Хүүхдийн эрх хамгаалах гэж яригддаг хэдий ч бодит байдал дээр төр засаг, хууль хяналтын байгууллагаас бодитой ажил хийгдэхгүй явсаар байна.

Гэр бүлийн хүчирхийллийн хуулийг баталжихгүй дуншсаар байтал уржигдархан сурган хүмүүжүүлэгч “Багш” гэлтэй хүн буюу жүжигчин Т.Карма хэлний бэрхшээлтэй хүүхдийг доромжилж буй бичлэг цацагдаж дахин багш хүний нэр хүндийг гутааж, унагаасан хүн нэгээр нэмэгдлээ.

Энэ нь олон хүний бухимдал, уур хилэн, дургүйцлийг хүргэсээр байна. Өмнөхөн 200.000 төгрөг өгч захилгаар 7 настай хүүхдийн амь насанд хүрсэн хэрэг гараад нэг сар ч болоогүй байна. Мөн цэцэрлэгийн багш нараас хэд хэдэн багш хүүхдийг зодож, амь насанд хүрсэн, хүрэх шахсан аймшигтай хэргүүдийг бид ар араас нь үзэж, харж байсан.

Гэтэл үүнд чанга, хатуу арга хэмжээ авахгүй байгаад нийт иргэд дургүйцэж, эгдүүцэж өнөө Төр засаг гэж л ам уралдан ярицгааж байна. Даруй “хатуу” хууль батлагдахгүй бол хэсэг шуугиж, нам жим болж дахин дээрхи хэргүүд гарсаар байна. Зогсохгүй байна, айшигтай, аюултай. Дээрхи хэргүүдийн талаар асууж тодруулахад хэрэг шалгагдаж байгаа, шийдэгдээгүй гэсэн хариу өгнө.

Тодруулбал, Марал гэх эмэгтэй дөрвөн настай охиныг удаа дараа зодож хөөрхий нялх үрийн амь тасарсан. Монголчууд тэр дундаа эмэгтэйчүүд, ээжүүд Сүхбаатарын талбай дээр зул өргөж, эмгэнэл илэрхийлж гашуудаж байсныг хэн бүхэн тод санаж байгаа. Харин тус хэрэг анхан шатны шүүх хурал болсон “Шийдвэр” гараагүй байгаа.

Гэтэл араас нь долоон настай хүүхэд мөн л гэр бүлийн замбараагүй үйлдлээс болж өнөөдөр хохирч хүү тэнгэрт одсон. Энэ олон хэргүүдээс шийдэгдсэн нь Дундговь аймагт цэцэрлэгийн багш хүүхдийн зодож буй бичлэг цацагдаж олныг айдаст автуулсан уг хэргийн гэмт этгээд буюу багш гэгчид шүүхийн шийдвэрээс “зургаан сар”-ын ял оногдуулсан.

Ердөө зургаан сар хорих хуулййн зүйл заалт гэнэ. Ингээл болоо. Сайхан хайр, амьдрал дундаас бяцхан гайхамшигтай, гайхалтай хайр бий болж, хайрыг гэрчилсэн үр хүүхдийг нийгэм хүлээн авахдаа айдас, түгшүүр, элдэв муу санаа дагуулж, автуулсан хэвээр байна. Хуулийг чангатгаад, гэр бүлийн гадуурхи харилцаанд ч гэсэн зүйл заалт оруулаад өгвөл багш гэгч нэрийг зүүсэн оюун ухааны хомсдолтой хүмүүс цочирол очиж, авч, эцэг эхчүүд тайван, амгалан ажил, амьдрал гэж явах бус уу.

М.Буянжаргал

Cityinfo.mn