"Guys" хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал Замын-Үүдийн гаалиар их хэмжээний хар тамхи оруулах гэж байгаад баригдсан хэргээр хуулийг байгууллагад шалгагдаж байгаа. Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж шүүхэд шилжсэн байна. Тодруулбал Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд түүний гэм буруутай эсэхийг өнөөдөр хэлэлцлээ.

Х.Бат-Ундралд Эрүүгийн хуулийн 192.1-д заасны дагуу ял төлөвлөөд байсан. Эрүүгийн хуулийг 192-р зүйл нь Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах гэсэн хэсэг бөгөөд Х.Бат-Ундарлыг гэм буруутай гэж үзвэл шүүхээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх байв.

Анхан шатны шүүхээс Х.Бат-Ундралыг гэм буруутай гэж үзэн 2 жил хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалав.

Х.Бат-Ундрал шүүх хуралдааны үеэр гэмшиж байгаагаа илэрхийлээд "Хойч үе, залуучууддаа хар тамхи хортой зүйл гэдгийг мэдрүүлж уран бүтээлээрээ дамжуулан маш их зүйлийг хийж сурталчлах болно" гэж амлав.

 

А.Баярмаа