Сүлжээний бизнесийн луйвараар хялбар мөнгө олохыг бүү илүүд үз!!!
2016/11/03
Олон улсын луйвар нэртэй Сүлжээний бизнесийг сурталчилсан, хамтран ажиллахыг санал болгосон, ажилд орохыг зөвлөж, ажилд авна гэсэн зар сурталчилгаа олон нийтийн сүлжээ сайтын групп болон зарын сайтуудад тавигдаж гэртээ орлогогүй хүүхдээ харан суух ээж, эмэгтэйчүүдийн анхаарлыг ихэд татаж тэдгээр хүмүүс энэ зүйлд нь орох нэгэн байхад, орхиод гарах нэгэн бас байна.
Жи-тайм ч гэнэ үү, Алтан өндөг ч гэнэ үү нэлээн хэдэн Олон улсын төсөл нэртэй сүлжээний бизнес маш хурдтай тарж, хүмүүс бэлэн мөнгөө оруулсаар байна!!! Найзуудаас болон группээс оролцохыг хүсэж санал тавих нь ихсэж байна.
Уг нь ийм төсөл санхүүгийн пирамид хэлбэрээр ажилладаг гэдгийг мэдэх хүн ховор тиймээс бага ч болов анхааруулга өгөх үүднээс бичин сууна. Тодруулбал, Анх оруулж ирсэн хүмүүс нь санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ, дунд түвшины хүмүүс хангалттай цалин авна. Харин доод түвшний хүмүүс буюу ажилд орж байгаа бид мөнгөө оруулан цалин авах гэж идэвхийлэн ажиллаж таньдаг, мэддэг бүх хүмүүсийнхээ “Толгойг угааж” эхлэнэ. Ингэж сүлжээ өргөжиж, маш олон хүнийг хамруулсны дараагаар тухайн төсөл гэнэт үйл ажиллагаагаа зогсоодог байна. Үүнийгээ дампуурсан, тодорхой хугацаагаар завсарласан, хакеруудад залилуулж их хэмжээний мөнгө алдсан, Олон улсын санхүүгийн байгууллагаас үйл ажиллагааг нь зогсоосон гэсэн шалтгаануудаас аль нэгийг нь хэлдэг байна.
Харин үүнд төслийг санаачлагчийн нийт хуримтлуулсан мөнгөний хэмжээ цалин хэлбэрээр тараасан мөнгөнөөс хэдэн зуу дахин их мөнгө хуримтлагдсан байна.
Тайлбар: Эхэлж орсон хүмүүс болон дунд түвшний хүмүүс нь “Гомдохооргүй” хөөрхөн мөнгөжсөн байдаг. Харин доод түвшний буюу ихэнх хүмүүс нь мөнгө цаг хугацаагаараа хохироод үлддэг. Эдийн засгийн хямралтай, бэлэн мөнгөний хомсдолд орсон улсад энэ төрлийн сүлжээний бизнес хамгийн хурдан цэцэглэн хөгждөг бөгөөд ашиг ч өндөр олдог учраас сүлжээний бизнесийг Олон улсын санхүүгийн “Луйварчид” ядуу, буурай болон эдийн засгийн хямралд орсон Улсыг “Бай"-гаа болгодог байна.
Энэ сүлжээний бизнесийг манай улсад хөгжүүлж байгаа хүмүүсийн дийлэнх нь залуучууд байгаа нь маш харамсалтай юм. Тиймээс энэ улсын эзэн, ирээдүй болсон хойч үедээ буруугаар үлгэрлэн дуурайлал өгөхгүй, өвлөхгүй байхыг хичээнэ гэдэгт итгэж байна.
Гадаадын олон оронд хөдөлмөрч, шургуу, ажилсаг, хүчтэй, чадалтай гэдгээрээ Монгол залуус танигдсан байдаг. Тиймээс зарим нэг залуустаа захиж хэлэхэл хялбар аргаар мөнгө олох биш гараа хөдөлгөж, хөдөлмөрлөж, тархиа ажиллуулж байж мөнгө олоорой.
Үүнийг уншиж байгаа та найз, нөхөд, хань, ээж, эгчийгээ энэ төрлийн сүлжээний бизнесээс хол байлгаарай. Энэ төрлийн Сүлжээний бизнесээс өөрсдийгөө хамгаалж хохирол амсахгүй байхыг хичээнэ үү.
М.Буянжаргал
Cityinfo.mn