ТӨҮГ гэдэг түшмэдийн томилолтыг даадаг газар биш
2016/11/04
Б.БАЯР
Зам, тээврийн хөгжлийн сайдын мэдэлд хэд хэдэн байгууллага байдгийн нэг нь “ИНЕГ-ын Үйлдвэрлэл, үйлчилгээ” ТӨҮГ юм. Агаарын навигац, агаарын хөлгийн газрын болон нисэх буудлын үйлчилгээ, бусад аж ахуйн үйл ажиллагаатай холбогдох чиг үүргийг хариуцан хэрэгжүүлдэг энэ газар навигацийн орлогоор санхүүждэг. “ИНЕГ-ын Үйлдвэрлэл, үйлчилгээ” ТӨҮГ энэ онд л гэхэд 221.8 тэрбум төгрөгийн төсөвтэй ажиллаж буй ажээ.
Тэгвэл энэ газраар ЗТХЯ-ны түшмэд гадаад томилолтын зардлаа гаргуулдаг юм байна. Энд ганцхан албан тушаалтны гаргуулсан зардлыг дэлгэе. ЗТХЯ-ны Авто замын Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Доржханд дээрх ТӨҮГ-аар хоёр сарын дотор таван ч удаа гадаад томилолтын зардлаа даалгасан баримт байна. Тэрээр 2016 оны есдүгээр сарын 5-нд ИНЕГ-ын 2001002396 тоот данснаас 5.0 сая төгрөг, есдүгээр сарын 20-нд 5.0 сая төгрөг, аравдугаар сарын 3-нд 5.0 сая төгрөг, аравдугаар сарын 17-нд 5.0 сая төгрөг, аравдугаар сарын 25-нд 5.0 сая төгрөгийг Томилолтын зардал гэсэн утгатайгаар гаргуулан авсан байна. Г.Доржханд даргыг “ИНЕГ-ын Үйлдвэрлэл, үйлчилгээ” ТӨҮГ-аас гаргуулсан гадаад томилолтын зардал нийтдээ 25 сая төгрөг болж байгаа юм.
Өнөөдөр ирэх оны төсвийг ид хэлэлцэж байна. Хэмнэлт, таналтын горимыг бүх шатандаа барьж ажиллана гэдгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар удаа дараа мэдэгдэж байна. Гэтэл ЗТХЯ-ны нэгэн түшмэл нь Монгол Улсын агаарын тээврийн аюулгүй байдал, засвар үйлчилгээ, бусад аж ахуйн зардлыг хариуцахаар байгуулагдсан ТӨҮГ-аар гадаад томилолтоо даалгасан шиг сууж байгааг юу гэх вэ. Нөгөөтэйгүүр улсын онц чухал ажлаар нэг удаа ниссэн байж болно. Хэд хоноод л 5.0 сая төгрөг гаргуулаад гадаадад “томилогддог” тансаглал байж болох уу, ийм үед.
зочин · 2016/11/07
энэ арай дэндсэн байнаа
Зочин · 2016/11/04
ТӨХороо ажлаа хийж бна уу,ядаж л цаг зав гаргаж өөрсдийнхөө харьяа албан байгууллагуудаар явж дарга нартай нь биш,жирийн албан хаагчидтай уулзаж болдоггүй юм уу,зарим байгууллага дарга,ерөнхий нягтлангийн хувийн компани болсон бна шүү ядаж сайн ажилласан байгууллагын шагнал урамшуулал захирал нягтлан 2 ынх биш биздээ хамтын хүч баймаар,ядаж ТӨҮГазар цус холилдож эхнэр,дүү хүүхдүүд нь барааны шахаа хийж бна шалгалт хийгдэнэ шалгалтынхан мөнгө харвал тэр байгууллага сайн байх жишээтэй бна ажилчид нь хийгсэн гэрт амьдарч байгааг харьж ажилчидынхаа нийгмийн асуудлыг үнэн шийдэхгүй цалинг нууцлалын зэрэглэлтэй болгож байгааг анхаар,ер нь байгууллагын удирдлага 3-4 жилээр байж болдоггүй юм уу ТӨХороо ажиллаач