Өнөөдөр Нийслэл хотын төрсөн өдөр
2013/10/28
Өнөөдөр Монгол Улсын Нийслэл хот үүсч байгуулагдсаны 374 жилийн ой тохиож байна. Үүсэн байгуулагдаад дөрвөн зууны нүүрийг элээсэн, эсгий туургатны нийслэл маань арвин баялаг түүхтэй бөгөөд үүссэн цагаасаа хойш монголын нийгмийн улс төр, соёл, эдийн засгийн гол төв байж, монголчуудын эх оронч сэтгэлгээ, оюун санаа, үзэл төлөвшил, бүтээн байгуулалт, иргэдийн оролцоотойгоор хөгжиж эдүгээ өнөөдөр 373 жилийнхээ ойтой золгож байна.
1639 онд Түшээт хан Гомбодоржийн дэд хөвүүн Занабазарыг Халхын шарын шашны тэргүүнд өргөмжлөн “Өргөө” байгуулан өгснөөр Улаанбаатар хотын маань үүсэл тавигдсан бөгөөд олон газар бууриа сэлгэж, нүүж сууж, олонтаа нэр зүсээ сольж өөрчилж ирсэн талаар судлаач, түүхчдийн бүтээлд тодорхой тусгагдсан байдаг.
08:00 “Улаанбаатар хотын түүх ба соёл” сэдвээр нийслэлийн удирдлагууд болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч нар Ерөнхий боловсролын сургуулиудад хичээл заана.
11:00 Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэх ёслолын ажиллагаа
11.30 Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөг шинэ байршилд залах ёслолын ажиллагаа /Улаанбаатар зочид буудлын өмнөх цэцэрлэгт хүрээлэнд/
12.00 Нийслэлийн туг мандуулах ёслолын ажиллагаа /Их эзэн Чингис хааны талбайд/
12.20 “Найрсаг Улаанбаатар” цомгийн нээлтийн ажиллагаа /Их эзэн Чингис хааны талбайд/
12.40 Их хотын хямдралын өдрийн үйл ажиллагааны нээлтийн ажиллагаа /Их эзэн Чингис хааны талбайд/
13.00 Нийслэлийн өдөрт зориулсан “Хүүхдийн найрал дуу”-ны наадмын гала концерт /Соёлын төв өргөөнд/
17.00 Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтын дээд шагнал гардуулах ажиллагаа / Дуурь бүжгийн эрдмийн театрт /