Хүчингийн хэрэг хийсэн лам нарын хэргийг УДШ-ээр хэлэлцэнэ
2016/10/06
Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэзуу хийдийн гурван лам хүчингийн хэрэгт холбогдсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тодруулбал тус хийдийн тахилч лам Н.Г, голч лам Э.Д, их гэсгүй лам Б.Ж нар 2015-09-015-ны өдөр хамт архи уусан 19 настай эмэгтэйг хүчиндсэн байна. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч лам нарт эрүүгийн хуулийн 126.2.6. буюу бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон гэх зүйл ангиар 5-10 жилийн ял төлөвлөсөн. Анхан шатны шүүхээр тэдэнд 3.8 жилийн ял оноогоод байсан ч давж заалдах шатны шүүхээс энэ хэргийг дахин анхан шатны шүүхэд буцаасан байдаг. Тэгвэл энэ хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхээр 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр дахин хэлэлцсэн байна. Улмаар хүчингийн хэрэг үйлдсэн лам нар 3.8 жилийн хорих ял оноосон байна. Лам нар ялыг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдсан. Тэдний давж заалдах шатны шүүхээс лам нарын ялыг хэвээр үлдээжээ.
Лам нар хүчингийн хэрэг үйлдээгүй хэмээн үзэж Улсын дээд шүүх буюу хяналтын шатны шүүхэд хандаад байна. Тодруулбал Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 13А дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 89 дүгээр магадлалтай, Н.Г, Э.Д, Б.Ж нарт холбогдох 201515010144 дугаартай, 3 хавтас хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн 2016.10.12-ны өдөр хянан хэлэлцэнэ.
Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.
А.Баярмаа
сэ · 2016/10/12
дажгүй хэллэ
Зочин · 2016/10/07
hoorhii lamtan dur tawisan bish nam awhuulbaa. shorond suuh hugatsaandaa byasalgasaar gegeereh boltugai
Зочин · 2016/10/06
okay
Зочин · 2016/10/06
odoonii xuuxnuud xetsuu. toxirch untchixaad daraa ni xuchin geed l xevtchixne. lam ch gej lam. taarsan yumnuud