Таван хошуу малын арьсаар шуба хийж сурвал “үнэд” хүрнэ
2016/11/11
Хүн төрөлхтөн хүйтний улиралд биед эвтэйхэн хөнгөн дулаан зүйлийг эрэлхийлсээр амьтны үсийг илүүд үзээд удаж байна. Амьтны арьс нөмрөн хүйтэнд явах нь дулаан, хөнгөн, эдэлгээ сайтай, хүйтрэх тусам сор нь нэмэгдээд байдаг талтай гэнэ. Гутал ч мөн ялгаагүй.
Харин дэлхий дээр амьтны арьсан хувцас хэрэглэлээс болж хэдэн сая амьтан үхэж байгаа бол. Тансаглах хэрэглээнд тулгуурлан амьдаар нь арьсыг нь өвчин авдаг учиртай. Амьдаар нь арьсыг нь авахаар арьсан доорх махаараа цусаа шүүрч дуустал гол нь тасрахгүй байсаар байдаг гэнэ. Энэ бол амьтны тамлал. Ингэж бэлтгэсэн арьсыг бид юунд "шүтээд” хэрэглээд байна вэ? Нэлээд хэдэн амьтны амь тасдсан гоёл танд нэг их сайн зүйлийг авчрахгүй байх. Амьтан ч бас боддог, хоорондоо ярьдаг, ойлгодог шүү дээ.
Харин гадаадын ийм үнэтэй, амьдаар нь өвчин авдаг "зэрлэг” аргаар хийсэн хувцас өмсөж байхаар Монголчууд бид үнэгүйдээд байгаа таван хошуу малын арьс, үсээ янзлаж сурмаар юм. Том малын арьсаар гутал, цүнх хийдэг шиг дээл, шуба, польто зэргийг хийдэг арга ажиллагааг олоё л доо. Монгол хүн бол хэзээ ч /таван хошуу малаа ялангуяа/ амьдаар нь өвчиж авахгүй. Адсаган дээл, үстэй дээл, нэхий дээлээ бид шубаны хэмжээнд хүрсэн "төгс” болгож өөрчлье л дөө. Тэгвэл шуба ингэтлээ мандахгүй байх. Одоо цахим ертөнцөд шуба-ны аялал гээд манжуур хотыг "ивээн тэтгэх” ажиллагаа эхэлнэ. Нэг үгээр өөрсдөө ядуугийн дээдэд хүрчихээд "тансаглах” сэтгэлгээ нь салахгүй "өвчин” болно. Шуба дундажаар 2-4,5 сая төгрөг. Алгын чинээ биетэй амьтан байх тусмаа, олон амьтны амь тасдаж урлах тусмаа үнэтэй гэж байгаа. Нэг хүн өвлийн 2-3 сар шуба өмсөх гээд ийм их мөнгийг зарцуулж байгааг харахад монголд хямрал нүүрлээгүй юм шиг. 2-3 жил хэрэглэх 2-4,5 сая төгрөгийн шуба нь өмсөх хувцасгүй 20-30 хүний өвлийн хямдхан хувцас болчихно. Ялангуяа үндэсний үйлдвэрлэлээр хийж байгаа "Монголд үйлдвэрлэв" брэндүүдийн куртка болчихно. Тийм их амьтны үсээр "гангарах” гээд байгаа бол хэсэгхэн үсээр зах, ханцуйндаа "хадаад” л болох биш үү.
Шуба өмссөн ч та энэ улсын иргэн, өмсөөгүй ч та энэ улсын иргэн хэвээрээ л байх хойно. Харж л чадвал үүнээс өөр асуудал их байна шүү дээ энэ улсад. Амьтан бүү тамлаач. Худалдан авахаа больчихвол аандаа худалдаанд харагдахаа болино шүү дээ. Таны өнөөдрийн сонголт хэдэн сая амьтны амийг аврах бол?
Zochin · 2016/11/11
Hiimel arsan hubzas bol harin omsdog yum b,na lee , hichneen bayan saytan baisan ch tooj omsdoggui yum b,na lee shuu , yaduu ornii humuus l ich omsoj haragdaad baigaan , ichmeer neeh bulga mulga bolzon gadaadad yabj haragdbal estoi eleg doog bolmoor yum b,na lee shuu
Zochin · 2016/11/11
Gadaadad er n Bulga , eldeb amitnii arsaar hiisen hubzas omsson humuust , humuus ich durgui shdee , buur budag zazdag deed l bod
Зочин · 2016/11/11
odoo teneguud l bulgan shuva omsoj bgaa shuu dee