Манай улсад төмөр хүлэг нэмэгдэхийн хэрээр замын түгжрэл үүсэж, иргэдийг бухимдуулж байна. Хүмүүс өдөрт замын түгжрэлд ойролцоогоор хоёр цаг зарцуулдаг гэж бодвол сард 60 цаг, жилд 730 цаг буюу жилийн 365 хоногийн 30 нь өдрийг түгжрэл дунд өнгөрөөдөг байна. Ялангуяа ажил тарах үеэр буюу оройны 18.00-20.00 цагийн үед замын түгжрэл дээд цэгтээ тулдаг. Тиймээс энэ цагийг хэрхэн үр дүнтэй ашиглаж болох талаар бяцхан хөгжилтэй зөвлөгөөг хүргэж байна.
 
1. Машиныхаа урд хайрцагныхаа хогийг цэвэрлэх
 
Та машиныхаа урд талын хайрцгаа цэвэрлэж амждаггүй бол "түгжрэл" танд энэхүү боломжийг олгох нь ээ.
 
 
2. Нүүрээ будах
 
Хэрэв бүсгүй та өглөө хүүхдүүдийнхээ цай ундыг бэлдсээр байгаад нүүрээ будаж амжилгүй ажилтайгаа "золгодог" юм биш биз. Тэгвэл түгжирч байх тэр хэсэгхэн хугацааг өөртөө ашиглаад ав.
 
 
3. FM DJ сонсох
 
 
 
4. Орой хариад/ажил дээрээ очоод хийх ажлаа төлөвлөх
 
 
 
5. Ойрд холбоо бариагүй найз нөхөд, хамаатан садан руугаа утсаар ярих, эсвэл хүн амьтнаас өрөө нэхэж залгах;
 
 
 
6. 3G асааж сошиал ухах, Facebook-ээ шалгах;
 
7. Хажууд цуг түгжирч байгаа хүнтэй яриа өдөх, дотно харицаа үүсгэх;
 
 
 
8. Ходоодоо "баярлуулах", хүүхдүүдээ хооллох;