“Голомт” банкны “гал тогооны” жинхэнэ эх баримтууд!
2016/11/30
Наад Монгол чинь надад хамаагүй хэмээн гадныханд хэлсэн гэгдэж, олны дургүйг хүргээд авсан Д.Баясгалангийн “Голомт” банк нэгэн барилгад хөрөнгө оруулахаар шийдэж, барилгын ажил эхлүүлсэн ч хөрөнгө оруулалтаа хийгээгүйн улмаас ихээхэн асуудал үүсээд байгаа талаар, олон аж ахуй нэгж хохироод байгаа тухай өгүүлсэн билээ.
Болно, бүтнэ, асуудалгүй, хөрөнгө оруулна гэж компанитай гэрээ хийж, ажил эхлүүлчихээд хэрэг дээрээ таг алга болчихсон тул чамгүй асуудал дагаж үүсээд байгаа юм билээ. Ер нь бол Д.Баясгалан захирал өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулалт хийгээгүйн улмаас олон аж ахуйн нэгж компаниуд өөрсдийнхөө нөөц бололцоог ашиглан ажиллаж ирсэн. Гэвч тэгээд итгэснийх нь шагнал нь алдагдал, хулхидалт болж хувирахад хүрээд байгааг аж ахуйн нэгжүүдийн зүгээс хэлж ярьж байгаа.
Тэгэхээр үүнтэй зэрэгцэн анхаарал татаж байгаа асуудал бол “Голомт” банкны чадамж ер нь ямар түвшинд байгаа вэ гэдэг асуудал юм. Төлөвлөсөн гэж ойлгогдох хөрөнгө оруулалтаа хийхгүй байгаагийн учиг шалтгаан нь юу вэ гэдэг асуудал энд гарч ирж байна. Тус банкны хөрөнгө оруулагчид 90 сая ам.доллар нэхэмжлээд байгаа асуудал жил гаруйн л өмнө яригдаж байсан билээ. Гэхчлэн харвал “Голомт”-ын өмнө тулгамдсан асуудлууд чамгүй байхыг үгүйсгэх аргагүй юм. Түүнчлэн судлаач Х.Д.Ганхуяг эрхэм “Голомт”-ын талаар хэрхэн өгүүлж байсныг энд хавсарган хүргэж байна.
Тэрбээр “Манайхан банкыг мэддэг ч үгүй, мэдэхийг хүсдэг ч үгүй. Банкны луйвар дээрэм бичиж байсанд орвол халааснаас “шуусан” 1000 төгрөг бичвэл манайхан арай илүү шуугина гэдгийг би дэндүү сайн мэднэ. Банкны луйврын тухай “чамгүй юм” бичихэд өөдөөс хар мянган “либерал онол” ярьж солиордог сэхээтэн нэрт балай өвчитүүд манайхаар дүүрэн. Ингэж балайраад солиороод байхаар чинь цаад банкирууд болон улс төрчид чинь Та нар шиг мангуу тэнэг шааруудыг маллаж, шулан мөлжихгүй яадгийм ?! Байдал хэдий ийм “хүнд хэцүү” ч улс үндэстнээ гэсэн сэтгэлээр банкны луйвар дээрмийг илчлэхээс өөр арга надад алга. Харин одоо бол би загнуулж чадахгүй шүү…
Гадаадад гарсан мэдээ
Энд өгүүлэх зүйлс бол “Голомт” банкны “гал тогооны” жинхэнэ эх баримтууд юм. Эх сурвалжтайгаа, хаашаа ч хөдлөх, бултах аргагүй жинхэнэ баримт. Харин асар их бодит баримтаас олон нийтэд “ойлгомжтой” байдлаар товчилсон ганц л асуудал бий. Дэлгэрэнгүйг хэзээ үзүүлэх нь миний хэрэг болохоос уншигчдын хэрэг биш. Түүнээс гадна эгзэгтэй үед галаар тоглож өөрөө шоронд гүйгээд ордог тэнэг хүн би биш. Бас байгаа бүх сумаараа нэг мөсөн галлаад хаядаг шинэ цэрэг ч би биш. Иймээс миний өгүүлж буй баримтууд ноцтой бөгөөд ихээхэн үр дагавартай…
2014 оны 1 сарын 27-нд Reuters агентлаг монголын талаар нэгэн шуурхай мэдээг дэлхий дахинд цацав. Гарчиг нь“Шуурхай мэдээ: Абу-Даби-ийн хөрөнгө оруулагчид банкны хэд хэдэн удирдлага солигдсоны дараа Монголоос зугтаж эхлэв”. Энэ сүртэй гарчигтай, сүртэй мэдээ Монголоос бусад бүх оронд түгж ихээхэн шуугиан тарьсан нь мэдээж хэрэг. Харин Монголд улс төрийн маш хүчирхэг оролцоо нам дарсан учраас монголчуудын олонхи үүнийг мэдээгүй өнгөрсөн юм.
Энэ мэдээг:
http://www.reuters.com/article/us-mongolia-golomt-idUSBREA0Q1MZ20140127#p0Asm6teiDbUy6CZ.97
линкээс одоо ч гэсэн шалгаад лавлан үзэж болно.
Энэ мэдээнд Абу Дабигийн Хөрөнгө Оруулалтын зөвлөл Монголын “Голомт” банкинд 2010 онд 25 сая ам.доллар зээлдүүлсэн бөгөөд тус банкинд 15 сарын турш хийсэн нөр их шалгалтын үр дүнд эх сурвалж хийгээд гадаад аудитортой холбоотой удирдлагын нэн ноцтой дутагдал илрүүлсэн ба харилцаагаа таслахаар Монголд ирсэн гэж Ройтерс дурдсан юм.
Энэхүү маргаан Абу Даби “Голомт”-ын таван жилийн өрийг хугацаанаас нь өмнө худалдаж авах уу, эсвэл Лондонгийн арбитражийн шүүхээр орох уу гэдэгтээ тулаад байгаа гэдгийг дурдсан нь ихээхэн ноцтой асуудал байсан юм.
Мөн Абу Дабигийн буруутгаж байгаа “Голомт” банкны дотоод дахь салан задгай байдал Монголын орд газруудыг дөрөвний нэгд хамаарах бөгөөд сүүлийн сард монголын банкнуудын дунд бий болсон хамтын удирдлагын арчаагүй байдал рейтингийн агентлагууд хийгээд Дэлхийн Банкны санааг маш ихээр зовоож байгааг дурдсан.
Японы уул уурхай, барилгын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Иточу Корпораци 2007, 2008 онуудад монголын “Голомт” банкинд аккредетивээр 43 сая $-ын зээл олгосон ба түүнийгээ нэхэж “Голомт” банкыг шүүхэд өгснөөс Абу Даби “Голомт” хоёр муудалцаж маргах болсон аж.
Энэ аккредитив нь худалдааг хөнгөвчлөх банкны баталгааны хэлбэр аж. “Голомт”-д алт олборлогч Алтан Дорнод монгол гэх нэг том захиалагч байсан юм. Тэр нь японоос тоног төхөөрөмж авдаг. Ингэхлээр “Голомт” Иточу-д үйлчлэх ёстой байсан аж. Асуудал мөнөөх “алдар цуут” Сергей Паушок руу хүрч ирж байна. Харин энийг яривал тун ч их юм сөхөж болох л доо…
Голомт гэж юу вэ ?
Энэхүү “гадаад мэдээ” монгол судлаач надад огтхон ч сонин биш байв. Учир нь энэ гадаад мэдээ гарахаас хавьгүй өмнө “Голомт” банк салж нийлсэн хэрүүл хийж, улмаар монголын банк санхүүгийн систем бүхэлдээ доголдол доройтолд орж, түүнийг нь төр засаг нууж хааж байгаа учир шалтгаан надад хавьгүй илүү сонин байсан. “Гадаад” мэдээллийн хувьд яаж яваад манай хэрүүл Ройтерын шуурхай мэдээлэл болж дэлхийд түгсэн нь бас л сонирхолтой байв.
Надад “бүрэн хэмжээний багц” мэдээлэлтэй болж системийн анализ хийхэд тун “өчүүхэн зүйл” дутаж байв. Одоо энэ “багц мэдээлэл” надад бүрэн байна. Тэгээд л түүнийхээ “зах зухаас” хүргэж байна…
“Голомт” банк 1995 оны 3-р сарын 6-ны өдөр “Бодь интернэйшнл” ХХК-ийн охин компани болон үүсгэн байгуулагджээ. Одоо “Голомт” анх үүсэн байгуулагдсан элдэв үүх түүх ярих онцын шаардлага алга. Өдгөө “Голомт” банкны 84,66 хувийг Бодь групп, 10,16 хувийг Свисс МО ХХК, 5,02 хувийг Трафигура ХХК, 0,16 хувийг АХЭХ компани эзэмшдэг гэж ярьдаг.
Яг үнэндээ бол “Голомт”-д гадаадын 3 хөрөнгө оруулагч бий. Credit Suisse 2007 онд 10 сая доллар зээлүүлсэн, мөн швейцарийн Мо Investment AG “Голомт”-ын 10%-ийг эзэмшдэг, голландын худалдааны Trafigura фирм 5 хувь эзэмшдэг. Одоо бол энэ нь ердөө л “түүх” болон үлджээ.
2011 оны эхний хагас жилийн байдлаар “Голомт” банкны цэвэр ашиг өмнөх оноос 74 хувиар өсч, 15.04 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд өөрийн хөрөнгийн өгөөж 31.4 хувьтай байсан юм. ”Голомт” дотоодод төдийгүй олон улсын нэр хүнд бүхий байгууллагуудын итгэлийг хүлээж, дэлхийд тэргүүлэгч Кредит Свисс, Абу Дабигийн Хөрөнгө Оруулалтын Зөвлөл, Швейцарийн Swiss-MO болон Трафигура Бэхээр Би.ви банктай хувь эзэмших сонирхолд суурилсан хоёрдогч өглөгийн зээлийн гэрээ байгуулж, хөрөнгө татсан Монголын цорын ганц банк болж байв.
“Голомт” дотоодын зах зээлийн карт болон олон улсын төлбөр тооцооны 60 хувь, гадаад худалдааны санхүүжилтийн 50 хувь, гадаад төлбөр тооцооны 40 гаруй хувийг дангаар гүйцэтгэж Бээжин, Лондон хотуудад төлөөлөгчийн газраа ажиллуулж байсан.
Гэтэл 2012 оны намраас “Голомт” банк уг сууриараа баларч эхлэх нь тэр. Эдүгээ “Голомт”-ыг “аврах ажил” Монголын улс төрийн №1 асуудал болон хувираад байна.“Голомт”-ын гал тогоонд юу болов ? Олон нийт аль хэдийн мэдэх болсон дараах асуудлуудыг ахин нэг анхаарахад илүүдэхгүй. Үүнд:
- Өмнөд Солонгосын LG.Samsung корпорацид холбогдох удаан хугацааны, их хэмжээний дүнтэй төлөгдөөгүй аккредитив.
- Хойд Солонгос дахь өөрийн харилцагчтай найдваргүй гүйлгээ хийсэн ба чингэхдээ АНУ, НҮБ-ын зүгээс тавьсан хоригийг зөрчсөн.
- Терроризм ба мөнгө угаахын эсрэг хууль тогтоомжийг зөрчин үл бүтэх этгээдүүдтэй хамтарч ажилласны улмаас томоохон улсуудын элчин сайдын яамдуудад хүндрэл үүсгэсэн.
- Олон улсын санхүүгийн үйл ажиллагааны зорилгын хүрээнд терроризм ба мөнгө угаахтай тэмцэх асуудлаар тус улсын нэр хүнд сэвтэж байгаа бөгөөд одоогийн байдлаар Монгол улс “Хар” буюу маш ноцтой гэсэн бүсээс дөнгөж нэг түвшин дээгүүр буюу “Саарал” бүст бүртгэлд орсон.
2007-2008
“Голомт” Алтан Дорнод Компанийн нэр дээр Иточу-д нийт 5,23 тэрбум иен буюу 65,4 сая ам.доллартай тэнцэх 76 тэрбум төгрөгийн 23 ширхэг үл сэргээгдэх аккредитив нээж олгожээ. Энэ үед дээрх аккредитивийн нийт дүн “Голомт”-ын үндсэн хөрөнгөөс 1,7 дахин их байсан бөгөөд хуулинд заасан тус банкны зээл олгох хязгаар болох 8.8 тэрбум төгрөгийн хэмжээнээс 8 дахин давсан байв. Түүнчлэн эдгээр аккредитивыг банкны тооцооны бүртгэлд зохих ёсоор оруулаагүй буюу холбогдох эрх бүхий хүмүүст мэдэгдээгүй байжээ.
2008
“Голомт”-ын нэр бүхий удирдлага интернет тоглоомын оператор ба эмийн худалдааны борлуулагчидтай бизнесийн харилцаа тогтоох талаар Гүйцэтгэх захиралд дарамт шахалт үзүүлж байв. Мөн Мэдээллийн технологийн хэлтсээс өмнө хийгдсэн банк хоорондын гүйлгээний SWIFT дугаар ба аккредитив нээсэн, баталгаажуулсан талаарх мэдээлэл алдагджээ. Үүнийг удаан хугацааны туршид үйл ажиллагааны буюу процессын алдаа (albeit ехtгаогdіпагіlу negligent) мэтээр ойлгуулж иржээ. Гэхдээ энэ нь Иточу-д олгосон аккредитив залилангаа…хяналт шалгалтаас нуун дарагдуулах зорилгоор мэдээллийг санаатай устгасан үйлдэл байжээ.
Н2, 2011
“Ваnkегs Blanket Воnd” стандарт нэвтрүүлэх, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилготой Захирал ба Ажилтнуудын даатгалыг бий болгохоос зайлсхийх компанит ажиллагааг Баясгалан болон Үйл ажиллагааны захирал Мөнхтөр нар өрнүүлэв Дээрх ажлуудыг хийхэд нууцын зэрэглэлтэй асуудлуудыг зохих хэмжээгээр нээлттэй болгох шаардлагатай байжээ.
2011 оны 11-р сар. Аудитын комиссын дарга Ганжолоо Mongolian Aiгlines-г үүсгэн байгуулагдах үеэр “Голомт”-ын Хувийн банктай харилцах хэлтсээс 2 тэрбум төгрөгийг бэлнээр гаргуулсан ба үүнд Баясгалан гол үүрэг гүйцэтгэжээ.
2012 оны 1-р сар Баясгалан 2011 оны 6-р сард Вашингтонд Ерөнхийлөгч Элбэгдоржийн гарын үсэг зурсан Boeing 767 -ЗОО нисэх онгоц худалдан авах гэрээтэй холбогдуулан МИАТ-ын санхүүд онгоц хүлээн авахын өмнөх богино хугацааны санхүүгийн хяналт хийх Зээлийн хорооны хамтарсан шийдвэрийг биелүүлэх ажиллагаанд саад хийв.
2012 оны 2-р сар.“Голомт” олон улсын хөрөнгийн бирж дээр ІРО гаргах бэлтгэл ажлын хүрээнд менежментийн багийг чадваржуулах 2012 оны Бизнесс төлөвлөгөөний Төсөв ба Хүний нөөцийн асуудлаарх хэсэгт заасныг үндэслэн 2011 оны 11-р сард ТУЗ-аас батлан томилсон Гүйцэтгэх захирал болон “Голомт”-ын Лондон дахь төлөөлөгч Жэрими Дэнтон Кларк-д шинээр ажилтан авахыг хориглов. Энэ нь дээгүүр албан тушаалын ажилтнууд бүгд нэг хүний хяналтад орсныг баталж байна.
2012 ны 4-р сар Гүйцэтгэх захирал МИАТ-ын зээлийн гэрээнд тусгайлан хийсэн нууц нөхцлүүд байх боломжтой гэж санаа зовних болов.
2012 оны 5-р сар. Удирдлага болон ТУЗ-д мэдэгдэлгүйгээр Японы Иточу корпораци 5 жилийн дараа зээлийн аккредитивээ төлөөгүй нөхцөлд “Голомт”-ыг шүүхэд хариуцагчаар татахаа мэдэгдэв. “Голомт”-д удаан хугацаанд ажилласан 3 ажилтан, тухайлбал Эрдэнэсийн сан ба Дотоод аудитын дарга нарыг гэнэт Бодь руу шилжүүлэх шийдвэр гаргав. Баясгалан өөрийн залилан хийсэн шилжүүлгээ нуун дарагдуулж гэм буруугүй 3-дагч этгээдэд тохохын тулд ТУЗ, Гүйцэтгэх захирал болон хүний нөөцийн зөвлөлд мэдэгдэлгүйгээр Спенсер Стюартад хандан түүнд Гүйцэтгэх захирлын оронд хүн тавих санал эхлэн гаргаж хэн нэгнийг хайж олох талаар хөөцөлдөх тухай ярьж эхлэв.
2012 оны 7 -р сар. Мөн л удирдлагад мэдэгдэлгүйгээр Иточу корпораци Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн шүүхэд хандан “Голомт”-оос урт хугацааны төлөгдөөгүй аккредитивийн төлбөрт 3.4 тэрбум иен /43 сая ам.доллартай тэнцэх/ гаргуулах нэхэмжлэл гаргав. Нэхэмжлэлийн дүн “Голомт”-ын үндсэн хөрөнгийн 34%-тай тэнцсэн бөгөөд…дүрмэнд зааснаар шүүх төлбөрийн хэмжээг…хүртэл буулгах боломжтой байсан юм.
Ар араас нь гарган тавьсан хуурамч баримт, шилжүүлгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар “Голомт”-ын эсрэг гаргасан энэхүү нэхэмжлэлд Банк өөрийгөө өмгөөлөх боломжгүй болов.ТУЗ-ийн хурлаар Н1 2012 үр дүнг хэлэлцэх явцад 2 удаагийн хачирхалтай тохиолдол гарсан юм.
Нэгдүгээрт, Баясгалан 2012 оны үлдсэн хугацаанд бонд гаргах асуудал Банкны хувьд амжилт олохгүй гэж үзэж байгаа ба үүнтэй холбоотой удирдлага бондын хугацаа сунгах, нэмэлт зардал гаргахгүй байх нь зүйтэй гэсэн мэдэгдэл гэнэт хийв. Гүйцэтгэх захирал энэ асуудлаар санал нийлээгүй бөгөөд түүний хийсэн анализ үндэслэлгүй болох талаар тайлбарлав.
2012 оны 9 дүгээр сар Албан уулзалтаар Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж байгаа гадаадын хөрөнгө оруулалтанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй арга хэмжээнээс үүдэн саарч буй эдийн засаг, нөөцийн өсөлт, бизнесийн төлөв байдлын үед бидний энэ тэргүүний авч хэрэгжүүлэх арга хэмжээ бол Монголын санхүүгийн бүтцийн тогтвортой байдалд хувь нэмрээ оруулсаар байх явдал хэмээн Гүйцэтгэх захирал дурьдав. Гэтэл Баясгалан Гүйцэтгэх захирлын өөдөөс “надад наад Монгол чинь хамаагүй” гэж хариулав.
2012 оны 10 дугаар сар. Гүйцэтгэх захирал гадаад эх сурвалжаараа дамжуулан ИТОЧУ-ийн заргын талаар нарийвчлан судалсан. Түүнд энэхүү асуудалтай холбоотой “Голомт” дотор дотоод харилцаа холбоо байхгүй. Тэрээр ИТОЧУ-гийн заргын талаар “Голомт”-ын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд болон хөрөнгө оруулагчдад мэдээлсэн бөгөөд тэд Баясгаланг ИТОЧУ-тай уулзуулж Монголын банкны систем болон “Голомт”-ын хадгаламж эзэмшигчдийн цөөрөлт, алдагдлыг бага байлгах үүднээс ятгах стратегитэй байна.
10 дугаар сарын 9/10 Ерөнхий захирал ИТОЧУ-гийн хэргийг ТУ3-д бүхэлд нь танилцуулсан. Энэ үед Абу Дабигийн зөвлөх Кутиз дахиад энэ хэрэгт утсаар хөндлөнгөөс оролцов. Баясгалан гурван өөр нөхцөл бүхий зээлийг эрс үгүйсгэсэн бөгөөд түүний олон удаагийн хууль бус үйлдэл, ИТОЧУ-гийн заргын асуудал илэрснээс үүдэн түүнийг Ерөнхий 3ахиралын албан тушаалаас өөрчлөх шийдвэр гаргав.
Түүнийг халсны дараа Ерөнхий 3ахирлаар Л.Болдхуягыг томилсон. ТУ3 Гүйцэтгэх захиралд Иточу компанитай ярилцаж тохиролцохыг хичээж, банкыг аюулд учруулж байгаа нөхцөл байдлыг өөрчлөх оролдлого хийх даалгавар өгөв.
2012 оны 05 дугаар сарын 01-ны өдөр хүчин төгөлдөр болсон Ашиг Сонирхлын зөрчлийн тухай хуулийг зөрчинСүхбаатар аймгийг төлөөлөн УИХ-ын гишүүн болсон М.Зоригт 2 өдрийн хуралд оролцон Баясгаланг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Баясгалангийн албан тушаалаасаа буусан нь хүчин төгөлдөр болсоны үдээс хойш Баясгалан болон түүний хувийн туслах Мандах нар хараат бус гишүүн Үнэнбатыг Баясгалангийн өрөөнд байхад хар арьсан цүнхнээс том боодол бүхий мөнгө гарган тоолж байсан.
10 дугаар сарын 12. Гүйцэтгэх захиралын зүгээс Дэлхийн банкны ээлжит хуралд оролцож байсан Монгол Банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал болон Мөнгөний бодлогын газрын захирал нарт бүх нөхцөл байдлыг мэдэгдсэн.
10 дугаар сарын 15. ТУ3-ийн даалгавараар Гүйцэтгэх захирал Токио хотод Иточу компанитай шууд ярилцахаар очихдоо: Иточу компани 5 жилийн турш Баясгалантай шууд яриа хэлэлцээ хийж байсан, мөн Иточу “Голомт” руу сар бүр зарга, мэдэгдэл явуулдаг байсан гэдгийг олж мэджээ.
Чингэлтэй дүүргийн шүүхэд Иточу компани нэхэмжлэл гаргахаасаа өмнө албан ёсоор “Голомт”-д нэхэмжлэлийнхээ талаар 2012 оны 07 дугаар сарын 07 -ны өдөр мэдэгдсэн байна.
10 дугаар сарын 19. УИХ-ын гишүүн М. 3оригт Монгол Банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал руу: “Голомт”-ын ТУ3-ийн гишүүн байсан гээд 9, 10-д болсон ТУ3-ийн хурал хүчин төгөлдөр бус хэмээн бичсэн байна.
Энэхүү зөрчилтэй захиа нь Монгол Банкнаас илгээгдсэн. Нэгд, Л. Болдхуягийг “Голомт” банкны Ерөнхий захиралаар томилсныг албан ёсны болгох тухай, хоёрт, ТУ3-ийн хурлын тэмдэглэл албан ёсоор гарын үсэг зурагдах хүртэл хуучин Ерөнхий захирлын үүрэг хэвээр байх тухай ТУ3-ийн хурлын тэмдэглэл, албан захианы хамт эхээрээ 10 дугаар сарын 17-ны өдөр Монгол банк руу илгээгдсэн бөгөөд энэ нь “Голомт”-ын доторх шударга бус ажилтны үйлдлээс болж илчлэгдсэн.
11 дүгээр сарын 16. SFI Капиталын ТУ3-ийн заавраар ИТОЧУ-гийн асуудлыг тодруулснаас дараах дүгнэлт гарав: 2007 онд 2,23 тэрбум иен /ойролцоогоор 65 сая ам доллар/ авснаас 3,4 сая иенийг /ойролцоогоор 43 сая ам доллар/ төлөөгүй байсан. 2007 онд ИТОЧУ-д тавьсан зээл “Голомт”-ын нийт хөрөнгөөс 2,2 дахин, энэ нь хувийн зээлийн хязгаараас 11 дахин их байсан.
Зээлийн эргэн төлөлтийн үүрэг “Голомт”-ын балансад тусгагдаагүй байна. Б-ийн хараат бус тайланд “Голомт”-ын 4 удирдлагын ахлах ажилтны хуурмаг ажиллагаа энд оролцсон байна. Ойлгомжтой хэлэхэд Гүйцэтгэх захирал, ТУЗ, Монгол банк гадаад аудитууд болон зээл, хөрөнгийн шинжээчид бүгд Банкны алдаатай хяналтаас болж энэхүү зээлийн үүрэг нуугдсан байсныг илрүүлж чадаагүй байна.
11 дүгээр сарын 16. УИХ-ын гишүүн М.Зоригт Сүхбаатараас шөнө дунд ирэнгүүтээ шууд Гүйцэтгэх захиралын албан өрөөнд өглөө эрт Г.Ганбатын хамт ирж дараах зүйлсийг санал болгожээ:
– Гүйцэтгэх захиралд албан үүргээ сайн гүйцэтгэж байгаад талархал илэрхийлсэн.
– Гүйцэтгэх захиралын цалинг өнөөдрөөс эхлэн нэмэх болно. Мөн маш сайн улирлын урамшуулал амласан.Ерөнхийлөгчийн шагнадаг том одон медалиар шагнах болно.
Үүний хариуд Гүйцэтгэх захирал дараах хариултыг өгчээ:
– Өөрийн үйл ажиллагаандаа шудрага байдлыг ханган ажиллах болно.
– Аливаа нэгэн хууль бус үйлдэл хийхгүй бөгөөд ийм байдал үүсвэл шууд ил гаргаж, ТУЗ-д мэдэгдэнэ.
– Хадгаламж эзэмшигчдийн болон хувьцаа эзэмшигчдийн ашиг сонирхлын эсрэг аливаа хууль бус үйлдэл ТУЗ болон Удирдлагын зүгээс даалгасан ч хийхээс татгалзана. Монгол банкны дүгнэлт гарах хүртэл эрх зүйн байдал нь тодорхойгүй байгаа.
– Зоригтын албан тушаалыг хүндэтгэх үүднээс түүний энэхүү үйлдэл болон Ганболдыг авилгадах гэсэн оролдлогыг нь Авилгатай Тэмцэх Газар мэдэгдэхгүй…
Энэ уулзалт болсон өдрийн үдээс хойш Болдхуягыг Голомт Банкны Ерөнхий захирлаар, мөн Гүйцэтгэх захирал томилохыг зөвшөөрсөн Монгол Банкны шийдвэр гарсан. Мөн Иточу-гаас “Голомт”-ын эсрэг зарга мэдүүлсэн мэдэгдэл ирсэн. Уулзалтын турш Ерөнхийлөгч утсаа оролдоод анхаарлаа төвлөрүүлээгүй тул Гүйцэтгэх захирал “Голомт” банкинд үүсээд байгаа аюултай асуудлын талаар мэдэгдээгүй.
11 дүгээр сарын 22. Абу Даби Хөрөнгө Оруулалтын Зөвлөлийн АОІСІ ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшээд байсан Марк Кутиз Улаанбаатар хотод айлчилсан. Түүнийг ирэхээс өмнө ТУ3-д Баясгалангийн эсрэг байдал үүссэн, түүний бас сөрөг хандлага уулзалтууд дээр болон хувийн и-мэйлүүдээр явагдаад эхэлчихсэн байсан. Мөн FSІ-ийн томилолт, ИТОЧУ-гийн зээлтэй холбоотой шалгалтууд эхэлчихсэн байсан FSI нь АDІС-ийн өмнөөс магадлан шалгалт хийхээр 2 удаа Улаанбаатарт ирсэн.
Түүний энэхүү айлчлалын үеэр Кутиз Болдхуяг болон Гүйцэтгэх захиралын аль алинтай нь бус, Баясгалан, 3оригт нартай л уулзсан. Кутиз богино хугацааны айлчлалынхаа дараа Японд очиж, ач холбогдол бүхий харилцаагаа түр завсарлаж, Монголоос үүдэлтэй их дарамт байгаа мэтээр дүр эсгэсэн…Кутиз 12 дугаар сард болох ТУ3-ийн хуралд оролцохоос татгалзсан.
Хэдий тийм ч 2 жижиг хувьцаа эзэмшигч болох Баясгалангийн оронд түүний эхнэр Мөнхцэцэг болон СОО Мөнхтөр нарыг ТУ3-н гишүүнд нэр дэвшихэд татгалзсан. Мөн Михайл 3елдович 2013 оны эхээр Абу Дабид айлчлахад Кутизын туйлбаргүй байдлыг /volte face/ өөрчилсөн байсныг олж мэдсэн. Тэрээр 2010 онд батлагдсан Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан хадгаламж эзэмшигчдийн эрхийг хамгаалах ТУ3-ийн үүргийг биелүүлэхээс илүүтэйгээр өчүүхэн, тэнэг тайлбар тавьж байсан.
11 дүгээр сарын сүүл Энэ үед “Голомт”-д хяналт шалгалт хийж байсан хатагтай Сарангэрэл руу дайрч, Би бүгдийг худалдаж авч чадна хэмээн сагсуурсан байна.
2012 оны 12 дугаар сар ТҮ3 эцэст нь Баясгаланг ТҮ3-ийн гишүүн болон Ерөнхий 3ахирлын албан тушаалаас нь чөлөөлсөн. Баясгалан өөрийн эхнэр Мөнхцэцэг болон СОО Мөнхтөрийн /FSІ-ийн дүгнэлтэнд дурдсанаар ТУ3-ийн гишүүн болон удирдлагын аль аль нь хууль бус үйлдэлтэй холбогдсон, нуун дарагдуулсан бол хариуцлага хулээнэ/ албан тушаалын байдлыг ашиглах, хувьцаа эзэмшигчдийн хуралд хяналт тавихыг оролдсон гэж хувьцаа эзэмшигч, хувьцаа эзэмшигчдийн хурал хоёуланг нь татгалзаад байхад томилогдсон.
2013 оны эх. Шинээр томилогдсон ТУЗ 2012 оны санхүүгийн тайлант хугацааг дуусгаж, Ernst & Young болон PricewaterhouseCoopers–ээр аудит хийлгэж, өөр олон асуудлууд нуугдаж байсныг мөн илрүүлжээ.
PwC–ээс ТУЗ–д тавьсан тайлангийн дагуу 2012 оны эхээр “Голомт” банк “Хүннү Айр” компаний зээлд баталгаа гаргажээ. “Голомт” банк тус компаний хоёр нисэх онгоц худалдан авсан лизингэд баталгаа гаргасан талаар E & Y болон PwC нар тайландаа тэмдэглэжээ. Энэхүү баталгааг мөн л ТУЗ–ийн гишүүдэд мэдэгдэлгүй гаргасан байна.
2013 оны 1 дүгээр сар Өмнөх гүйцэтгэх захирал Монголиан Эйрлайнст онгоц түрээслэх банкинд тэмдэглэгдээгуй баталгаа гаргасан захиаг Баясгалан гаргасан тухай Е and Ү аудитын компанид мэдэгдсэн.
Энэ ажиллагаанд Баясгалан Бодь группын холбогдох талуудын оролцоотойгоор голлох үүрэг гүйцэтгэжээ…Энэхүү хугацаанд Эйрнст энд Ёонгийн Монгол дахь салбарын бүх шатанд хүний нөөц том хэмжээний хөдөлгөөнд орсон. Баясгалан өмнөх захирлын гэрээг үргэлжлүүлэн зөрчсөөр банкирын шагналын арга хэмжээнд оролцсон албан айлчлалын зардал, гэрээний дагуу хүлээсэн санхүүгийн нөхөн олговоруудыг олгохыг ТУ3 болон удирдлагуудад хориглосон шийд өгсөөр байсан.
2013 оны 2 дугаар сар “Голомт”-ын Монголиан Эйрлайн дахь гол хамтрагсад нь урт хугацаанд үргэлжилсэн луйврын хэрэгт холбогдон эрүүгийн хэрэг үүсгүүлж саатуулагдсан. Голомт банкны салбарын менежер асан, мөн Баясгалангийн ойр дотны ажиллагсад энэ хэрэгт буруутгагдсан.
Баясгалан Траффигура компаний төлөөлөгч Зидовичид би банкийг ажиллуулсаар ирсэн, цаашид ч ажиллуулна гэдгээ нотолж Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйл, болон Компаний тухай хуулийг зөрчин одоогийн удирдлага болон ТУЗ-н гишүүдэд зохисгүй хяналт хэрэгжүүлсээр байсан.
2013 оны 3 дугаар сар Эйрнст энд Ёонг: Иточугийн луйвар, зарим гүйлгээний луйвар, Монголиан Эйрлайнсийн бүртгэгдээгүй баталгаа, үр нөлөөгүй компанийн засаглал, банкны дотоод харилцааны ил тод бус байдлын улмаас “Голомт”-ын 2012 оны санхүүгийн жилийн аудитын тайлан гаргахаас татгалзав.
Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд FSІ-ийн зөвлөмж, санал бүхий тайланг үл тоомсорлож, тэдний саналыг сонсолгүйгээр хэрэгсэхгүй болгосон.
2013 оны 4 дүгээр сар Кутиз Монгол банкны захирал Золжаргал болон ТУЗ-*ийн гишүүдэд компанийн засаглалыг хэрэгжүүлээгүй 16 үндэслэл бүхий захиаг 4 сарын 15-ны өдөр илгээж өөрийгөө хамгаалах үүднээс ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлөгдсөн. Монголын олимпын хорооны дарга 3агдсүрэн Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид 2012 оны 12 дугаар сард болсон олимпын үндэсний хорооны сонгуулийн үеэр Баясгалангийн үйлдсэн авилгын 3 хэргийн тухай нээлттэй захиа илгээсэн.
“Голомт” банкны ТУЗ-ын хурлаар зөвхөн нэг түрэмгий хувьцаа эзэмшигч Бодь-ийг хянаж буй Баясгалан маргаан өрнүүлж Траффигурагаас нэр дэвшигчийг цуцалсан. Спентр Стюарт үр нөлөөтэй компаний засаглалыг хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлээр гүйцэтгэх захирлын үндсэн ажлаас чөлөөлсөн. Үүний дараа ТУЗ-ын гишүүд Баясгалангийн хяналтад байж гадны хөрөнгө оруулагчдыг үл тоомсорлон Ганболдыг гүйцэтгэх захирлаар томилсон нь удаан хугацааны луйвар, авилгалыг үргэлжлүүлэхэд хүргэсээр байна.
Гол гадаад гүйлгээний түншлэгч банкууд болон Ай энд Жи Стандарт банк зэргүүд нь гэрээгээ цуцалж эхэлсэн: Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ганболд Монголиан Эйрлайнст онгоц түрээслэхэд баталгаа гаргасан тухай бүртгэгдээгүй нотолгоо, бичиг баримт байхгүй гэж худал мэдүүлсэн.
2013 оны 5 дугаар сар ТУЗ-аас томилсон И энд ВАЙ. PWC аудитын компаниуд Е &Ү-ийн дээр дурдсан үндэслэлээр цаашид шалган тогтоох ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болсон. ГХ-ийн сайд Монголбанкны ерөнхийлөгчид Иточугиин асуудалд Баясгалангийн холбогдож буй луйвар болон одоогийн удирдлагын баримт бичиг устгасан, оффисын тоног төхөөрөмж эвдэх, нягтлан бодох бүртгэлийн тайлан устгасан зэрэг асуудлаар захидал илгээсэн.
Түүнчлэн…эдгээр хууль бус үйл ажиллагааг нуун далдалж, 10 гаруй удаагийн гэнэтийн шалгалтанд…банкны удирдах түвшний дараах албан тушаалтнууд авилгын нөхцөл байдлыг мэдсээр байж тусалж байжээ:
Д.Мөнхтөр Үйл ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн
Ч.Чингүүн Эрсдлийн хэлтсийн дарга
Л.Оюун-Эрдэнэ Засаглалын хэлтсийн дарга
М.Чимэгмөнх Санхүүгийн хяналтын хэлтсийн дарга
Түүнээс гадна гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаанд дараах ажилтнууд идэвхитэй оролцож байжээ.
Л.Ганболд Гүйцэтгэх захирлын үүргийг орлон гүйцэтгэгч
Болдын Түвшинзаяа Зөвлөлийн нарийн бичгийн дарга
Н.Цэрэндаваа Мэдээллийн технологийн хэлтсийн дарга
Баяраа Хууль эрх зүйн хэлтсийн дарга
(Жич: “Арга буюу” буруу ажилд оролцсон бусад олон хүмүүсийн нэрсийг энд дурдаагүй…)
Дүгнэлт
Одоо бол дүгнэлт хийх шиг амархан юм байхгүй. Монголын эдийн засаг сүйрсний гол бөгөөд үндсэн шалтгаан нь банк-санхүүгийн системийн сүйрэл, дампуурал мөн. Би төр засаг хийгээд хоёр намын ярих тун дургүй энэ асуудлыг л хөндөж байна.
Энд маш ноцтой тун олон асуудал хөндөгдөж байна. Жишээ нь: МИАТ-ын асуудал байна. Саяхан баахан хүн шоронд орсон. Олон улсын “Эрнст энд Янг” аудитын байгууллага:
“Голомт” банкны ТУЗ-ийн дарга ТУЗ-ийн хурлын тогтоолыг хуурамчаар үйлдэн “Монголиан эйрлайнс групптэй банкны баталгааны гэрээ байгуулах эрх олгосон” гэдгийг аль хэдийн баталсан. Уг шалтгаан нь энд, “Голомт”-д байна. Саяхан том аэробус аваад “Хубилай хаан” гэж нэрлээд л сүйд болсон биз дээ. Гэрээгий нь Ц.Элбэгдорж хийсэн нь энэ баримтаас тов тодорхой байна. Одоо хаана байна тэр онгоц ?! Байж байгаад л МИАТ-д хэрэг манддаг, хэдэн хүн шоронд явдаг тэнэг “ёс заншил” байж болмооргүй байна.
Мөн энэ баримтаас УИХ-ын гишүүн М.Зоригт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн илт дэмжлэгтэйгээр “Голомт” банкны дээд удирдлагад бантан хутгаж, тэдний үйлдсэн гэмт үйлдлүүдэд оролцсон нь илт байгаа ба тэрээр Зам тээврийн сайд болсон нь ч мөн энэ дэмжлэгийн шууд үр дүн гэдэг нь харагдаж байна.
“Голомт”-ынхон Ц.Элбэгдоржийн ивээл дэмжлэгээр Ч.Сайханбилэгийн Засгийн Газарт орж албан байгууллагуудын “данс булааж авах” зэрэг “хар ажил” эрхэлж байгаагаар үүнийг давхар нотолж болно.
Монголбанк “төгрөгийн ханшийг тогтвортой байлгах” хуулийг олон жилийн турш системтэйгээр, санаатайгаар зөрчиж ирснийг УИХ-ын дарга З.Энхболд хаацайлж 2015 оны 11 дүгээр сарын 18-нд МҮОНТВ-ээр: “Одоо ямар нэгэн интервенцгүйгээр төгрөг 2000 орчимд байгаа нь гаргаж байгаа, олж байгаа бүхний тэнцэлд байгаа юм. Хөөснөөсөө салаад хөрсөн дээрээ буусан” гэж улайм цайм өмөөрч байна. Тэр ч бүү хэл З.Энхболд монгол төгрөгийн ханш жолоодлогогүй буурч байгаад хамгийн их “баяртай” байгаагаа байнга “илэрхийлж” байгаа. Би түүнийг Сүй Шү Жан гэж тун зөв дүгнэжээ. Дашрамд дурдахад З.Энхболдын ярьдаг шиг “хөрсөн дээрээ” гэдэг эдийн засгийн “онол” гэж энэ дэлхийд хаа ч байдаггүй…
Анод банк шиг өчүүхэн төдий алдаа гаргамагц нь, эсвэл Зоос банк шиг алдагдал ихэсмэгц нь тэр дор нь “урьдчилан сэргийлж” дампуурал зарлаад улсдаа булаагаад авчихдаг “ариун шударга” Монголбанк улс төрчдийн ивээл тэтгэлэг дор өөрөө жинхэнэ луйварчин дээрэмчдийн үүр уурхай болж, тэдний толгойг илдэг, өөгшүүлдэг газар болон хувирсан байна.
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал 2013 оны 11-р сарын 20-нд Гонг-Конгод өгсөн ярилцлагадаа: Монголбанкны хувьд “Голомт” банкны 2012 оны аудитын тайлангийн үр дүнд “сэтгэл хангалуун” байгаагаа илэрхийлж “ТУЗ нь аудитыг хариуцан хийлгүүлсэн. Одоо асуудал ТУЗ-ийн түвшинд шийдэгдлээ. Бүхий л зүйлүүд ар араасаа шийдвэрлэгдэнэ гэж бодож байна. Банк зүгээр” гэж “дүгнэж” байна. Хэрэв Монгол банкны Ерөнхийлөгч олон улсын бүхий л төрлийн аудитын байгууллагаас тэс өөр “дүгнэлт” хийж байгаа бол түүнийг зайлуулах ганц л арга үлддэг юм.
Олон улсын аудитын “FSICapital” байгууллага “Японы ИТОЧУ корпорацитай гэрээ байгуулсан монголын компаниудын өмнөөс гаргаж өгсөн нийт 23 аккредитивын баталгаа хуурамч байна” гэж шалгаад гаргачихсан байхад монголын холбогдох байгууллагууд тэднийг хатан хамгаалж байна.
Тодруулбал АН болон МонголБанк гэмт хэрэгтнүүдийг олон жилийн турш хамгаалан хаацайлж, одоо ч гэсэн хамтран ажиллаж байна.
“Голомт”-ыг АН-ын банк биш гээд хэлчих л дээ. “Энхрий хайрт” МАН ч гэсэн эдэнтэй гүн гүнзгий салшгүй холбоотойг хэлэх нь илүүц. Тийм болоод л энэ хоёр нам Засгийн Газар, Монголбанкыг үхэн хатан өмөөрдөг юм. Үүнийг заавал би нотлох ёстой юу ?! Тэгвэл ч харин болж байна шүү…
Гэвч асуудал энд байгаа юм биш. Одоо монголын банкируудад хулхидуулдаг тэнэг санхүүч гэж энэ дэлхийд байхгүй болоод байна. Энэ дэлхийн бараг бүх банк санхүүгийн байгууллагууд Монголоос зугтаж байна. “Монголын банкныхан” гэж нэрийг нь сонсоод айдаг болсон байна. Энэ бол үнэхээр том аюул юм шүү. Гэтэл Засгийн Газрын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг популистуудаас болсон гээд солиороод сууж байна.
Монголын банкирууд ингээд л улс төрчдийн ивээлд орчихоод Монголд юу ч болоогүй юм шиг, дараа дараагийнхаа луйвар, дээрмийг хийгээд, хийх гээд бултганаад, залилан хийгээд давхиад байгаа болохоор, монголын голлох улс төрчид, намууд тэднийг хамгаалж үхэн хатан зүтгээд байгаа болохоор би сануулж сэрэмжлүүлж үүнийг бичиж байгаа юм.
Одоо монголын банкны системд мөнгө бараг байхгүй. Монголын банкны систем хүзүүнээсээ дүүжилсэн ипотекийн зээл хэмээх бул хар чулуунд татагдаад үхэх гэж байна. Тэд олон банк дампууруулж, дээрэмдэж, зүв зүгээр баяжаад бүр муу ёрын зан сурчихаж. Яг үнэндээ бол одооны банкир хийгээд дээр үеийн хятадын мөнгө хүүлэгч хоёрт өчүүхэн ч ялгаа байхгүй.
Манай “тэнэг” ард түмэн үүнийг нь ямар мэдэх биш. “Ардчилал” гэсэн үгэн дээр хэдэн чамин гадаад үг, хэдэн угсраа тоо нэмээд хэлэхэд л “гүйцэж” байгаа юм. Гэхдээ удахгүй “өрөнд бариулж, өтөнд идүүлж”, цалингаа авч чадахгүй болохоороо “ойлгох” нь мэдээж хэрэг.
Нэгэнт банк санхүүгийн систем нь бүрэн нуралтад орж, монголын банк-санхүүгийнхэнд хэн ч итгэхээ больсон тул төр засгийн удирдагчид өөрсдөө “дүүрсэн хэрэг, дүнхийсэн толгой” мөнгөний эрэлд мордох болов.
Өөрсдийнхөө хутгасан энэ бузар булай бантангийн “үнэрийг” дарж, дургүй нь хүрсэн япончуудыг дуугай болгохын тулд монголын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав нь духан дээрээ “ардчилал” гэсэн бичиг нааж аваад Япон руу байн байн уралдаж очих бөгөөд тэнд очоод “мөнгө нэмж өгөөч”, “биднээс бусад нь коммунистууд”, “биднээс өөр төр барих хүн монголд байхгүй” гэж ойлгуулахыг хичээх бөлгөө. Бусад оронд ч ингэж хандах бөгөөд үүнийгээ тэд Монголд ирээд “стратегийн түншлэл”, “төвийг сахих бодлого” гэхчлэн “тунхагладаг”.
Би “Октябрь сарын сэдвүүд” өгүүлэлдээ: “Засгийн газраа авч үлдэх юм бол банкуудаа тавьж туух л болох нь дээ, АН-ынхаан” гэж сануулж хэлсэн. Уг нь бол Та нараас: “Засгийн Газартайгаа үлдэх үү, банктайгаа үлдэх үү ?” гэж хэн ч ойлгохоор асуусан юмсан. Гэтэл Та нар “ойлгосонгүй”.
Одоо би: “Та нар намтайгаа үлдэх үү, банктайгаа үлдэх үү ?” ахиад асууж байна.
Ямар ч тохиолдолд би энэ асуудлыг дэлгэж ярина гэдгээ амалж байна. Яагаад гэвэл Та нар “надад наад Монгол чинь хамаагүй” гэж хэлдэг бол Бид “энэ Монгол чинь бидэнд хамаатай, хамгийн их хамаатай” гэж хэнбугайн ч өөдөөс хэлж чаддаг учраас тэр…Манайхан банкыг мэддэг ч үгүй, мэдэхийг хүсдэг ч үгүй. Банкны луйвар дээрэм бичиж байсанд
орвол халааснаас “шуусан” 1000 төгрөг бичвэл манайхан арай илүү шуугина гэдгийг би дэндүү сайн мэднэ.
Банкны луйврын тухай “чамгүй юм” бичихэд өөдөөс хар мянган “либерал онол” ярьж солиордог сэхээтэн нэрт балай өвчитүүд манайхаар дүүрэн. Ингэж балайраад солиороод байхаар чинь цаад банкирууд болон улс төрчид чинь Та нар шиг мангуу тэнэг шааруудыг маллаж, шулан мөлжихгүй яадгийм ?! Байдал хэдий ийм “хүнд хэцүү” ч улс үндэстнээ гэсэн сэтгэлээр банкны луйвар дээрмийг илчлэхээс өөр арга надад алга. Харин одоо бол би загнуулж чадахгүй шүү…

Ямар ч тохиолдолд би энэ асуудлыг дэлгэж ярина гэдгээ амалж байна. Яагаад гэвэл Та нар “надад наад Монгол чинь хамаагүй” гэж хэлдэг бол Бид “энэ Монгол чинь бидэнд хамаатай, хамгийн их хамаатай” гэж хэнбугайн ч өөдөөс хэлж чаддаг учраас тэр…” хэмээн судлаач Х.Д.Ганхуяг эрхэм өгүүлсэн байдаг юм.
Эх сурвалж: Шуурхай.мн