Сүхбаатар дүүргийн иргэдийн баяр боллоо
2013/10/27
Өнгөрөгч бямба гаригт Чингисийн талбайд Сүхбаатар дүүргээс “Дүүргийн хөгжилд-Иргэдийн оролцоо” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөг, иргэдийн баярын үйл ажиллагаа зохион байгууллаа.
Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 374 жилийн ойн хүрээнд Нийслэл, дүүрэг, хороод бүтээн байгуулалт, хийж хэрэгжүүлсэн ажлаа иргэдэдээ тайлагнаж байна.
Өдөрлөгт УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, НийслэлийнХот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат болон Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Боргио, Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Л.Нармандах, Засаг даргын орлогч Х.Болормаа болон Засаг даргын орлогч Л.Амарзаяа, Засаг даргын зөвлөх Р.Оргил, ЗДТГ-ын дарга Д.Баасанбат, Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид оролцлоо.
Үйл ажиллагааны үеэр иргэдэд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Засаг даргын Тамгын газар, Хороодын ажлын алба болон тамгын газрын дэргэдэх бүх хэлтэс албад төрийн байгууллагууд мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж буй ААНБ-ууд оролцож, иргэдэд үйлчиллээ.
Мөн энэ үер Сүхбаатар дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс портез, ортепид олгосон бол Замын цагдаагийн тасаг өдөрлөгийн үер эрхээ хасуулсан жолооч нараас шалгалт авлаа. Эрүүл мэндийн нэгдлээс иргэдийг үнэ төлбөргүй үзлэгт хамруулж даралт, биеийн жингийн индекс, сахарын шинжилгээ авах үйлчилгээ үзүүлж, Спорт хороо иргэдийн дунд олс таталт, дартс, шатар, даамын тэмцээн зохион байгуулж түрүүлсэн баг тамирчдыг дүүргийн ЗДТГ-аас урамшуулсан юм. Харин Иргэний бүртгэлийн хэлтэс энэ үер шинээр төрсөн хүүхэд болон залуу гэр бүлд гэрлэлтийн гэрчилгээ олгосон юм.