэ. С.Баяр Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн Монголд ирээд буцахдаа “Жаст”-ын асуудлыг “Хадгаламж” банкаар халхавчлан шийдэхийг өөртөө өртэй улс төр, бизнесийн бүлэглэлийнхэнд хатуу даалгасан гэх яриа бий. С.Баяр Ш.Батхүүгийн хамсаатнаар дуудагдаж цагдаад гурван ч удаа мэдүүлэг өгсөн нь үнэн, харин гадагшаа явах эрхийг нь хасаагүй. Ш.Батхүүг шалгах явцад С.Баярын хувийн дансанд таван сая ам.доллар шилжүүлсэн, ТӨХ болон УБТЗ-аас ч мөнгө шилжүүлж байсан гэх мэдээлэл гарч байлаа. Тэрхүү таван сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэрээс С.Баярын нэр дээрх валютын дансанд шилжүүлсэн баримт ч бий гэдэг.
С.БАЯР & ТҮҮНИЙ НӨХӨД
С.Баярын дотны нөхдийн ихэнх нь өнөөдөр ямар нэгэн байдлаар хэрэгт буруутгагдаж, шүүхээс гэм буруутай нь тогтоогдчихоод ял эдэлж буй. АМГ-ын дарга асан Д.Батхуягийг С.Баярын заавраар уул уурхайн салбарт их хэмжээний тусгай зөвшөөрлийг хууль бусаар олгосон байх магадлалтай гэдэг. Д.Батхуягийн олон зуун лицензийн хэрэгт холбогдож байгаа Канадын хөрөнгө оруулалттай “Саусгоби сэндс” компанийн хүчингүй болгох таван лицензийн эрхийг сэргээсэн хэрэгт С.Баярыг холбогдуулан шалгах тухай яригдаж байсан ч сураггүй болсон. Д.Батхуяг бол С.Баярын гарын хүн гэгддэг. МИАТ-ийн гүйцэтгэх захирал асан Ц.Орхон ч бас С.Баярын томилсон хүн. Энэ хэрэгт холбогдсон Р.Бат-Эрдэнэ нарыг мөн л түүний заавраар томилсон гэлцдэг. Дээрх нэр бүхий эрхмүүд улсын мөнгө завшсан, авилга авсан өгсөн нь илэрч, шүүхээс гэм буруутайг нь тогтоон тохирох ялыг нь оноогоод байгаа билээ.
ТОЙМЧ
Зочин · 2013/10/20
Баяр ямарч байсан хууль шүүхийн өмнө очих учиртай хүн. Зөвхөн 2008 оны эмх замбараагүй байдлынх нь төлөө цааз өгөх ёстой. Тэр хэргэ далдлахын төлөө хамтарсан Засгийн газар байгуулж сөрөг хүчнийхээ амыг тагласан. Хар багаасаа л хүн **********лж байсан рецедив хэрэгтэн шүү дээ.

Зочин · 2013/10/16
nuuts noyonton bayariig barij chadvalch elbegdorj ih amarhan bna daa
Зочин · 2013/10/16
tanai baliar har baraan medeelluuudees zalhaj bn ...Uur yumand tsag zawaa zarj boldgumuu enuugeer humuusiin tarhiig ugaahaa bolichooch
Зочин · 2013/10/16
guliisun hulgaich shuu neere. manaihan odoo ene ***** tarhi ugaasan ardchilal ntr balai setgehuigeese salaasai uur chigleleer yaviyaa ardchilal neriin dor ene avilgalch hulgaichuudaar duurlee