Алдах эрхгүй ном-сурах бичиг
2016/12/03
Сургалтын цөм хөтөлбөрийн шинэчлэлээр сурагчид онолын болон дүрмийн мэдлэгийг эхтэй ажиллах явцдаа олж авдаг болсон. Тэгэхээр сурах бичиг дэх эхийн сонголт үнэхээр чухал гэдэг нь ойлгомжтой.
I-V ангийн монгол хэлний сурах бичгийн эхүүдэд судалгаа хийх явцад анзаарагдсан “чимээгүй өнгөрч болохооргүй” нийтлэг алдааны талаар энд цухас дурдъя.
Та дараах өгүүлбэрүүдийг уншаад үзээрэй. Энд ямар алдаа байгааг харж, ялгаж байна уу?
Цагаан тал гэж юу байж болох уу?
Ямар ямар үр мэдэх үү?
Тэр үрийг цагаан талдаа суулгасан, суулгана гэж яахыг хэлэх үү?/II-53/
Цасан дээр мөр гаргахаар ямар сэтгэгдэл төрдөг үү?/II-54/.
Зөв бичлэг нь мэдээж “болох вэ?, мэдэх вэ?, хэлэх вэ?, төрдөг вэ?” юм. Гэтэл ийнхүү дуудлагаараа бичиж, монгол хэлний батлах болон асуух үгтэй асуултын бүтцийг хольж хутгасан нь зохиогчоос гарч болохооргүй алдаа юм.
Мөн
- голын жирвэгнэх яруу эгшгийг сонсох /II-87/,
- ботго жингэнэтэл “уйлах” /III-41/-ыг чихээ тавин чагнасан тухай /II-150/,
- сургуулийнхаа амралтаар ирсэн Сувдаа охин ботго бүжихийг хараад ход ход инээсэн тухай/III-41/,
- хүзүүгээ сунган хичээнгүй ярилцаж байсан /III-69/ хүүхдүүдийг Амбаа гуай тоомсорлохгүй нүдээр ажин харсан /III-67/,
- бярууны мах шүдний чимхлүүр ч болсонгүй /IV-96/,
- хамтдаа тоглон өссөн тугал гүен хоёр /IV-141/,
- мах ногоо зэргийг нарийлан хэрчих /V-107/ гэх зэрэг учирзүйн холбоо, утгын зохицолгүй үг сонголтын жишээ олныг дурдаж болохоор байна.
Уул нь захын монгол хүн
- “жирвэгнэх” нь сонсогдох биш, харагдах байдал;
- ботго жингэнэн бүжиглэдэггүй, хонх жингэнэдэг;
- чихээ биш чих тавин сонсдог;
- нялх хүүхэд “ход ход” инээдэг;
- тоомсорлохгүй нүдээр биш, үл тоомсорлон хардаг;
- шүдийг чимхдэг биш, чигчилдэг;
- гүен гэж өвчин, гүег гэж арслангийн зулзага;
- нарийлах биш, нарийхан хэрчих гэх энгийн ойлголтын талаар эрхбиш гадарламаар юм даа.
Цаашлаад өдөржин талд бэлчээрлэдэг зөгий/II-134/, идээшилдэг тарвага/III-48/, ойд оршдог амьтан/III-88/-ы талаар эдгээр сурах бичгээс л мэдэж болно.
Бүр
- тогос бүргэдэд шүүрүүлээд явж байхдаа царай нь яаж өөрчлөгдсөн бол?/IV-62/,
- сарьсан багваахайг 2 талд хов хүргээд явж байхад чи юу бодож байв?/IV-70/,
- асуултын тэмдэг чамд ямар бодол төрүүлж байна вэ? /IV-90/,
- бага зэрэг итгэлтэй байдлаар хэлнэ/III-24/,
- бичсэн захидлаа уншаад захидал очих хүнийхээ сэтгэлийг хөдөлгөж чадаж байгаа эсэхийг шалгаарай/V-9/,
- охин юу хийсэн болоод хөнжилдөө шургаад тэднээс айгаад байна вэ?/IV-26/,
- хэрэм баавгай хоёр ямар тэмцээн явуулсан байх вэ?/II-119/,
- тараг тохиромжтой эсэхийг хайрцаг дээрээс нь мэдэж болох уу?/III-28/,
- Яагаад туулайд амиа хамгаалах өөр арга бий юу?/III-47/ гэх зэрэг “тун сонирхолтой, ядмаг” асуултад хүүхдүүд тааж ядан хариулах нь...
Тэрчлэн “чи сүү, тараг, ааруулд ухаангүй дуртай шүү дээ/III-42/, бүүр нэг ширээнд сууна /III-60/, ...эмээгээсээ баахан юм асууснаа/III-43/, миний тоглоомуудыг аль /IV-26/, энэ шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд эцэг, эхийн саналыг авах янзтай байна/V-12/, бага, дунд сургуулийн сурагчид орой үдэш дугуйлан дамжаанд явах тохиолдол бий/ V-15/ гэх зэрэг ярианы хэллэг ихтэй эхүүд сурах бичигт хэрэггүй дээ.
Хүүхэд өөр нийслэл хот байдаг гэж ойлгохоор “Монголын хамгийн том нийслэл хот/II-96/, хэт албархаг, ойлгомжгүй үг хэрэглэсэн “үндэслэлтэй ярьж, бичиж сурцгаая/IV-43/, монгол гутлын төрлүүдийг ч бас илтгэцгээе/V-32/, 0,8 хэвлэлийн хуудас ном унших нь оюуны хэрэгцээ байдаг/V-81/, өрөвдөх сэтгэгдэл/III-82/, хайрлах сэтгэл, өхөөрдөх сэтгэл төрж байна/III-44/, болсон үйл явдлаас талархах сэтгэл төрснөө бодно/V-9/, асуултыг ойлгомжтой уншъя. Хариултаа ойлгомжтой уншъя/II-88/, Төсөөлөн бодсоноо бичиж үзье. Таамаглан бодож ч болно шүү дээ/III-56/, монгол үндэсний хоол хүнсний талаар задлан шинжилж ярилцъя/III-33/, Энэ номыг уншаасай гэж хүсвэл юу гэж хэлэх вэ? /IV-15/ гэх мэт асуулт даалгавруудыг уншихад модон орчуулга аятай, түг таг хийсэн, тун оновчгүй болжээ. Бид хэзээнээс “өрөвдөж байна” гэж бус, “өрөвдөх сэтгэгдэл төрж байна” гэх зэргээр ярьдаг болчхоо вэ?
Цаашилбал, хэний, юуны тухай өгүүлж буй нь ойлгомжгүй “Олон олон өндөг гаргадаг. Өндгүүд хагарч ус руу явна. Энэ үед шувууд түүнийг шүүрчихгүй бол амьд үлддэг ажээ/II-104/ гэх юм уу, “бороо, цас, солонго, зөөлөн салхи” гэж байгалийн үзэгдэл үү, улирлын нэр үү? /II-138/ гэсэн хэт мэдээжийн асуулт, эсвэл өмдөө үргэлж эвхдэгБаясгалан, цамцаа цэвэрхэн өмсдөг Хулан нарт мэндчилгээ бичих үү, талархал илэрхийлэх үү?/II-133/ нь хэр оновчтой байна вэ? Өөр талархал, мэндчилгээ биччихээр арай дөнгүүр жишээ олдмоор л юм.
Мөн хаанаасаа ч сонгож оруулсан юм, цэгийн оронд нөхцөл залгаж, аврал... зар/III-23/ гэсэн христийн шашны үг бүтээх жишээ байна. Ядаж байхад ил захидал/III-7/-ын зураг нь ч хүртэл хятад бичигтэй байх юм.
“Хүний дээл өмссөн хүний суга татуу” гэгчээр “Өөрөө худалдан авсан бол ном дээрээ тэмдэглэ”, “Номын сангийнх бол тусгай дэвтэр гарган тэмдэглэ” /IV-14/ гэсэн заавар бичих шаардлага байсан ч юм уу... гэх мэт цувуулбал нэлээд урт үргэлжлэх нь ээ.
Магадгүй, хэт шүүмжлэлтэй хандаад байгаа мэт санагдаж болох ч энгийн нэг үг, үсэг зөрүүлэн бичсэн цөөн тооны зөв бичих дүрмийн алдаа биш, цаашид анхаармаар, дараагийн хэвлэлтэндээ эргэн хармаар үг сонголт, найруулгын алдаа энэ мэт олон байгааг ялган салган ойлгоно биз ээ...
Ядаж бага ангийн сурах бичгүүдээ алдаа багатай зохиох сон доо.
МОНГОЛ ХЭЛ I-V АНГИЙН СУРАХ БИЧГИЙН ЗӨВ БИЧИХ ДҮРМИЙН АЛДААНЫ АНАЛИЗ
анги |
алдааны тоо |
хуудасны дугаар |
алдсан нь |
залруулсан нь |
|
1 |
1-р анги |
1 |
102 |
дор |
доор |
2 |
2 |
115 |
солибол |
соливол |
|
3 |
3 |
133 |
жижихэн |
жижигхэн |
|
4 |
4 |
145 |
авчирсэн |
авчирсан |
|
5 |
5 |
168 |
цэцгээс-цэцэгнээс |
2 янзаар бичсэн |
|
6 |
6 |
168 |
юмаа |
юм аа |
|
7 |
7 |
171 |
уургыг |
уургийг |
|
8 |
8 |
171 |
сэргэн |
сэргэнэ |
|
9 |
2-р анги |
1 |
25 |
цээж |
чээж |
10 |
2 |
35 |
Компьютертай |
компьютертой |
|
11 |
3 |
38 |
шүүс руу |
шүүс рүү |
|
12 |
4 |
39 |
эсгэдэг |
исгэдэг |
|
13 |
5 |
53 |
мэдэх үү |
мэдэх вэ |
|
14 |
6 |
53 |
хэлэх үү |
хэлэх вэ |
|
15 |
7 |
53 |
төрдөг үү |
төрдөг вэ |
|
16 |
8 |
65 |
байхдаа |
байх даа |
|
17 |
9 |
76 |
оготнын-оготны |
2 янзаар бичсэн |
|
18 |
10 |
82, 83 |
байцаа/3 удаа/ |
байцай |
|
19 |
11 |
86 |
тоорой |
торой |
|
20 |
12 |
87 |
даан ч |
даанч |
|
21 |
13 |
99 |
юмаа |
юм аа |
|
22 |
14 |
131 |
юмаа |
юм аа |
|
23 |
15 |
149, 150 |
Дэгдний-дэгдийн |
2 янзаар бичсэн |
|
24 |
3-р анги |
1 |
12 |
хоёрдахь |
хоёр дахь |
25 |
2 |
34 |
жоронд |
жорд |
|
26 |
3 |
44 |
эжий-ижий-ээж |
3 янзаар бичсэн |
|
27 |
4 |
44 |
баясуулдаг |
баясгадаг |
|
28 |
5 |
47 |
бий юу |
бий юү |
|
29 |
6 |
57 |
юмсанжээ |
юм санжээ |
|
30 |
7 |
58 |
авья |
авъя |
|
31 |
8 |
67 |
шивгэнэв |
шивэгнэв |
|
32 |
9 |
69 |
заалруу |
заал руу |
|
33 |
10 |
72 |
дэгдээхий юу/4 удаа/ |
дэгдээхий юү |
|
34 |
11 |
75 |
үгиийн |
үгийн |
|
35 |
12 |
78 |
хүмүүсээ |
хүмүүс ээ |
|
36 |
13 |
81 |
түүнээ |
түүнийгээ |
|
37 |
14 |
84 |
төвдийн |
төвөдийн |
|
38 |
15 |
85 |
энийг |
үүнийг |
|
39 |
16 |
93 |
баартуудын |
баатруудын |
|
40 |
17 |
98 |
яръя |
ярья |
|
41 |
18 |
106 |
өглөөн |
өглөөний |
|
42 |
19 |
116 |
ажил ий |
ажил ы |
|
43 |
20 |
120, 122, 126 |
гэнээ/3 удаа/ |
гэнэ ээ |
|
44 |
21 |
124 |
хослодог |
хосолдог |
|
45 |
22 |
129 |
аалигүй |
аальгүй |
|
46 |
23 |
129 |
уушиг |
уушги |
|
47 |
24 |
133 |
бодуутаа |
бодонгуутаа |
|
48 |
25 |
137 |
олвол |
олбол |
|
49 |
26 |
149 |
суусарын |
суусрын |
|
50 |
4-р анги |
1 |
105 |
дэлгэүүлье |
дэлгэрүүлье |
51 |
2 |
120 |
үнэртай |
үнэртэй |
|
52 |
5-р анги |
1 |
13 |
дэмжсан |
дэмжсэн |
53 |
3 |
36 |
тавибал |
тавивал |
|
54 |
4 |
40 |
өсч |
өсөж |
|
55 |
6 |
45 |
2013.5.6 |
2013.05.06 |
|
56 |
7 |
50 |
гишиглэн |
гишгэлэн |
|
57 |
8 |
51 |
торомгор |
тормогор |
|
58 |
9 |
55 |
нисч |
нисэж |
|
59 |
10 |
59 |
“өдрийн сонин”-ны |
"Өдрийн сонин"-ы |
|
60 |
11 |
63 |
дуурайлал |
дуурайл |
|
61 |
12 |
68, 71 |
юмсанжээ |
юм санжээ |
|
62 |
13 |
68, 72 |
ааваа |
аав аа |
|
63 |
14 |
70 |
үүсч |
үүсэж |
|
64 |
15 |
73 |
өөрсөндөө ч |
өөрсдөдөө ч |
|
65 |
16 |
74 |
мандариваа /4 удаа/ |
Мандарваа/Монгол хэлний их тайлбар тольд/ |
|
66 |
17 |
81 |
дундажаар |
дунджаар |
|
67 |
18 |
88 |
уулаад |
уул өөд |
|
68 |
19 |
93 |
гэнээ |
гэнэ ээ |
|
69 |
20 |
96 |
үйлст |
үйлсэд |
|
70 |
21 |
100 |
эмхтгэн |
эмхэтгэн |
|
71 |
22 |
101 |
уншхын |
уншихын |
|
72 |
23 |
107 |
бүжин |
бөжин |
|
73 |
24 |
113 |
захран арилна |
замхран арилна |
|
74 |
25 |
115 |
өмсч |
өмсөж |
|
75 |
26 |
116 |
ширүүсч |
ширүүсэж |
|
76 |
27 |
116 |
хашгиран |
хашхиран |
|
77 |
28 |
122 |
цэгцэлэн |
цэгцлэн |
|
78 |
29 |
124 |
дуусч |
дуусаж |
|
79 |
30 |
132, 136 |
над өгөх |
надад өгөх |
|
80 |
31 |
134 |
хашгирч |
хашхирч |
|
81 |
32 |
135 |
хашгирлаа |
хашхирлаа |
|
82 |
33 |
142 |
хашгичин |
хашхичин |
|
83 |
34 |
143 |
хашгирах |
хашхирах |
Ж.Хишигжаргал