Xүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд зориулсан "Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн төлөө" уриатай хагас нүцгэн шоу өчигдөр боллоо.

Энэхүү загварын болон уран зургийн үзэсгэлэнд хүндэт зочноор Кёкшүюзан Д.Батбаяр, Сэтгүүлч, хөтлөгч Л.Мөнхбаясгалан, "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин, "Ажигана" компанийн захирал Э.Туул, жүжигчин С.Өлзийхүү нар болон гадаад дотоодын чинээлэг эрхмүүд хүрэлцэн ирсэн юм.  

Хагас нүцгэн загварын шоуны үеэр зураач, дизайнер Э.Халиуны “Сөрөхүй” хэмээх уран зургийн үзэсгэлэн дэлгэсэн юм. Зарим зургаараа бусад цочирол, айдас мэдрүүлсэн бүтээлүүд байсан юм. Мөн энэхүү шоуг дуучин Э.Энхзол гайхалтай уран бүтээлээсээ хүргэсэн нь үзэгч олонд таалагдаж байлаа. Тэрээр "Би маш их догдолж, долоо хоног бэлдэж, маш их түгшээж байсан сайхан болсонд маш их баяртай байна" хэмээн хэлсэн юм.

Шоуг дэмжиж оролцсон онцлох гол дүр “Топ модель Г.Уранцэцэг буюу Урнаа  “Semi Nude Art Fashion Show” – Хагас Нүцгэн Урлагийг үзүүлсэн нь зочид төлөөлөгчид халуун алга ташалтаар хүлээн авч, үзсэн юм. Харин хагас нүцгэлж буй зургийг дарах агшинд зохион байгуулагчид зөвшөөрөөгүй юм. Энэхүү "Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн төлөө" уриатай хагас нүцгэн шоунд “GUYS” хамтлаг хүрэлцэн ирж, уран бүтээлээ хүргэлээ.

Мөн DYRBERG/KERN брэндийн 1985 оноос хойшхи дизайнерын цуглуулгаас толилуулж гол зочноор Сэтгүүлч, хөтлөгч Мөнхбаягалан оролцлоо. Тэрээр "Эмэгтэй хүний гэрэл гэгээ бол нөхөр. Сайн хань, сайхан амьдарч байгаа нь эмэгтэй хүний нүүрэн дээр бичигдсэн байдаг. Тиймээс ханиа зөв сонгох хамгийн чухал" хэмээн хэллээ. Үүнээс гадна "KHALIUN” брэндийн Mонгол үндэсний хэв шинжийг агуулсан гоёл эрэгтэй, эмэгтэй гоёлын коллекциос сонирхууллаа.

М.Буянжаргал

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 31
  • 32
  • 33
  • 34
  • 35
  • 36
  • 37
  • 38
  • 39
  • 40
  • 41
  • 42
  • 43
  • 44
  • 45
  • 46
  • 47
  • 48
  • 49
  • 50